Нийгэм мэдээ

"Хивс, хивсэнцрээс хавдар үүсгэгч, төв мэдрэлд нөлөөлдөг хортой бодисууд илэрдэг"

Ихэвчлэн хүүхдийн цэцэрлэгийн орчинд дэвсдэг чанарын шаардлага хангаагүй хивсэнцэр хавдар үүсгэгч бодис ялгаруулж байгаа нь тогтоогдсон гэх мэдээлэл цацагдаж, анхаарал татсан сэдэв болоод байна. Энэ судалгааг “Ногоон титэм” болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хийсэн гэх.

Тиймээс "Ногоон титэм" болон НЭМҮТ-тэй холбогдож тодрууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, "Энэ мэдээлэл үндэслэлтэй эсэхийг мэдэхгүй байна. Манайхаас албан ёсоор ийм судалгаа хийгээгүй. Тус байгууллагатай хамтарч судалгаа хийсэн гэдэг худал. Харин манайд ажилладаг хүн тухайн байгууллагатай хамтран ажилласан байж болно" гэв.

Харин "Ногоон титэм" компанийн захирал, "Албан ёсоор том судалгаа хийгээгүй. Манайх хувь иргэний гомдол мэдээллийн дагуу буюу төлбөртэйгөөр судалгаа, шинжилгээ хийдэг хувийн байгууллага. Өөрөөр хэлбэл дотор болон гадна агаарын шинжилгээ хийдэг. Цацагдсан мэдээллийн тухайд цэцэрлэгийн гэж тодотгосон нь манай мэдээлэл биш. Гэхдээ энэ чиглэлээр манайд гомдол, санал ирж байсан.

Энэ дагуу шинжилж үзэхэд айлуудын дрож, хивс, хивсэнцрээс хүний биед сөргөөр нөлөөлөхүйц хортой бодис илэрч байсан тохиолдол бий. Жишээлбэл, харшил үүсгэдэг, төв мэдрэлийн системийг гэмтээдэг, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэгч хортой бодисууд илэрдэг. Тиймээс хивс хивсэнцрийг стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй газраас авах нь зөв.

Мөн эвгүй үнэр болон биед сөрөг нөлөө үзүүлж байгаа санагдвал шинжлүүлэх нь зүйтэй. Мөн манайх шинэ барилгын үнэр зэрэгт шинжилгээ хийдэг. Энэ мөн л чухал буюу хүүхэд болон иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал будаг, цавуу гэх мэт барилгын материалуудаас хортой бодис илэрч байгаа асуудал гарсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 6, 2024 17:06

Маш сайн цэвэрлэхгүй бол мэдээжийн өөртөө их бохирдол агуулдаг!!!

Холбоотой мэдээ

Back to top button