Нийгмийн

ХАРДЛАГА: Нийслэлийн удирдлагуудын ээлжит ШАХАА 800 саяын “ЛАДА”

Өчигдөр /2019.12.13/ Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчдын 2019 оны тайлангийн хурал болж өндөрлөсөн. Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөс НЦУГ-ын 17 хэлтэст “Лада” маркийн автомашин гардуулсан юм. Уг үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва болон хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцсон байна.

Ингэхдээ НИТХ-ын зүгээс цагдаа нарын техникт парк шинэчлэл хийж, иргэдийн амар амгалан амьдралын төлөө төсөв хөрөнгийг тодорхой хувиар зарцуулж байгаа гэж онцолсон.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна” хэмээн ярьсан юм. 

Өөрөөр хэлбэл, тус 19 машины 800 сая гаруй төгрөгийн төсөв хөрөнгийг НИТХ, НЗТГ-ын зүгээс гаргасан аж.

Энэ талаар НЦУГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн нэгэн хэвлэлд “19 ширхэг лада автомашиныг 796 саяар авсан” хэмээн тодотгон ярьсан байна.

Улмаар машин нийлүүлэх ажилд нээлттэй тендер зарлахад “Руссиа моторс” компани шалгаран ийнхүү нийлүүлжээ.

Тэгвэл өнөөдрөөс автомашины парк шинэчлэл гэгдэх тодотголтой тус бүр нь 40 саяын үнэтэй нийт 800 сая төгрөгийн “Лада” машин шүүмжлэл дагуулж эхлээд байна. Нэг тус бүрийн үнэ ОХУ-д 21 сая төгрөг гэж байхад Монголд 40 сая төгрөгөөр үнэлж шахсан нь олон нийтийн дунд хардлага үүсгээд байна.

Түүнчлэн тендер нэрийдлээр төсвийн мөнгийг үрэн таран хийх, мөнгө идэх арга заль явагдаж байгаа гэцгээж буй. Түүнчлэн цагдаагийн байгууллагад Лада маркийн машин туулах чадвараараа тэнцэхгүй, ядаж приус маркийн автомашины хурдтай ч дүйж очихгүй хэмээн шүүмжилцгээж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

1995 онд ...( Ухая гэвэл Лада уна гэдэг үг байсан даа ! ( 01 02 03 04 05 06 Нива...)

Зочин
Зочин
Reply to  Иргэн

lol

Алтай
Алтай

Нөгөө чулуу нь олигтой мөнгө унагаах арга биш болохоор оронд нь машин шахаж мөнгө гаргаж уу мөнгө ч байгаа юм байна л да яаж арилгах вэ гээд зүтгэх юма гэхдээ бас нөгөө өнцөгөөс харахад бас ч гэж Лексус , Ланд аас хямд юма хө

Иргэн
Иргэн

Хотын захиргаанд яагаад дандаа ийм өлөн новшнууд шургалдаг байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button