НИЙГЭМ
Улсын дээд шүүхээс МУИС-ийн талд нэрийг нь баталгаажуулан үлдээх шийдвэр гаргалаа

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургууль болон Монголын Үндэсний Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргааныг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ.
Оноосн нэртэй холбоотой маргаанаар Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгосноор Монголын Үндэсний Их Сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын дээд шүүхээс гаргасан энэхүү шийдвэр нь эцсийн шийдвэр бөгөөд Монгол Улсын Их Сургууль өөрсдийн нэрийг ийн баталгаажуулан авч үлдэж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.