Нийгэм мэдээ
Найман их аюулаас аврагч Дарь-Эхийн магтаалыг өнөө шөнө хурна
Сар бүрийн шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр буюу эдгээр бурхад замбутивд заларч байдаг. Энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг.
Өнөөдөр /2024.11.09/ XVII жарны Хилэнт эх хэмээх Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр. Монголын сүсэгтний холбооноос эл өдөр уламжлал болгон “Дарь-Эхийн магтаал цанриллах" дээдийн номын зан үйл, хурлыг зохион байгуулдаг.
Ногоон Дарь-Эх бурханыг шүтсэнээр,
- Аливаа ажил үйлс сэтгэчлэн бүтэх
- Хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолд үл автах
- Цаг бусын өвчин, үхэл тэргүүтнээс хамгаалагдах
- Үгээгүй ядуу хоосон арилж, буян арвидах
- Энэрэн нигүүлсэх хийгээд бусдыг асрах сэтгэлийг төрүүлэхэд туслах
- Гал, ус, тахал өвчин, араатан, хулгай дээрмийн аюул тэргүүтэй 8 их аюулаас аврагдах хэмээсэн байдаг.
Дарь-Эхийн магтаал өнөөдөр буюу Бямба гарагийн 20:00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд болох юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурлыг даган баясах.