Нийгэм мэдээ

Баянчандманийн хүрээлэнд амьтны жам ёсны эрхийг хамгаалах хугацаатай үүрэг өглөө

Баянчандманы амьтны хүрээлэн олон жил иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Учир нь тус хүрээлэнгийн амьтадыг байлгах орчин нөхцөл бохир, шаардлага хангаагүй. Амьтад нь хөдөлгөөнгүй, туранхай, зовсон харагддаг нь хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлдэг. Улмаар тус газрыг тэжээвэр амьтдын эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд болон хяналт тавих ёстой агентлагууд анхаарахыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан шаардаж буй.

Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/34 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Талын жононгууд” ХХК-ийн эрхлэн явуулдаг Амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцсан байна.

Улмаар ажлын хэсгээс амьтны эрхийг хамгаалах, зэрлэг амьтад учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Амьтны тухай хуулийн дагуу амьтныг өмчлөх эзэмших, ашиглахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандаж арчилж тордох, ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй, аюулгүй шаардлагыг хангасан арга технологи, багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглах, мэргэшсэн хүмүүс ажиллуулах үүргийг тус амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхлэгчид хүлээдэг. Мөн Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа: Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага MNS: 6944:2021 стандартыг мөрдөж, эмчилгээ авахгүй, байгальд бие даан амьдрах чадваргүй болон халдварт өвчтэй амьтныг унтуулах зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button