Нийгэм мэдээ

"“Oogii edu" төвөөр зуучлуулахаар 10-60 сая төгрөг өгөөд хохирсон монголчууд олон бий"

“Oogii edu" төвөөр дамжуулан Австрали руу фермерийн ажилд жуулчлуулахаар мөнгө төлөөд хохирсон. Хүүхдийг нь Австралид сургана гэж мөнгө авсан ч Oogii гэх эмэгтэй буцааж өгөөгүй” гэх мэдээллүүд цахим сүлжээнд цацагдсан.

Улмаар энэ шуумаар яг ижил асуудлаар хохирсон гэх иргэд цөөнгүй гарч ирэв.

Тэгвэл эл хохирогчдын нэг гэх иргэн А манай сайтад өөрт тулгараад буй асуудлын талаар нээлттэй мэдээлэл өгсөн юм. Мөн бид олон талаас мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Oogii edu” төвийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгтэй холбогдож цахимд үүсээд буй асуудлын талаар тодруулахыг зорив. Түүнчлэн хуулийн байгууллагад дээрх асуудлаар иргэн О.Оюунцэцэгийг шалгуулж байгаа гэх уяач Л.Цандэлэгээс тодруулга мэдээлэл авлаа.

Ингээд хохирсон гэх иргэн А болон дээрх асуудлын X сүлжээнд мэдээлсэн уяач Л.Цандэлэг,  “Oogii edu” төвийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг нарын байр суурийг хүргэж байна.

-Гурван сарын дотор явуулна гэж 11.5 сая төгрөг аваад хоёр жил болж байна-

Бид юун түрүүнд “Oogii edu” төвийн хохирогч гэх иргэн "А"-тай уулзаж ярилцав.

-“Oogii edu” төвийн Австрали руу Монгол залуусыг фермерийн ажилд жуулчлах үйлчилгээний талаар хаанаас олж мэдэв. Хэзээ бүртгүүлсэн бэ?

-Би 2022 оны долдугаар сард “Oogii edu” төвийн "Австрали руу Монгол залуусыг фермерийн ажилд жуулчлах үйлчилгээ үзүүлэх буюу ажиллуулна" гэсэн зарыг харсан. Тэгээд бодож байгаад 2022 оны наймдугаар сард тус газартай Монголоос Австралид фермерийн ажилд жуулчлуулах гэрээ байгуулсан. Харин надад IELTS 5 оноотой байх, мөнгөн баримтаа тушаасан байх, ЭМД болон Улаан загалмайн гэрчилгээтэй байх гэсэн шаардлага тавьсан. Би 2022 оны наймдугаар сарын 18-нд “Oogii edu” гэх байгууллагын Натурт байрлах салбарт очиж гэрээ байгуулсан. Надтай байгуулсан гэрээнд Г.Адьяабаатар гэдэг хүн гарын үсэг зурсан.

"Oogii Edu" компанитай байгуулсан иргэн А-ын гэрээ...

Гэрээ байгуулснаас хойш би хэлний оноогоо авах гэж шаргуу хичээсэн. Оноогоо ч авч бусад шаардлагатай гэх бүхий л баримтыг бүрдүүлээд төлбөрөө тушаагаад хүлээлтийн байдалд шилжсэн. Тухайн газар үүсэж буй цаг хугацааны асуудал дээр тайлбар хэлэхдээ “асуудалтай байна. Та бүхэн түр хүлээгээрэй” гэдэг байсан. Би эхэндээ итгээд тэвчээртэй хүлээж байсан.

-Мөнгөн шилжүүлэг хийсэн гэлээ. Хэдэн төгрөг, хэзээ ямар нэрлэгдэхүүнээр өгсөн бэ?

-Би 11 сая 579 мянган төгрөг төлсөн. Бусад фермерийн ажилд жуулчлуулж буй хүн бүрээс ерөнхийдөө 12 сая орчим төгрөг авсан. Энэ хугацаанд 11 сая төгрөгөөс гадна бас маш их мөнгө, цаг хугацаа зарцуулагдсан. Зөвхөн дансаар шилжүүлсэн мөнгө нь л 11 сая 579 мянган төгрөг. Энэ мөнгийг ажилд жуулчлах, үйлчилгээ үзүүлэх урьдчилгаа гэх нэрээр авсан. Мөнгөө буцааж авъя гэхээр "хүү бодож өгнө, бид мөнгөгүй байна" гэх мэт шалтаг тоочиж, зууралдаж явсаар хоёр жил болж байна.

Гүйлгээний баримт

-Хуулийн байгууллагад хандаж үзсэн үү?

-Цагдаад өгөх гэхээр болдоггүй. Яагаад гэвэл гэрээ гэх зүйл байгаа. Тиймээс бид иргэний шүүхэд ханддаг. Иргэний шүүхэд хандахаар эзэн холбогдогч байхгүй гэж буцаагдана. Харин О.Оюунцэцэг биднийг шүүхэд хандахаар австрали руу буцчихдаг.

-2022 онд гэрээ байгуулахад нь таныг хэдий хугацаанд явуулна гэж байв.

-Намайг гурван сарын дотор явуулна гэсэн. Би тухайн үед оноогоо авчихсан байсан. Оноогоо авахын тулд хоёр сарыг зарцуулсан. Над шиг оноогоо авчихсан итгэж хүлээсэн цөөнгүй хүн байгаа.

-Цахимд өөрөө хохирогчийн дүрд тоглож, хохирсон хүмүүсээ буруутай юм шиг харагдуулдаг-

-Бусад хохирогч гэх хүмүүсийн хувьд?

-Яг надтай ижил асуудалтай 10 гаруй залуус бий. Бас сургуулиас нь цалингаа авч чадаагүй. Мөн хүүхдүүдээ сургуульд нь сургаж чадаагүй хүн олон байгаа юм байна лээ. Дээрээс нь энэ ажилчдынхаа цалинг өгдөггүй гэж сонссон.

-Дээрх хүмүүс нь хэдэн төгрөг шилжүүлээд авч чадаагүй байгаа вэ?

-Миний мэдэж байгаагаар нэг эгч 60 сая төгрөгийн авлагатай. Бас нэг эмэгтэй 30 сая төгрөгийн авлагатай. Над шиг 10 гаруй сая төгрөгийн авлагатай хүн бүр олон байгаа. Бас жижиг жижиг авлагатай хүмүүс аймгуудаар хэд хэд байгаа.

-Та өөрөө шууд О.Оюунцэцэгтэй холбогдож байсан уу?

-Анх шууд О.Оюунцэцэгтэй холбогддог байсан. Харин мөнгөний асуудал үүссэний дараа намайг цахим сүлжээнээсээ блок хийсэн. Ер нь хүмүүс мөнгө өө нэхэхээр сүрдүүлдэг эсвэл блок хийдэг. Ер нь сургалт орох, үйлчилгээ үзүүлэх гэх мэт зүйлсээр монголчуудыгаа луйвардаад сурчихсан юм байна лээ. Тэгээд асуудалтай болонгуутаа лайв хийж өөрөө хохирогчийн дурд тоглоод, хохирсон хүмүүсээ буруутай юм шиг харагдуулдаг.

Мөн бид дээрх асуудлаар уяач Л.Цандэлэгээс тодрууллаа.

-Намайг О.Оюунцэцэгийг утасаар "хүчиндэнэ" гэсэн хэмээн цагдаад өгсөн байсан ч үндэслэлгүй гээд буцаагдсан-

-Та “Oogii edu” төвийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгтэй холбоотой мэдээлэл нийтэлсэн байсан. Тус мэдээлэл үнэн үү. Яг хохирсон асуудал байгаа юу?

-Хохирсон асуудал байгаа. О.Оюунцэцэг одоогоос жилийн өмнө манай хүүхдийг Сиднейн их сургуулийн хэлний бэлтгэлд оруулна. Нөгөө хүүхдийг маань бас Австралид сургуульд оруулна гэсэн. Улмаар урьдчилгаа мөнгө гэж хоёр удаа нийт 102 сая төгрөг шилжүүлж авсан. Мөн тухайн үед манай нөхөр австралийн парламентын гишүүн гэж өндөр шар залуу дагуулж ирж надтай танилцуулсан. Тэгээд удалгүй тэр сургууль, сургалт нь худлаа болж, өөрөө утсаа авахаа болиод австрали гараад алга болчихсон.

-102 сая төгрөг нь юу юуны урьдчилгаа вэ?

-Байрны мөнгө, визний мөнгө, сургалтын мөнгө гэж хэлсэн.

-Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Би өнгөрсөн тавдугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Асуудал нь одоо болтол шийдвэрлэгдэхгүй байгаа. О.Оюунцэцэг бас энэ хугацаанд Л.Цандэлэг “намайг утсаар хүчиндэнэ” гэж хэлсэн гээд цагдаад өргөдөл өгсөн байсан. Тэр нь үндэслэлгүй гээд хэрэгсэхгүй болсон. Энэ мэтчилэн үндэслэлгүй зүйлээр хүн гүтгэж цаг аваад байдаг хүн байна лээ. Өөрөө залилан хийчхээд буцаад хүнийг гүжирдэж хугацаа авдаг.

-О.Оюунцэцэг: Манайд хохирогч гэж байхгүй. Хэдэн буцаалт л бий-

Харин “Oogii edu” төвийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгээс бид үүсээд буй нөхцөл байдал, цахимд цацагдсан мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар өгөх эсэхийг асууж холбогдоход, “Манайд хохирогч байхгүй. Буцаалт хэд хэд байгаа. Би хуулийн байгууллагад хандсан. Надад бас дээрх асуудал дээр харуулах баримтууд бий. Би монголд очоод хэвлэлийн хурал хийнэ” гэсэн юм.

Мөн тэрбээр өөрийн цахим хуудаснаа “За ер нь цахим орчинд хамгийн их гүтгүүлж доромжлох нь Монголд барилга бариулах, захиалга өгч, төлбөр төлсөн тэр мөчөөс эхэлсэн. Гаднын хөрөнгө оруулагчдын мөнгийг нь аваад тэднийг “хэн ч биш болгоод” дампууруулж, нийгмээр нь үзэн ядуулж,  хөөгөөд гаргадаг технологийг над дээр хэрэгжүүлээд жил хагас болж байна. Намайг луйвар хийсэн мэтээр нийгэмд мэдээ өгч өөрсдийн бузар луйвраа нуун халхалж, надаар тахил өргөөд дуусгана гэж эндүүрч байгаа бололтой. Хуулийн дагуу явж байгаа хэдий  ч цаг идсэн, мөнгө түгжсэн маш удаан процесс байна.

Ферм дээрх төслийг эхлүүлсэндээ харамсдаг. Төсөлд цаг хугацаа орж буйг, визний асуудал нь манай багаас бус олон газраас хамаарч буйг тайлбарласан. Виз гарсангүй гэж хараахаас илүүтэй эцсийн шийдвэрийг Австралийн цагаачлалын алба шийддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямартаа ч бидний явуулсан хоёр хүн Австралийн ферм дээр ажиллаж байна. Орчин үед хууль шүүхээр бус хэдэн төгрөг өгөөд л цахим орчинд хүнийг, бизнесийг шүүж, нэр төрийг гутааж, хэн ч биш болгодог болжээ. Тэр бүү хэл "чамд бэлгийн хүчирхийлэл хийнэ" гэж заналхийлэлд ч өртөж үзлээ. Бизнест уналт босолт гардаг юм байна лээ. Бидний хувьд хэзээ ч ямар ч хүнийг луйвардсан зүйл байхгүй. Унасан нь үнэн. Арванхоёрдугаар сард цахим буллидүүлэхэд нэг дор маш их буцаалт гарсан нь ч үнэн. Манайхаас хүмүүстээ хугацаа өгөхийг гуйж, ихэнх хүмүүсийн төлбөрийг хуваан төлөөд дуусаж байна. Үлдсэн цөөхөн хүмүүс байгаа” гэж бичжээ.

“Oogii” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийн боловсрол зуучлалын “Oogii edu” компани нь Австрали улсын Сидней хотын төвд байршилтай Wentworth Institute сургуульд монгол оюутнуудыг 52,800 AUD төлбөртэйгөөр суралцах боломжийг олгодог. Мөн Монгол залуусыг Австрали руу фермерийн ажилд жуулчлах үйлчилгээг үзүүлж байна хэмээн олон нийтэд өөрсдийн үйлчилгээг сурталчилдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-10 08:53

З�##�илан л байна

Зочин
Зочин
2024-10-10 09:09

Айхтар сүрхий туфль гарч ирээл тэгснээ сургууль энэ тэр болоод л одоо бүүр аймаар болжээ
Анх нүүрээ түлсэн ч билүү ер нь л муухай муу аргатай санагддаг

Монголюю
Монголюю
2024-10-10 09:09

Архаг луйварчин. Өмнөх амьдра л нь ухаантай хүн байж мэдрэнгүүтээ са лж, Одоо Крис нь ирээдүйн ЕС ээ бодоод са лах байх даа. З�##�ьжин нүд гаргасан з�##�илангийн мастер

Зочин
Зочин
2024-10-10 13:28

Ямар юм нь eрөнхий сайд байхав дээ. Г�##� хамга�##�агч

Ппп
Ппп
2024-10-10 09:26

Мэргэжлийн луйварчин бн шүү

Зочин
Зочин
2024-10-10 09:42

Амаргүй, амаргүй. Өөрийг нь сонирхсон эрчүүд ч их бий байх. Мөнгийг нь л төлж дуусгаарай, дүү минь. Монголд бизнес хийх хэрэггүй дээ..Худ�##�ч, хулгайч нараар дүүрэн.

Зочин
Зочин
2024-10-10 09:50

Шун�##�тай �########�

Болд
Болд
2024-10-10 10:08

ЛУЙВАРЧИН ХҮҮХЭН ШҮҮ ДЭЭ.

Tsetseglen
Tsetseglen
2024-10-10 10:18

Ene hvnees bolj mash ikh hohirson aimar hudalch luiwarchin aimar hvvhen

Зочин
Зочин
2024-10-10 10:37

Эртхэн хилийн хориг тавихгүй бол гадагшаа гараад зунтчихна шүү!!!

Зочин
Зочин
2024-10-10 10:41

Чи �########� минь ээ утсаа авахгүй �##�га болж байгаа, элдэв ш�##�таг тоочоод одоо хүртэл хүний мөнгө өгөхгүй байгаа чинь Луйварчин гэдэг нь маш тодорхой бна шд. Ийм луйварчингууд энэ хөндийгөөр дүүрэн бна.

Зочин
Зочин
2024-10-10 11:54

Хаха зүгээрл цайрчихсан луйварчинл байнашдээ

Болор
Болор
2024-10-10 12:08

Үнэхээр ийм их мөнгө аваад сургуульд яваагүй байна гэхээр луйвар. Өөрсдөө мөнгө төгрөг хэлтэй юм чинь шууд сургуультайгаа холбогдоод төлбөр мөнгөө төлж болно шдээ. Хайран/ цаг хугацаа, сэтгэл санаа юугаар ч орлуулж болохгүй / , мөнгө төгрөгний хохирол з�##�уу хүүхдүүдийн сурах ирээдүйн амьдр�##�ыг зогсоосон . Муухай асууд�##� болжээ. Гомдолтой байна

Зочин
Зочин
2024-10-10 12:18

Энэ хүүхэн з�##�илан хйисэн гэж ойлгож байна. Надад байгуулсан гэрээ, холбогдох баримт бичиг нь гээд баримт өгөөд зөвөлгөө авья гэж хандсан хүн байна. Хэрвээ з�##�илан хийгээгүй гэж байгаа бол Монгол ирж ил гарч тайлбар хийх хэрэгтэй. Олон з�##�уус хохирсон сураг байдаг. Цагдаагийн байгууллага гэрээгээр х�##�хавчилж з�##�иллан хийж байгаа ийм хүмүүсийг ш�##�гах хэрэгтэй гэж бодож байна.

Зочин
Зочин
2024-10-10 12:21

Энэ хүүхнийг интерполоор эрэн сурв�##�жилж авчирах хэрэгтэй юм.

Зочин
Зочин
2024-10-10 12:32

ЭНЭ МЭРЭГЖЛИЙН ЛУЙВАРЧИН БАЙНА ГАНЦХАН АРГА БАЙНА АВСТРАЛИЙН СИДНЕЙ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ЗӨВШӨӨРЛӨӨР ЭНЭ ЛУЙВАРЧИН ЗАЛИЛАГЧ ХҮҮХНИЙГ МОНГОЛД ТУШААГААТАХ ГЭХЭД НААД НОВШИЙГ ЧИНЬ ЧИРЭЭД Л ИРНЭ ИРҮҮЛЖ БАЙГААД УЧРАА ОЛМООР ЮМ.ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧИН ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ НАРЫГ ДАВРААЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ЭНЭ ОДОО ХЭН БЭ? АЛЦГАР ХҮҮХЭН ЧИ МӨНГИЙГ НЬ ӨГӨӨЧЭЭ

Зочин
Зочин
2024-10-10 12:57

Ийм тэнэгүүд их байх тусам луйварчид з�##�илангаа хийсээр бай болно. Өөрсөдөө очиод урьханд нь орчихоод гомдол мэдүүлээд яах вэ дээ.

Зочин
Зочин
2024-10-10 13:31

Толгой тархины чадвар нь хүрэхгүй байхад л нэг их бизнeс хийдэг сүрхий юм болж байж эргээд өр зээлэндээ ороггдоод эцэстээ цайчихсан луйварчин з�##�илангийн хэрэгтэн болж дуу�####�г хүмүүс ялангуяа авгай хүүхнүүд их байдаг юм даа

Зочин
Зочин
2024-10-10 13:48

Ямар заваан �##�мас вэ

Зочин
Зочин
2024-10-10 14:15

harvaas zalilan avgai bna intepoldchihoo tsagdaa naraa

Чимэг
Чимэг
2024-10-10 15:58

Зөь бичээч ээ, ажилд зуучлах гэж бичнэ. Мөнгө нэрлэгдэхүүнээр шилжүүлнэ гэж юу яриад байгаё юм бэ?! Төлбөр, тооцоо, шилжүүлгийн зориул�##�т гэдэг биз дээ. Сэтгүүлч ухаантай юм бол бичиг үсэгтээ анхаар!

Зочин
Зочин
2024-10-10 17:10

Farm iin ajild zuuchluulna gj 2022 ond geree hij bsn, bukh shaardlaguudiig ni hangasan hedii ch visa meduulj ch uguugui, ug ni gereen deeree ajliin 14n honogt butsaalt hiigdene gj bgaa, ugaasaa butekhgui ym bna geed butsaaltiin form iig ni buglusnuus hoish buten jil hagas boljn, dund ni barag uilj guij bj 3 say tugrugiig ni uwuulj tsuwuulj butsaaj awsan bdg ym. Shiljuulsen dun, geree, munguu asuukhaar heldeg nuguu l heden hudlaa shaltag geed bukh ym ni barimt notolgootoi baigaa. Suuldee bur unekheer hun iim bj boldiin bhdaa geed bur goldoo ortol gomddiin bnale.

Ebe
Ebe
2024-10-10 19:05

Har gishi

Иргэн
Иргэн
2024-10-10 20:20

Энэ хүүхний буруу гэхээсээ эцэг эхийн буруу үлгэр дуурайл�##�!!! Эцэг эхчүүд нь луйварчин хулгайчид байсан хүмүүс л ийм замаар явдаг юм шүү!!! Өөрөөр хэлбэл үйлийн лай юм даа!!!

Зочин
Зочин
2024-10-10 23:21

Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судл�##� хийж өнгөрүүлдэг учраас урлаг хөгжүүлэх нь Монголд ашиггүй. Тиймээс урлаг соёлын с�##�барт улсаас битгий хөрөнгө оруул�##�т хийж бай!

Зочин
Зочин
2024-10-11 00:57

аялах жуулчлах ажилд зуучлах гэж хоёр өөр утгатай үг байхад сэтгүүлч гэж нээрээ арайчдээ юу бичиж байгаагаа мэддэг юмуу?

Зочин
Зочин
2024-10-11 05:45

Энэ хүүхэн Австр�##�и улсын иргэн эсвэл байнгийн оршин суугч (сонгууль өгөхгүй гэхдээ бу�####�ар австр�##�ийн хуулийг дагаж мөрдөх ёстой) тиймээс Монголд суугаа Австр�##�ийн Элчин Сайдын Яаманд гомдол гаргаачээ!!! Австр�##�и улс иргэдээ, байнгийн оршин суугчидаа гадаад улсад хууль бус зүйлс хийвэл ш�##�гадаг, хариуцлага хүлээлгэдэг шүү! Ер нь тэр Оогий Эдү гээд байгаа компани нь виз мэдүүлэх �##�бан ёсны эрхгүй ч байх. Эрхтэй байхын тулд цагаачл�##�ын хуульч хамтран эзэмшигчтэй байх ёстой. Энэ компаний эзэд Оогий нь цагаачл�##�ын ххульч биш. Сургуульд нь сурдаг гэдэг нь худлаа.

Зочин
Зочин
2024-10-11 07:59

Луйварчин �########� шүү эртний мэдэх хүн бна

Зочин
Зочин
2024-10-11 14:10

Мөнгөө авмаар л байна шүү

Зч
Зч
2024-10-11 20:21

Яасан аймаар луйварчин бэ

Molor
Molor
2024-10-11 20:51

Yoo, nuhur ni yun Parliament-iin gishuun be haha. Zugeer l neg Teneg Ivan Aussie shde. Humuus neeree uneheer genen baih yumaa!!! Yana da!!!

Зочин
Зочин
2024-10-13 08:26

Монгол орон з�##�ьт этгээдүүдээр дүүрчээ. З�##�илангийн дээд сургууль удахгүй байгуулагдаж з�##�илан илрүүлдэг түүнтэй тэмцдэг �##�ба, бөө, үзмэрч гээд шинэ сайхан мэргэжилтнүүд сургадаг о/у-ын дээд сургууль байгуулахаас

Зочин
Зочин
2024-10-13 08:42
Reply to  Зочин

З@лил@нтай тэмцэгчдийн Олон улсын дээд сургуулийг байгуулж нэр @лдраа дэлхийд бадраах цаг иржээ. Энэ чиглэлээр сонирхогч, судлаач, бөө, үзмэрч, хара�##�ч, мөрдөгч, сэрэмжлүүлэгч, шүүгч, өмгөөлөгч, тахар, өр барагдуулагч гээд олон мэргэжилтэн бэлтгэж болно. Багшлах боловсон хүчин бэлэн байгаа байхоо

Зочин
Зочин
2024-10-14 19:18

Энэ Оогий гэх нүд улаан мөнгө цагаан гэдэг шиг визэнд зуучлана, фирм дээр ажиллуулна, хэлний сург�##�т явуулна, ментор хийнэ гэх мэт хүмүүсээс з�##�илан хийж мөнгө босгодог б�##�иар з�##�ьтай хүүхэн шүү дээ . Монголд ажил хөдөлмөрөө хийж яваа жирийн хүмүүсийн хэрэгцээ шаардлага дээр нь дөрөөлөөд Монголчуудаа онилоод з�##�илдаг хүүхэн….
З�##�илуулж байгаа хзмүүс нь хүний гаднах төрх худлаа ярианд нь болж их з�##�илуулж харагддаг даааааа

Холбоотой мэдээ

Back to top button