Нийгэм мэдээ

"Улаанбаатар төмөр зам" ХНН ургамлын тосыг ₮291, хогийн уутыг ₮161 саяар авна

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 291 сая төгрөгөөр ургамлын тос, 161 сая төгрөгөөр хогийн уут авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, 38574 ширхэг, зургаан төрлийн хэмжээтэй хогийн уутыг 161.1 сая төгрөгөөр авах юм байна. Санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам өөрийн хөрөнгөөсөө төсөвлөсөн байна. Тухайн тендерийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авах аж.

Ургамлын тосны тухайд, тоо ширхгийг тодорхой заагаагүй бөгөөд тухайн байгууллагын зүгээс чанарын баталгаа шаардахгүй, баталгаат хугацааны хувьд бараа хүлээлгэн өгснөөс хойш нэг сараас багагүй байх хэмээн заажээ.

Тус тендерийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 05-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 27-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ мэдээг төмөр замын са-лбарын ажилчид сайн унш. Та бүхэнд хэдэн төгрөгний үнэтэй нь мэдэгдэхгүй, бата-лгаа шаардахгүй тос шахах нь байна шүү дээ. Тэр өдрийн тэнгэр мэдэг. Ходоодоо мэдэж явцгаа. Энэ са-лбарт сүүлийн жилүүдэд Ойрадууд их шавсан даа.

Иргэн
Иргэн

Бээжингийн г�##�т тэрэг хэзээ явж эхлэх юм бол??? Улаанбаатар төмөр зам гэж ямарч өөрчлөлт шинэчлэлтийг хийдэггүй хоцрогдож байгаа с�##�бар байнаа яаанаа!!! Ургашаа гараад хурдны г�##�т тэрэгний хөгжилтийг харахаар УБ ТЗ сүйрсэн б�##�гас луугаа харагдах юм даа!!!

МИАТ
МИАТ

МИАТ-ын хажууд тендерүүдийн хажууд бичкэн юм оо.

Холбоотой мэдээ

Back to top button