Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 5Ш ажиллагааны талаараа мэдээлэл хийнэ

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэхээр товложээ. Баасан гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх аж.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оны авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлсэн юм. 5Ш ажиллагааны хүрээнд төлөгдөөгүй төрийн сангийн зээлүүдийг эргэн төлүүлэх, гадаадад оргон зайлсан авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг эх оронд нь авчирч, хуулийн байгууллага хэргийг нь шийдвэрлэх, төрийн мэдээллүүдийг нээлттэй ил тод болгох зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан билээ.
5Ш ажиллагаа:
- Шүгэл /шүгэл үлээхийг дэмих/
- Шүүр /орлогоо батлаагүй албан тушаалтнуудыг чөлөөлөх/
- Шувуу /оргон зайлсан хэрэгтнүүдийг татах/
- Шилжүүлэх авах /оффшор дахь хууль бус хөрөнгийг авах/
- Шил /төрийн удирдлагын зохион байгуулалтыг ил болгох/ гэсэн ажиллагаанууд явуулсан.
Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайн сонсголыг нээлттэй байлгахад Засгийн газар анх удаа шүгэл үлээсэн. Мөн шалгагдаж байхдаа хилээр гарч зугтаасан, гадаадаас авч ирэх шаардлагатай 92 хүний нэрсийг “Шувуу” ажиллагаагаар олон нийтэд зарлаад, эхний баривчлагдаж ирсэн хүн Т.Бадамжунай болж байлаа. “5Ш” ажиллагаа эхэлснээс хойш нийгэм, эдийн засагт олон эерэг үр дүн гарч байгааг судлаачид онцолж, эдийн засгийн хувьд ДНБ 5000 ам.долларыг давсан.
Мөн дараах асуудлууд хэлэлцэнэ.
- Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 5 гишүүн 2024.12.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт /Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар сонсохоор төлөвлөжээ.
Холбоотой агуулга
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 Н ДӨЛГӨӨН , 5 Н ОДНОО , 5 Н НАРА , 5 Н МӨНХБАЯСГАЛАН АЖИЛЛАГАА
НИЙГЭМД ЯМАР НЭГЭН ДОНСОЛГОО САВАЛГАА ҮҮСЭНГҮҮТ Л ЯРИАД БАЙДАГ ГАНЦ ХОЁР СЭДЭВТЭЙ ХҮН ДЭЭ .ДАХИН ДАХИН ЯРИНА .ҮР ДҮН БАЙХГҮЙ бас ҮР ДҮН ХАМААГҮЙ .АЖИЛ ХИЙХГҮЙ ПОПУЛИЗМ Л ХИЙДЭГ.Ийм л ерөнхий сайдтай улс даа
Үр дүн хаана бна
Яасан ч өрөвдөлтэй амьтан бэ?
ЁСТОЙ ХУДЛАА ГАР - үгүй мөн горьдож байсан шүү , УЛНЫХАН ... Олоо бол түүнийг оүцруулах нь битгий хэл ум мани болсон ч харамсахгүй , тар нь танигдсан ......