Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ дипломат яриаг хойш тавьж, Израил, Хезболлагийн мөргөлдөөн хэрхэхийг ажиглана

АНУ хэдэн долоо хоногийн турш Израил болон Хезболла бүлгийн хооронд гал зогсоохоор эрчимтэй дипломат яриа явуулсан бол огт өөр арга барилд шилжжээ. Энэ нь Ливанд өрнөж буй мөргөлдөөнийг хэрхэн үргэлжлэхийг нь харах. Хоёрхон долоо хоногийн өмнө АНУ болон Францын албан тушаалтууд Израилыг Ливан руу цэргээ оруулахаас сэргийлэхийн тулд 21 хоног яаралтай гал зогсоохыг шаардаж байсан. Гэвч энэхүү хүчин чармайлт нь Израил Хезболлагийн удирдагч Сейд Хасан Насраллаг хөнөөж, 10-р сарын нэгэнд өмнөд Ливанд хуурай газрын довтолгоо эхлүүлснээр тасалдсан юм.

Израил Хезболлагийн одоогийн мөргөлдөөн өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхтэй. 2023 оны аравдугаар сарын долоонд Хамас бүлэг Израил руу гэнэтийн довтолгоо хийсэн. Үүний улмаас Газын зурвасын дайн үүссэн билээ. Газын зурвасын дайн эхлэхэд Хезболла Израилын тал руу гал нээж үүний улмаас Ливан, Израилын хил дээр жижиг хэмжээний мөргөлдөөн гарах болсон.

Одоо АНУ-ын албаныхан гал зогсоох уриалгаа зогсоож, нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэж байна. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтью Миллер өнгөрсөн долоо хоногийн эхээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Бид Израилыг Хезболлагийн дэд бүтцийг сулруулах зорилготой энэ ажиллагааг явуулахыг дэмжиж байгаа. Үүний үр дүнд дипломат шийдэлд хүрэх боломжтой болно" хэмээсэн юм.

Энэхүү өөрчлөлт нь АНУ-ын зорилгууд зөрчилдөж байгааг харуулна. Тэд Ойрх дорнодод өргөжиж буй мөргөлдөөнийг хязгаарлахын зэрэгцээ Ираны дэмжлэгтэй Хезболлаг ихээхэн сулруулахыг зорьж буй.

Шинэ арга барил нь практикт суурилсан ч мөн эрсдэлтэй. АНУ, Израилын нийтлэг дайсан бол Хезболла. Тус бүлэг ялагдах нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ. Иран Хезболлаг ашиглан Израилын хойд хилийг заналхийлдэг тул нийтлэг дайснаа ялах нь ашигтай байж болох юм. Гэхдээ Израилын цэргийн ажиллагааг дэмжих нь мөргөлдөөнийг хяналтаас гарах эрсдэлтэй.

Төрийн департаментын албаны ажилтан асан Жон Алтерман АНУ Хезболлаг сулруулахыг хүсэж байгаа гэжээ. Гэхдээ тэрбээр нэмж хэлэхдээ АНУ мөн Ливаныг төрийн эрх баригчгүй болгон, тогтворгүй нөхцөл үүсгэх эсвэл бүс нутгийн дайныг өдөөх эрсдэлийг харгалзан үзэх ёстой хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ АНУ Израилын арга барилыг өөрчилж чадахгүй бол түүнийг зохих хэлбэрт оруулахыг оролдох хэрэгтэй гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 14, 2024 09:02

ӨӨРИЙНХӨӨ ДҮГНЭЛТИЙГ ДУНД НЬ ХАВЧУУЛЦАН

Холбоотой мэдээ

Back to top button