Элстэйн ордыг худалдаж авсан БНСУ-ын “Кумян” корпорацад Солонгосын бирж 200 сая воны торгууль ногдууллаа
“Мон лаа” компани Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Элстэйн төмрийн хүдрийн орд газрын 60 хувийг Солонгосын “Кумян” корпорацид 60 сая ам.доллароор зарахаар болж өнгөрсөн оны тавдугаар сард талууд санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.
Гэвч уурхайн олборлолт муу байгаагаас шалтгаалан Элстэйн ордыг худалдаж авсан БНСУ-ын “Кумян” корпорац дампуурал зарлах эрсдэлд орсон бөгөөд олборлолтоо хэвийн гэж мэдүүлсэн тус компанийг Солонгосын биржээс шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тэгвэл Солонгосын бирж “Кумян” корпорацыг худал мэдээлэл хийсэн гэж үзэн 200 сая воны торгууль ногдууллаа гэж БНСУ-ын Chosun агентлаг мэдээллээ.
“Кумян” корпорац нь Монголын уул уурхайн “Монлаа” компанийг (MONLAA LCC) худалдан авч, батерейны гол түүхий эд болох литиг олборлох зорилготой байжээ. “Кумян” корпорац өмнө нь 2022 онд литийн ашигт малтмалын нөөцийг баталгаажуулахын тулд Хонг Конгийн уурхайнуудад хөрөнгө оруулалт хийж байсан боловч хайгуулын шатнаас эхлэн олборлолт хийх хүртэл багагүй хугацаа шаардагдах байсан тул нэмэлт уурхайг баталгаажуулахын тулд Монгол уул уурхайн компанид хөрөнгө оруулалт хийсэн нь “Монлаа” ХХК байсан юм.
Улмаар өнгөрсөн оны тавдугаар сард Монголд уул уурхайн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтаар Geumyang:
- 2024 онд 424.4 тэрбум вон борлуулалт хийж, 160.9 тэрбум воны үйл ажиллагааны ашигтай ажиллах,
- 2025 онд 468 тэрбум вон борлуулалт хийж, 187.2 тэрбум воны үйл ажиллагааны ашигтай ажиллах,
- 2026 он гэхэд 468 тэрбум воны борлуулалт хийж, 187,2 тэрбум воны үйл ажиллагааны ашиг хүртэнэ гэж зарласан.
Гэвч энэ зорилтыг 2 хувьтай биелүүлсэн.
- 2024 оны борлуулалт 6.58 тэрбум воны борлуулат, үйл ажиллагааны ашиг 1.316 тэрбум вон,
- 2025 оны борлуулалт 40.8 тэрбум воны борлуулалт, үйл ажиллагааны ашиг 8.16 тэрбум вон,
2026 оны борлуулалт 40.8 тэрбум воны борлуулалт, 8.16 тэрбум воны үйл ажиллагааны ашигтай ажиллах болж өөрчлөгдөв. Энэ нь жилийн хүлээгдэж буй борлуулалт 98%-аар буурсан үзүүлэлт байна гэж мэдээлсэн.
Энэ талаар "Кумян" корпорацаас өнгөрсөн есдүгээр сарын 27-нд хийсэн мэдэгдэлдээ, "Энэ жилийн хүлээгдэж байсан борлуулалт 98 хувиар буурсан. Үүний учир нь бид Монголын уул уурхайн компаниас голлон олборлолт хийхээр төлөвлөсөн. Гэсэн ч тус ордоос олборлолт хийгдээгүй. Бид энэ жил Элстэйн төмрийн хүдрийн ордын олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч өвлийн улиралд саатаж, үйлдвэрлэлийн компаниас тоног төхөөрөмж авчрах ажил удааширч маш их цаг зарцуулсан. Тиймээс бид Монгол дахь уул уурхайн ордны бизнесийг хүлээгдэж буй бизнесийн гүйцэтгэлээс хассан. Учир нь одоогоор тус ордод дөнгөж гүний өрөмдлөгийн хайгуул хийгдэж байна" гэж тайлбарлаад буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.