Гадаад мэдээ

Хезболла шинэ удирдагчтай боллоо

Ливан дахь Хезболлагийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шейх Наим Кассем мягмар гарагт /2024.10.29/ тус бүлгийн шинэ удирдагч болсон байна. Тус бүлгийн ахлагчаар 1992 оноос хойш ажилласан Хассан Насралла есдүгээр сарын 27-ны өдөр Израилын агаарын цохилтод амь үрэгдсэн.

Түүнийг 1991 онд Хезболлагийн удирдагч Аббас аль-Мусави орлогч даргаар томилж байсан юм. Аль-Мусави үүнээс нэг жилийн дараа Израилын нисдэг тэрэгний халдлагад өртөж амь үрэгджээ. Кассем олон жилийн турш Хезболла бүлгийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг байсаар ирсэн юм. Тэр олон удаа гадаадын хэвлэлүүдэд ярилцлага өгч байжээ.

Кассем аравдугаар сарын наймны өдөр Израил, Хезболлагийн дайны тухай үг хэлж байсан юм. Тэрбээр тус мөргөлдөөнийг аль тал нь эхэлж нулимс урсгахыг харах дайн хэмээн тодорхойлсон байна. Кассем Хезболла хэзээ ч эхэлж нулимс урсгахгүй, Израилаас их цохилт өгч байгаа ч бүлгийнх нь хүчин ажиллагаатай хэвээр байгаа гэжээ. Гэхдээ тэр парламентын гишүүн, Хезболлагийн холбоотон Наби Берригийн санаачилсан гал зогсоох хэлэлцээг дэмжинэ гэсэн юм. Хезболла сүүлийн жил гаруй хугацаанд Газын зурвасаас Израил цэргээ татсан тохиолдолд л гал зогсооно гэж байсан. Тэгтэл Берригийн санаачилгыг дэмжинэ хэмээсэн нь Хезболлагийн хийсэн буулт боллоо гэж шинжээчид тухайн үед үзэж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button