Хойд Солонгос шинэ тив алгасагч пуужин амжилттай туршсан гэлээ

БНАСАУ өнөөдөр /2024.11.01/ мэдэгдэл хийхдээ Хвасон-19 нэртэй шинэ тив алгасагч баллистик пуужинг пүрэв гарагт /2024.10.31/ амжилттай туршсан хэмээжээ. Тус улсын удирдагч Ким Жон Ун Хойд Солонгос одоо цөмийн зэвсэг харвах пуужинг хөгжүүлдэг гэх статусыг эргэлт буцалтгүй авлаа гэсэн байна.
Умард Солонгосын төрийн хэвлэл болох “Korea Central News Agency” буюу “KCNA” пуужингийн туршилтын талаар мэдээлэхдээ Ким Жон Уны удирдлага дор БНАСАУ зэвсэгт хүчнийхээ үнэмлэхүй давуу байдлыг мөнхжүүлэх чухал амжилт гаргалаа хэмээжээ. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин пүрэв гарагт /2024.10.31/ мэдэгдэл хийхдээ 07:10 минутын орчим Хойд Солонгосын нийслэл Пёнян орчмоос пуужин хөөргөснийг илрүүлсэн гэсэн. Тэд хөөргөсөн пуужин нь хатуу түлшээр ажилладаг шинэ тив алгасагч байсан гэж дүгнэсэн юм.
Сүүлийн нэг гаруй жилд хийсэн анхны тив алгасагч пуужингийн туршилт нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас таван өдрийн өмнө болов. Шинжээчид энэ туршилт нь АНУ-д цөмийн бөмбөг нь хүрэх боломжтой гэдгийг харуулж, ОХУ-руу Хойд Солонгос цэргээ илгээсэн гэдэгт төвлөрөөд буй олон улсын анхаарлыг сарниулах зорилготой хэмээжээ.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юм бүгдийг өөрийн хараат байлгах зорьлоготой АНУ-г одоо харвах хэрэгтэй болжээ бүх улсын дотоод хэрэгт ингээд оролц гээд ...ккк
нэг гаруй жилд... энэ ямар тоо вэ?
Үхээрийн тэнэгүүд..ард түмнээ өлсгөж зовоож пуужин хийгээд яах юм.. техникийн хоцрогдол хэнд хэрэггүй юм хийсэн..удахгүй 2 солонгос нэгдэж жарг�##�тай хөгжилтэй болно..хойдын ард түмэнд аз жарг�##� амжилтыг хүсье..
Хоер Солонгос нэгдэж монголчууд долларгүй болно. Хохирогч нь монгол ....кк