Гадаад мэдээ

Монголын шөнийн клубт бүжиглэсэн Тувагийн Спортын сайдыг ажлаа өгөхийг шаардав

Тувагийн Спортын сайд Субудай Монгушийн монголын нэгэн клубт согтуу бүжиглэсэн бичлэг Telegram сувгаар цацагдаж, тус улсын иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Улмаар тува иргэд түүнийг огцрохыг шаардаж эхэлжээ. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Тодруулбал, 34 настай Тувагийн Спортын сайд монголд шөнийн клубт бүжиглэж буй бичлэг цацагдсан байна. Тус бичлэгт бүс нутгийн Спортын яамны дарга клубийн тайзан дээр гарч бүжиглэж байсан бөгөөд согтуу байх магадлалтай харагдаж байжээ. Тэрээр камер руу бараг харалгүй, толгойгоо хойш шидэж бүжиглэсэн байна. Иймд түүнийг Монголд зохисгүй авир гаргасан хэмээж, Спортын сайд Субудай Монгушийг огцрохыг Тувагийн оршин суугчид шаардав.

Спортын сайдыг тувачууд албан тушаалынхаа хариуцлагыг ойлгоогүй, Орос, Тува хоёрыг хилийн чанадад гутаасан гэж буруутгажээ.

Улмаар Субудай Монгуш эл үйл явдалдаа уучлал гуйж, үндэснийхээ хэлээр бичвэр бичсэн байна. Тэрбээр "Энэ бичлэгийг амралтаараа, ойр дотнын хүмүүстэйгээ арга хэмжээнд явсан. Тэр үед би чин сэтгэлээсээ баярлаж, биеэ барьж чадахгүй бүжиглэсэн. Зохисгүй үйлдэл гаргасандаа уучлал хүсэж байна” гэжээ.

Дашрамд дурдахад, уучлалт гуйсны дараа олон оросууд Субудай Монгушийг дэмжиж, амралтаараа амарч, бүжиглэх эрхтэй гэдгийг тэмдэглэсэн байна. Одоогоор Тувагийн Спортын сайдыг огцруулах тухай мэдээлэл алга байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2024 12:51

Төсвийн мөнгө гусчаагүй бол яахав дээ.

Odko
Odko
11 сар 25, 2024 13:00

Тувагийн оршин суугчид байхдаа яахавдээ, иргэд гэх нь зөв.

Зочин
Зочин
11 сар 25, 2024 16:20
Reply to  Odko

иргэд гэдэг чинь ирсэн хүмүүс гэсэн утгатай. Оршин суугч гэдэг тэнд амьдардаг хүмүүс.

Ахмад сагсчин ам АяаЗочин
Ахмад сагсчин ам АяаЗочин
11 сар 25, 2024 13:05

ЯАДАГ ЮМ БҮЖИГЛЭЭЛ БИЗ СҮРТЭЙ ГАРУУД ВЭ? ҮЗЭСГЭЛЭНТ МОНГОЛ ОХИДУУД ТЭНЭГЭР УУЖИМ МОНГОЛД МААНЬ ХЭНБУГАЙ Ч ИРСЭН ИНГЭЖ Л СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ БАЯСДАГ ИД ШИДИЙН ОРОН БАЙГАА ШҮҮ.ДАХИАД ИР МОНГУШАА ТЭРЭЛЖИД ПОРНО ХИЙЖ БИЧЛЭГ ТАВЬЯА ТЭГЭЭД ЯАХЫГ НЬ ХАРЬЯА ЗҮГЭЭР НАЙЗАА

Зочин
Зочин
11 сар 25, 2024 15:42

Толгойгоо хойш шиддэг нь юу вэ. Медведев шиг �######�өө хаяад бүжиглэдэг байгаа даа. Танцуй как Медведев или уходи!

Зочин
Зочин
11 сар 25, 2024 16:20

Амр�##�таараа бол хамаагүй. Бүжиглэж л байг !

Иргэн
Иргэн
11 сар 25, 2024 16:42

Сайд хүн хүн биш юм уу??? Төрөөс төрсөн тэрбумтан л биш бол хүн шүү дээ!!!

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
11 сар 25, 2024 17:05

Хэнч амарч бүжиглэх эрхтэй. Монгол бл эрх чөлөөнии орон. Бө.гс базсанч блношдээ...хэ хэ..Тэгэхдээ Монгуш чи нэр цэвэр мужык шүү.. Еще раз приходи в гости..

Варанё
Варанё
11 сар 25, 2024 21:44

Яагаад болохгүй гэж .Монгол улсад Монгол хүн бүжэг хийж болохгүЙ гэж хууль байхгүй. Мах цусны төрөл минь.

Дахиад ирж бүжэг л.ок.

Нямдаваа
Нямдаваа
11 сар 26, 2024 06:21

Ямар хамаатай юм бэ? Албан туша�##� нь чух�##� биш адилхан л дэлхийн хүн тиймээс чөлөөт цагаараа юу хийх нь тухайн хүний асууд�##� шүү. Юм болгонд хошуу дүрдэг, нэгнийхээ �######�ийг ухдаг б�##�иар бузрууд их болжээ.Хэн ч бүжиглэж болно, согтуу ч байсан яадаг юм. Хамгийн чух�##� нь бусдыг доромжлох, элдэв гаж үйлдэл гаргахгүй бол яагаад бүжиглэж болохгүй гэж... Монголчууд бидний мах, цусны тасархай бус уу?

Миига
Миига
11 сар 26, 2024 08:58

Эрх чөлөөг дэндүү эдэлчихжээ гэхдээ яаагаад болохгүй гэж монголчуудын хэвийн л үзэгдэл

ХЗочинх
ХЗочинх
11 сар 26, 2024 09:15

Манайхан болсон хойно архиар шахаа биз.

Эх оронч монгол
Эх оронч монгол
11 сар 26, 2024 12:53

Хүн л юм чинь бүжиглэлгүй яахав.

Эгэл
Эгэл
11 сар 26, 2024 13:33

Зүгээр л хойд Солонгос шиг бүх юм нь ха�##�ттай байдаг бололтой тува-д, Монгуш минь Монголд дахин дахин ирж бүжиглээрэй.

Зочин
Зочин
11 сар 26, 2024 13:49

Ямар агсан согтуу тавьсан биш. Амр�##�тын өдөр архи ууж бүжиглээ л биз. Бас ул шагайгчид нь бичлэг хийчихжээ. Манай нөгөө Со стюардессийн �######� илэгчийг огцруулаагүй бил үү . Манайхан энэ байтугай б�##�айрдаг юм биш үү.

Зочин
Зочин
11 сар 26, 2024 14:34

Мань нөхөр Тэрэлжид тасарсан юм уу? Бичлэг хийгдээд хилс хэрэгт орчихоогүй бол яамай даа. Хонгилын эрин дуусаагүй эздийн зарим нь гадагш зугтсан. Бууны нохдуудыг нь энд нь хуулиар шийдэх гээд байгаа л гэж соши�##�д бичээд байна лээ хэн мэдэхэв цусаар урс!!

Зочин
Зочин
11 сар 26, 2024 15:37

Зүгээр ш дээ. Байдаг л асууд�##�. Сайхан з�##�уу бна. Ажилд нь амжилт!

Зочин
Зочин
11 сар 26, 2024 20:02

Медведев бүжиг �##�дартай даа ккк

Удвал
Удвал
11 сар 26, 2024 23:52

Урвагч тувачууд

Холбоотой мэдээ

Back to top button