Нийгэм мэдээ

2025 онд ашиглалтад орох МУИС-ийн шинэ байрны барилга төсөвгүйн улмаас гацжээ

МУИС-ийн төв байртай залгаа гурван давхар байшинд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль байсан. Тухайн барилга анх 1956 онд баригдаж байсан бөгөөд 2023 оны есдүгээр сард хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх дүгнэлтийн улмаас нураасан.

Нийт 42.3 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилгыг 2025 онд ашиглалтад оруулна гэж төсөвлөж байсан. Тухайн барилгын А блокийн санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан бол Б блокийн санхүүжилт болох 12 тэрбум төгрөгийг тус сургуулийн хөрөнгөөс гаргасан.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын байнгын хорооны хурлын үеэр ярихдаа "МУИС-ийн өргөтгөл буюу гуравдугаар байрны бүтээн байгуулалтын ажлыг дуусгах ёстой. Харамсалтай нь 2025 оны төсөвт энэ ажлын төсвийг тусгаж чадаагүй, яагаад гэвэл магадлан үнэлгээгээр орж, зардал нь нэлээд өссөн байдалтай байгаа. Өнгөрсөн жил барилгын ажил эхэлсэн ч өнөөдөр зогссон байдалтай байна" хэмээв.

Барилгын ажлын улмаас өнгөрсөн жил Хууль зүйн сургууль Улаанбаатар сургууль руу бүхэлдээ нүүсэн. Гэтэл оюутнуудын зүгээс "нүүж очсон Улаанбаатар сургуулийн пар халдаггүй, хүйтэн байдаг учир өвлийн куртиктай хичээлдээ суудаг. Төв салбар дээр хичээлд суугаад эргэн ирэх үед хичээлээсээ хоцрох байдал үүсэж байгаа тухай шүүмжилж байсан билээ.

2022 онд шав тавих ёслол болсон ч одоогоор тус барилгын ажил нь зогсолтод орчихлоо. Бид энэ талаар МУИС-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Бадмаанямбуугаас тодрууллаа.

-МУИС-аас санхүүжсэн Б блокийн барилгын ажил цэгцэрсэн ч А блокийн төсвийн хөрөнгө оруулалт 2024 оны болон 2025 оны улсын төсөвт төсөвлөгдсөн хэдий ч энэ дүнгээр ашиглалтад орж чадахгүй байх хүндрэл үүслээ-

"МУИС-ийн хичээлийн гуравдугаар байр буюу Хууль зүйн сургуулийн хичээлийн байрны барилгын ажлыг 2023 оноос гүйцэтгэж эхэлсэн. Тухайн барилгын ажил А болон Б гэсэн хоёр блокоос бүрдэж байгаа бөгөөд үе шаттай барихаар төлөвлөгдсөн.

Ингэхдээ А блокийг Улсын төсвийн санхүүжилтээр, Б блокийг МУИС-ийн өөрийн санхүүжилтээр барихаар шийдвэрлэгдсэн. Барилгын гүйцэтгэгч компани 2022 оны 11 дүгээр сараас барилгын Барилга Архитектурын зураг төслийг эхлүүлсэн юм.

Улмаар гадаадын хөрөнгө оруулалттай “Ай Кью Пи итали дизайн” ХХК-ийн Итали болон Японы мэргэжлийн архитектурч нартай зөвлөлдөн МУИС-ийн өөрийн онцлогийг хадгалсан орчин үеийн шаардлагад нийцсэн барилга архитектурын зураг төсөл боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулан, барилгын ажлаа эхлүүлж, өнөөдрийн байдлаар Б блокийн барилгын цутгалтын ажил бүрэн дууссан. Одоогоор А блокийн хувьд хана өрөх болон бусад ажлууд хийгдэн, зоорийн давхрын багана, ханын арматурчлал, хэв угсралтын ажил явагдаж байгаа юм.

Харин А блокийн төсвийн хөрөнгө оруулалт 2024 оны болон 2025 оны улсын төсөвт төсөвлөгдсөн хэдий ч энэ дүнгээр ашиглалтад орж чадахгүй байх хүндрэл үүсээд байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
BAT
BAT
10 сар 25, 2024 16:09

anhnnaasaa ih nariin tuluvluu bailgui dee ingej gatsaaj baigaad gazaraas ni tastaj avah baihdaa manai luivarchid iim yumndaa garguund shuu dee.

УТСАН
УТСАН
10 сар 25, 2024 16:45

НИСВАНСЫН АМГААГ АВААЧИЖ ДУУЛУУЛЬЯ СУРГУУЛЬ НУРААСАЙ ЛЯ ЛЯ ЗАХИРАЛ ҮХЭЭСЭЙ ТААЛАГДСАН СЕКС ТААЛАГДСАН БАННЫ ӨРӨӨНД БОСООГООР НЬ БАВСАН ДАРАА НЬ БООВНООС НЬ НОГООН ИДЭЭ ЦУВЖ ЛАЛАРААРАА ЭРГЭСЭН ГЭЭД ДУУЛУУЛАХАД НААД БАРИЛГА ЧИНЬ ЮУН АШИГЛАЛТАНД ОРОХ НУРААД УНАНА АМГАА ОЧООД ДУУЛЧИХАА

Зочин
Зочин
10 сар 25, 2024 18:06

Зүгээр байсан барилгыг яах гэж буулгасан юм мэдээж төсвөөс мөнгө гаргуулж барих явцад т�##�ыг нь цавчиж хулгайлах гэж л ийм ажил хийж байгаашд. Альч улс оронд 100 байтугай жил болсон барилгууд өч төчнөөн байна ман идээчин уугаачингууд даварч бн шүү!!!

Зочин
Зочин
10 сар 25, 2024 19:25

Энэ битгий хэл хуучин барилга тухайлб�##� засгийн ордоны зүүн т�##�ын хэвлэх үйлдвэрийн барилгыг нура�##�гүй яаж гоё болгов. Үүн шиг янз�##�чихгүй яасан юм бэ? Нураасан бол бүүр хотоос гаргаад хүй долоон худагт аваачаав барих хэрэгтэй шдээ м�##�нуудаа.

Зочин
Зочин
10 сар 26, 2024 19:46

Нура�##�гүй зассан бол болох л байсан байхда, ,хайран барилга , бусад улс оронд хэдэн зуун жилийн настай хуучны хэв загвартай барилгууд байж л байхын

Монгол хүн
Монгол хүн
10 сар 27, 2024 03:59

Бид цэвэрлэгчид ,бэртэгчин эх орондоо хайргүй хүн сүргийг үйлдвэрлэн гаргадаг тул сургууль барьж мөнгө үрээд юухэв. Тэрний оронд сурах чин хүсэлтэй з�##�уусыг бэлээхэн гадны сургуульд нь явуулах. Манай улсын боловсрол битий хэл ,дэлхийн боловсрол мөлхөө жа�##�ын түвшинд яваашдээ. Бид г�##�ууг дуурайх хэрэггүй ,г�##�ууны хаа дэгдээхэйнүүд ийг л зөв олоод тэр юмруу нь зардлыг нь төлөөд дэлхийн с�##�барыг атгадаг хүнтэй болохоо бод.

Зочин
Зочин
10 сар 27, 2024 12:19

Хүүк тэргүүтэй, Лодойравс�##�, Амарсанаа нарын авлигачид цавчаа хийх гэж зүв зүгээр байсан барилгыг нураасан. Одоо байж байгаа царай нь энэ.

Зочин
Зочин
10 сар 27, 2024 23:29

П.Наранбаяр ажлаа хийлдээ.Төсөв өссөн гээд хасчихдаг юм уу.пязда вэ.

Холбоотой мэдээ

Back to top button