Нийгэм мэдээ

Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолооч 4 жилийн хорих ял сонсож, ар гэрт нь 118 сая төгрөг төлнө

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолооч И-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 08-ны өдөр боллоо.

Шүүхээс "И"-ийн 10 жилийн хугацаагаар зорчих эрхийг хасаж, дөрвөн жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Үүнээс гадна тухайн хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118.8 сая төгрөгийг шүүгдэгч "Р.И"-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ч-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхээс, нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо 2023 оны байдлаар, /УБ хот/ эрэгтэй хүний хүн амын дундаж наслалтын тоон үзүүлэлт 67.46-с иргэн Э.Г-н насыг хасаж, гарсан дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж тооцож гаргасан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 9, 2024 02:35

зөв. согтуугаар жолоо бариг�####�д хатуу ял оноох нь маш зөв

зочин
зочин
11 сар 9, 2024 15:03

4 жил ч гэх шиг болилдоо согтуугаар жолоодоно гэдэг санаатай хүн �##�на гэсэн үг. тийм байт�##� үхсэний хохь амьдын зол болсон шийдвэр байх шив. тэтгэвэрийн хөгшинийг саяхан дайраад �##�сан тэр хүний ар гэрт хохиролын үнэлгээ гэж гарахгүй юм байна л даа. энэ жишээгээр харв�##� бүүр ч илүү амьдахсан байна гээд хүн �##�сан хүнд нь мөнгө өгч хохирогч т�##� өрөнд орох юм байна. Монголын шүүхийн шийдвэр гэж үнэхээр бүтэхгүй болчихсон мөнгөтэй хүн нь хэдэн хүн �##�сан нь хамаагүй тэнэсэн авч мөнгөгүй ундаа хулгайлаад 10 20н жил авдаг. шудрага шийдвэр хэзээнээс гарч эхлэх вэ Монголын Төр өө

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа
11 сар 9, 2024 15:40

Холбогдох төлбөрийг тодорхой хугацаанд төлүүлж
авья гэвэл хорихгүйгээр !!! Хөдөлмөрлөж ц�##�ин хөлснөөс нь болон тодорхой хугацаа зааж барагдуулах нь илүү
шийтгэл болох!!! Тухайн хүнийг хорьж шийтгэхэд мөнгөн төлбөрийг хэн төлөх?

Иргэн
Иргэн
11 сар 9, 2024 15:57

ГОЁ ЮМАА ЭНЭРЭНГҮЙ МОНГОЛЫН ШҮҮХ СОГТУУ ГАЛЗУУ ИЙМ ХҮМҮҮСИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРЬЁО

Холбоотой мэдээ

Back to top button