Toyota Land-200 автомашинаар 28 настай эмэгтэйг мөргөж, амийг нь хохироосон хэрэг гарчээ
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 07-ны шөнө Яргайтын замд зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдсан байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "2024 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01.20 цагт "Яргайтын замд байрлах Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дэргэд машинд дайруулсан хүн байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Тус дуудлагын дагуу очиж шалгахад 44 настай эрэгтэй Э нь "Toyota Land-200" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 28 настай эмэгтэй С-ийг мөргөж, амь насыг нь хохироож, ослын газраас зугтсан байсан.
Улмаар тус этгээд ослын газрыг орхиж, зугтаан Сүхбаатар дүүрэгт жолоодож явсан тээврийн хэрэгслээ нуусан байсныг олж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд үзлэг хийж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sagsuu l###riig shorond hataa
ЯМАР ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭ? ЭНЭ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ ТОО ОРОС УКРИАНЫ ДАЙНЫ УЛМААС АМЬ ҮРЭГДЭЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС ДАВЧИХЛАА ИЙМЭРХҮҮ П...ДЫГ ХУУЛИАР ЧАНГА ШИЙТГЭЭЧЭЭ СОГТУУ ГАЛЗУУ ЯВДАГ П..Д ЮМ УУ? ОНГИРООЛ ДЭВСЭЭД ЯВААШТ АЯГҮЙ БОЛ ХАЖУУД НЬ НЭГ ШУЛАМ БООВЫГ НЬ ТЭМТРЭЭД ЯВЖ БАЙСАН БАЙЖ ТААРАА АРАЙ ХЭТЭРХИЙ ЮМАА П...ААНУУДАА
Үхэл нь ирсэн юм зам дээр явж дээ.