Улс төрийн мэдээ

Ч.Лодойсамбуу: Гишүүд гишүүний ажлаа хийхгүй байна

УИХ-ын өнөөдрийн /2024.11.08/ хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Мөн Төсвийн төсөлтэй холбогдуулан нэр бүхий гишүүд урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг Засгийн газарт өгөөд байгаа. ТУс шаардлагыг хүлээж авах эсэх нь өнөөдөр тодорхой болно.

Тэгвэл уг асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө.

Тэрбээр “Төсвийн урсгал зардал нэмэгдэж байгаа. Зарлага нэмэгдэж байгаа. Сүүлийн таван жилд хийсэн нэвтрүүлэг болгон дээрээ би үүнийг ярьж байсан. Д.Энхтүвшин, Ж.Баярмаа гишүүн нарын шаардлагыг би бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа. Би дэмжиж байгаа ч цаасан дээр гарын үсэг зураагүй. Яагаад гэхээр сонгуулиас хойш таван сар өнгөрлөө. Хэзээ гишүүн болох гээд байгаа юм. Гишүүний ажлаа хэзээ хийж эхлэх юм. Төсвийг ингэж хэлэлцдэг юм уу.

Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ямар ч зарчмын зөрүүтэй санал оруулаагүй. Ямар ч ажил хийхгүй явчхаад яг батлахын даваан дээр гарч ирээд төсвийн зардал ярьж, төсвийг буцааж тат гэж улс төр хийдэг. Араас нь захиа шиддэг. Парламентын гишүүн үндсэн ажлаа л хийх ёстой. Төсвийг бүрэн сар хэлэлцдэг. Дөрвөн долоо хоног төсөв хэлэлцэж байхад тэдгээр хүмүүс хаана байсан юм.

Миний мэдэхээр тэр цаасан дээр байгаа хүмүүсээс манай Ж.Баярмаа гишүүн байна. Д.Цогтбаатар гишүүн байна. Тоотой хэдэн хүмүүс л яг хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гаргаад Байнгын хороон дээр дэмжих нь дэмжигдээд, унах нь унаад явсан. Нөгөө талд төсвийн зардлыг улам нэмэгдүүлье гэж гүйгээд тэр нь бүтэхгүй хүмүүс одоо буцааж төсвөө татах дээр гарын үсэг зураад явж байна. Одоо энэ хүмүүс үндсэн ажлаа хиймээр байна. УИХ-д төсөв өргөн барьж байхад анхны Байнгын хороо, анхны чуулган дээр би хэлж байсан. Төсвийн бодлого болохгүй байна. Ингэж төсөв тэлэхгүй. Ийм байж болохгүй гэдгийг. Ханшийн өсөлт, ханшийн зөрүү, валютын нөөц хомстолд орох эрсдэлүүд бизнесүүдэд очих дарамтууд, инфляц гэж бид олон жил ярьсан. Гэхдээ парламентыг бид энэ парламентаар нь байлгах хэрэгтэй. УИХ-ыг Засгийн газрынх нь доор аваачаад ЗГ нь юм хийнгүүт араас нь шаардах бичиг хүргүүлээд гишүүд ийм тэмцэгчийн ажил хийгээд байж болохгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэнзэн
Дэнзэн
11 сар 8, 2024 11:43

Хуцдаг х�##�тар вэ Шодойсамбуу

Зочин
Зочин
11 сар 8, 2024 12:52

Зөв л хэлж. Зарчмын хувьд яг тийм байхгүй юу. Гишүүд бол хурлаар дамжуулж батлахгүй гэсэн эрхээ хэрэгжүүлэх субьeкт болохоос зүгээр гудамжнаас орилж байга эрх мэдэлгүй хүмүшс биш шүү дээ

Зочин
Зочин
11 сар 8, 2024 13:02

ВООВ ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ОРЧИН ЦАГИЙН АУГАА ЧИНГИС ШИХИХУТАГТ БАЙНА ХӨӨШ ЭНИЙГ ДЭМЖИН ДЭЛГЭРҮҮЛЬЕ ИРЭЭДҮЙН ИХ МОНГОЛЫН ЭЗЭН БАЙНА МАНАЙХААН.ПУТИН ТРАМП НАР ЦААШАА БОЛЛОО ХӨӨРХӨН ЧАГ ЧАГ ХИЙЖ БАЙНАШТ ХЭРХЭНДЭЭ ЗӨВ Л ЮМ ЯРИАД БАЙНАШТ ДААНЧ ЦААДУУЛ НЬ САВААГҮЙ ГӨЛӨГ САР ЛУУ ХУЦАЖ БАЙНА ГЭЭД ТООХГҮЙ БАЙНА Л ДАА ТООГООЧ АУГАА ЛОДОЙ ҮГЭЭ ХЭЛЖ БАЙНА БИШИРТҮГЭЙ АЮУТУГАЙ

Зочин
Зочин
11 сар 11, 2024 03:30

Яасан хуцдаг гөлөг вэ хэн бэ чи аягүй. сүрхий.амьтан болох гэж ядсан. Хоосон. Тархи

Холбоотой мэдээ

Back to top button