Улс төрийн мэдээ

Үндсэн хуулийн цэц Нарансэвстэйн асуудлыг нухацтай судлах шаардлагатай гэж үзжээ

МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" гэсэн заалт туссан.

УИХ-аар хэлэлцэн баталсан дээрх мөрийн хөтөлбөр дэх тус заалт бүхий хэсгийг Үндсэн хууль болон олон улсын конвенцуудыг зөрчсөн гэж үзэн, эрдэмтэд Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм.

Харин Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх эсэхээ шийдэх хугацаа энэ сарын 18-ны өдөр дуусгавар болоод байсан.

Тэгвэл дахин нухацтай судлах шаардлагатай хэмээн үзэж, хугацааг 30 хоногоор сунган шийдвэрлэжээ.

Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилд Нарансэвстэйн боомт оршдог. Албаны хүмүүс боомт нээхийн өмнө автозамыг дархан цаазат газраар дайруулалгүй тавьж, бэлтгэнэ гэж мэдэгдээд байгаа. Гэвч шугаман дэд бүтцийн зэрлэг ан амьтанд үзүүлэх нөлөө 100-200 км-т бий гэдгийг эрдэмтэд мэдэгддэг. Хэрэв ингэвэл мазаалай баавгай, хавтгай тэмээний цор ганц үлдэц нутаг, говийн экосистемийн үлгэр загвар, 1975 оноос хойш тусгай хамгаалалтад аван хамгаалж буй онгон байгаль бүхэлдээ эрсдэлд орох юм.

Энэ ч үүднээс УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцийн байгаль орчин, биологийн олон янз төрөл зүйлийг хамгаалах чиглэлээрх дотоод ба гадаад амлалт, бодлого чиглэлтэй зөрчилдөөд буй.

Мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өргөдлийн хариуг 14 хоногт багтаан өгнө гэж заасан ч сунгах тухай зохицуулалт байдаггүй нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА


Энэ агуулгаарх өмнөх контентууд:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ЕЭ ПЯЗДА ИХ Л БӨӨРӨНХИЙ ШИЙДВЭР БАЙНАА ҮҮНИЙ ЦААНА МАШ ТОМ ЭРХ АШИГ АМБИЦ БАЙГААД БАЙНА.ИРГЭДЭЭ ГОВЬАЛТАЙЧУУДАА ЭНЭ ЭРГҮҮГЭЭ БУЦААЖ АВАА СУУДАЛДАА Ч ОЛИГТОЙ СУУЖ ЧАЛААГҮЙ ТАНАЙ ЭНЭ ЭРГҮҮ ЧИНЬ ТЭНЭГТЭЖ ӨГЛӨӨ АВ ЭНЭ ТЭНЭГЭЭ

Зочин
Зочин

Ардчилсан намын лалрууд Мазаалайг устгаж хужаа нарыг оруулж ирэх гэж байна

ZochinzochinEroosooo blohgui
ZochinzochinEroosooo blohgui

Neej blohgui hairan is nutag an akıtan mini

Баярлалаа
Баярлалаа

Дэлхийн өвд бүртгүүлмээр байнаа. Ховор амьтадтай эко систем шүү

Холбоотой мэдээ

Back to top button