Нийгэм мэдээ
Эерэг: 9-р сургууль багш, ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан өрөө тохижуулжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль багш, ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан өрөө гарган тохижуулжээ.
Одоогоор уг өрөөгөөр сургуулийн өмнөх насны 16 хүүхэд үйлчлүүлж байгаа бөгөөд тус сургуулийн багш, ажилчид хүүхдээ тав тухтай орчинд үлдээж ажлаа үр дүнтэй хийх нөхцлийг таатайгаар бүрдүүлж өгсөн нь энэ юм.
Хүүхдүүдэд зориулсан өрөөг 9 дүгээр сургуулийн Сэтгэл зүйч Б.Оюунбилэг, Нийгмийн ажилтнууд хариуцан ажиллах аж.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.