Нийгэм мэдээ

Ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцлөөр тэтгэврээ цахимаар тогтоолгож болно

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024.10.21-ний өдрийн А/101 тушаалаар салбар дундын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийн ээлжит хурал болж, хурлаар Архивын ерөнхий газартай нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтооход шаардлагатай архивын мэдээллийг цахимаар солилцох, шалгах нөхцөлийг бүрдүүлэх талаар санал солилцжээ. Мөн нийгмийн даатгалын сангаас олгодог хөдөлмөрийн чадвар алдсаны, ердийн болон олон хүүхэдтэй эхийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна.

Өнгөрсөн ыүсдүгээр дүгээр сарын байдлаар нийгмийн даатгалын сангаас 482.3 мянган хүн тэтгэвэр авч байгаа ба үүнээс өндөр насны тэтгэвэр авагч 399.2 мянга, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч 62.9 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.1 мянган хүн байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 8, 2024 11:35

А

Холбоотой мэдээ

Back to top button