Нийгэм мэдээ

Монгол тогооч дэлхийн аваргаас паста төрлөөр алтан медаль хүртлээ

Дэлхийн Тогооч Нарын Холбооноос БНСУ-ын Жежү хотод зохиогдсон олон улсын тэмцээнд Монголын Тогооч Нарын Холбоо амжилттай оролцоод ирлээ.

Тодруулбал, багийн ахлагчаар явсан Дорноговь аймгийн Сайншанд хотын “Pearl” рестораны ерөнхий тогооч Т.Лхагвасүрэн, тогооч Б.Билгүүн нар багийн төрөлд хүрэл, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд М.Ханболор хүрэл медаль, загас далайн гаралтай хоолны төрөлд хүрэл медаль, Зэвсэгт Хүчний 084 дүгээр ангийн ахлах тогооч Э.Алагнүдэн хүрэл медаль, Gold art restaurant ерөнхий тогооч .Н.Пунцагдордил багийн төрөлд хүрэл медаль, загас далайн гаралтай хоолны төрөлд хүрэл медаль, гахайн махны төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ.


Онцлоход, энэхүү тэмцээнээс монгол тогооч паста төрлөөр алтан медаль хүртсэн нь Г.Бат-Уянга байв. Тэрбээр багийн төрлөөр ч мөн хүрэл медал авсан бол О.Ариунболд, А.Өнөболд нар шагналт тусгай байрт шалгарсан амжилт үзүүллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button