Сант сумын АН-ын даргыг хөнөөсөн П.Отгонбаатарыг ирэх мягмар гарагт шүүнэ
Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-нд гарсан.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь тус хэргийг үйлдсэн.
Тус хэрэгт Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн аравдугаар сард хийж, П.Отгонбаатарыг гэм буруутайд тооцон хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.
Ингэхдээ, Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татсан.
П.Отгонбаатарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 12-ны өдөр товложээ.
Нэмж мэдээлэхэд, тухайн хэрэгт Г.Сайханбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэмт хэргийн оролцогч биш. Гэмт хэргийн оролцогч гэдэг нь хэрэгтэн, яллагдагч, иргэний хариуцагчийг хэлдэг гэх тайлбарыг өгч байв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОТГОНБААТАРТ ЗОДУУЛЖ НҮДҮҮЛЖ ХАРГИСЛУУЛЖ АМИА АЛДСАН ТЭР ХӨӨРХИЙ ЗАЛУУД ЧИНГИСИЙН ОДОН МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГООЧ ТЭР ХӨӨРХИЙ ХУВЬГҮЙ АМЬТАН ЧАДАРСНААС БОЛЖ ЧИНЗОРИГ ТОГТОХСҮРЭН ЗАНДАНШАТАР НАР ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛСОН.ЗҮГЭЭР Л МУУДАЛЦААД ӨНГӨРСӨН БОЛ ИЙМ ЮМ БОЛЛОХГҮЙШТ ОДОО АЛУУРЧИНГИЙН ЭХНЭР ЗАЛУУ ХҮН ХӨӨРХИЙ ЯАХЫН БИОЛОГИЙН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАНА АЛУУРЧИН ЧААВААС СЭТГЭЛЭЭР УНАНА.ГЭЦҮҮ ДЭЭ ХОЁР ЭМ БЭЛЭВСЭРЧ ХОЦОРЛОО ӨВӨРХАНГАЙХАН ЭНЭ ХӨӨРХИЙ ХОЁР ЭМЭГТЭЙД ТУСЛААРАЙ ТААНУУС
Тархи нь өтсөн энэ хүн мөн ч их гай чирлээ дээ. Улс төрийн ажилд оролцож яваа бол бие сэтгэлээ бэлтгэж, тэвчээртэй байх ёстой биз ээ.