Нийгэм мэдээ
Өмнөговь "шимт хөтөлбөр" нэрээр хүүхдийн тоглоом авах ₮409 саяын тендер зарлажээ
Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 409 сая төгрөгөөр "сургууль цэцэрлэгүүдийг шимт хөтөлбөрийн хэрэгслээр хангах" тендер зарласан байна.
Тухайн тендертэй холбоотой техникийн тодорхойлолтоос харахад шимт хөтөлбөр хэмээсэн нь хүүхдийн тоглоом, тоглоомын хайрцаг зэргийг багтаасан зургаан багцаас бүрдэж байгаа аж.
Уг тендерийн нийт төсөвт өртөг болох 409 сая төгрөг энэ онд санхүүжих бөгөөд санхүүгийн эх үүсвэр нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гарах юм байна. Тухайн тендерийг өчигдөр буюу 11 дүгээр сарын 07-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 29-ний өдрийн 10.00 цаг хүртэл хүлээн авах аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.