УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган I "Газрын хэвлийн баялгийг 50+1 байх зохицуулалтыг хийнэ. Өмнөх алдаагаа давтахгүй"

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2024.11.14/ нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 11.30 цаг

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: "Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 80-90 байвал хэдэн хувиар, 100-110 байвал хэчнээн хувиар нэмж болох уу гээд тусгасан байгаа. Мөн тусгай АМНАТ-ыг УИХ шийдэх учраас үүнийг гэрээний хүрээнд яръя. Өсөн нэмэгдэх АМНАТ тусгагдвал хөрөнгө оруулалтын гэрээнд оруулна. Хөрөнгө оруулагч тал ашигтай ажиллах ёстой. Хэт хатуурхаж болохгүй. Хуулиа баталчихвал ард түмэнд хүртээлтэй байлгана. Газрын хэвлийн баялгийг 50+1 байх зохицуулалтыг хийнэ. Өмнөх алдаагаа давтахгүй. Борлуулалтаас нь АМНАТ-аа авах эрх зүйн орчинг бүрдүүлж байна. 

Атомын цахилгаан станцыг барих асуудлыг заавал хуулиар зохицуулах албагүй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зааснаар ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ. Атомын цахилгаан станц барих асуудлыг судална" гэв.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Гурван гишүүн эмнэлгийн чөлөө авчээ-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц (11:00 цагийн байдлаар) 87.3 хувьтай байна.

Гадаад томилолттой:

  • УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун, А.Ундраа, Л.Энх-Амгалан

Эмнэлгийн чөлөөтэй:

  • Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
  • УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нар байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөө авсан байна.

НЭМЭЛТ: 10.30 цаг

-Д.Амарбаясгалан: Би гишүүдийг дэглээгүй. УИХ-ын дэгийн дагуу хуралдаанаа явуулж байгаа-

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн явуулна. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийн УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Үргэлжлүүлэн Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд болон ажлын хэсгийг танилцуулав.

Мөн хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний талаар гараад буй асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энд нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гишүүд УИХ-ын хуралдааны дэгийг Д.Амарбаясгалангийн дэг юм шиг ойлгож, юм ярьдаг аа болих хэрэгтэй. Энэ УИХ-аар батлагдсан дэг. П.Мөнхтулга гишүүн гараад явчихсан байх юм. Би одоо П.Мөнхтулга гишүүнийг шээсний шинжилгээ өг гэж хэлээгүй. Тэгж байгаа бол би дэглэж байна гэсэн үг. Харин дэгийн дагуу үг хэлэх, асуулт асуух эрх нь өөрөө УИХ-ын дэгээр зохицуулагдаж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр УИХ-ын нийтлэг нэр хүндэд халдаж, Монгол Улсын парламентын ардчилсан тогтолцоогоо гутаах, гадаад дотоодын элдэв явуулгад огт автаж болохгүй гэдгийг гишүүд хариуцлагатай ойлгож байгаарай гэдгийг хэлье” гэлээ.


ЭХЛЭЛ: 09.00 цаг

-Цөмийн энергийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ-

УИХ-ын пүрэв /2024.11.14/ гарагийн чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button