УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг сэдэв | “Нүүдэлчин” зуух холбоогүй болж, О.Алтангэрэл ЦЕГ-ынхнаас “холдуулж”, үеэл ах нь дүүгээ хамгаалав

Хураангуй:

  • О.Одбаяр өчигдөр 15.10 цагт мэдээлэл хийв. Оройн 21.00 цагт хувийн, эмзэг мэдээлэл бүхий, цагдаагийн рапорт байж болзошгүй хуудас анхдагч албан эх сурвалжгүйгээр цацагдав.
  • ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Эмзэг мэдээлэл задруулсан эздийг олж хариуцлага хүлээлгэнэ, талийгаач эмэгтэй архины хамааралтай байгаагүй" гэж мэдэгдэл хийв.
  • Рапортыг зохион байгуулалттай цацсан байж болзошгүй нөхцөл үүсэж, цагдаагийн байгууллага ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлэв.
  • О.Одбаярыг мэдээлэл хийхэд хориглож байсан хамаатны ах нь "Түүнд үг зааж өгсөн тул эрсдэлээс хамгаалахыг оролдсон" гэж тодруулга өгөв.
  • Ерөнхий сайдыг огцруулах шаардлага дэвшүүлж эхлэв.
  • Талийгаач эмэгтэй нагац ах манай сайтад "Гэр бэлэглэх үеийн тэр зураг зөвхөн Ардчилсан нам, дүүргийнхэнд л байсан" гэж тодруулга өгөв.
  • Түүнчлэн Баянгол дүүргийн 22-р хорооны нийгмийн ажилтан уугаар мэдрэгчийг харамсалтай үйл явдал болсны дараа байршуулсан гэж мэдээллээ.

Дэлгэрэнгүй:

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух нэг айлын зургаан хүн угаартсан байдалтай нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. Цэрэгт яваад үлдсэн О.Одбаяр хүүг "ар гэрийн гачигдал"-аар чөлөөлсөн бөгөөд өчигдөр /2025.02.06/ мэдээлэл хийсэн юм.

Өрнөсөн үйл явдлыг он, цагийн дараалалтайгаар хүргэж байна.


2025.02.06 /15.10 цаг/

Гэр бүлийн зургаан гишүүнээ угаарын улмаас алдсан О.Одбаяр өчигдөр /2025.02.06/ төрийн ордны гадна мэдээлэл хийсэн.

Тэрбээр, "Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр иртэл надад "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн.  Төрөөс буцалтгүй тусламжаар ажил явдалд нь зориулж таван сая төгрөг өгсөн. Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Нүүрс түлээд бид угаартаж үхэж байна. Мэдээлэл хийвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Үүний дараа шалгуулаад явна" хэмээн ярьсан юм.


2025.02.06 /16.20 цаг/

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр гарч ирж мэдээлэл өгөв.

Тэрбээр, "Иргэн О-г хэвлэлд мэдээлэл өгч болно, болохгүй гэдэг асуудал яригдаагүй. Тийм хууль байхгүй. Хэргийн оролцогч биш учраас түүнд эрх үүрэг сануулж, гарын үсэг зуруулах ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй. Харин мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл задруулах нь эргээд төвөг учруулах эрсдэлтэй гэдгийг сануулсан" гэсэн юм.


2025.02.06 /21.00 цаг/

Өчигдөр 21.00 цагийн үед хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг цадаагийн байгууллагын илтгэх хуудах хэлбэрээр цахим орчинд тараав. Тухайн бичигт, хүүг хулгайч, ээжийг нь архичин, дүү нарыг нь ядуу байсан гэж зарласан юм.

Улмаар өчигдөр шөнө ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан яаралтай ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж эхэлжээ. Бичгийг тараасан эзнийг хайж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 13.10, 13.11-р зүйл заалтаар ял шийтгүүлэх юм.


2025.02.07 /09.00 цаг/

Цахим орчинд тараасан бичгийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуягаас манай редакц тодруулсан.

Чингэхэд, "Угаартаж амиа алдсан гэр бүлийн мэдээлэл нь Цагдаагийн протокол биш, хаанаас гаргасныг нь судалж байна" гэх хариултыг өгсөн юм.


2025.02.07 /09.15 цаг/

О.Одбаяр өчигдөр /2025.02.06/ мэдээлэл хийхдээ "Цэргийн ангиас ирэх үед, олон нийтэд мэдэгдэл хийж болохгүй" гэж хэлсэн.

Тэрбээр, Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангид алба хаадаг. Тус ангийн захирагч Ч.Батжаргал "Бидний зүгээс нийтэд мэдээлэл битгий өг" гэж хэлээгүй. Хоёрдугаар сарын 3-ны өдөр О.Одбаярын халагдах тушаал албан болж манай анги дээр ирсэн" хэмээсэн.


2025.02.07 /10.00 цаг/

Угаартаж амиа алдсан айлд “Нүүдэлчин” зуухыг тарааж өгсөн байсан бөгөөд цаг хугацааны хувьд зургаан иргэн угаартаж амиа алдсаны дараа буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр 32 мянган зуух тараах тендерийг цуцлах шийдвэрийг гаргажээ.

Анх “Нүүдэлчин” зуухны талаар Байгаль орчин, уур амсьгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "2010 оноос хойш тараасан зуухнууд эвдэрч хуучирч, тал талаас нь утаа гардаг болсон. Тиймээс шинэчлэл хийхгүй бол хүмүүс угаартаж нас барж байна. Монгол инженерийн загвараар давхар шаталттай зуухыг айлууддаа орон нутгийн сангийн хөгжлийн мөнгөөр өгсөн юм билээ. Огт утаа гаргадаггүй зуух байсан” хэмээн хэлж байсан билээ.


2025.02.07 /13.00 цаг/

Өчигдөр Төрийн ордны зүүн хаалганы үүдэнд О.Одбаярыг мэдээлэл хийхийн өмнө хориглож, гараас нь татсан үеэл ахтай нь холбогдож тодрууллаа.

Тэрбээр, "Шүүх шинжилгээний дүгнэлт гарсны дараа баримт нотолгоотой, хуулийн хүрээнд Засгийн газраас хариуцлага нэхэж, хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл дүү өчигдөр гэнэт өөрөө хүрээд ирсэн. Нэг сэтгүүлч түүнд хэлэх үгийг нь зааж өгч, бусад сэтгүүлчдэд зар тараасан. Тийм учраас би болзошгүй эрсдэлийг л сануулсан. Одоо асуудал бүр улстөржөөд явчихлаа. 18 настай хүүхдийг маш том эрсдэлд оруулчихлаа" гэсэн юм.


2025.02.07 /10.45 цаг/

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийхдээ, "Өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг цадаагийн байгууллагын илтгэх хуудах хэлбэрээр агуулсан бичиг цахим орчинд тархсан. Зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Тухайн хуудсанд бичигдсэн мэдээллийн зарим нь цагдаагийн байгууллагад, зарим нь халамжийн байгууллагад хадгалагдаж байсан. Хувийн мэдээлэл задруулалтад цагдаа оролцсон байвал ЦЕГ-ын удирдлагуудыг чөлөөлнө" хэмээсэн юм.


2025.02.08 /15.36 цаг/

"Зургаан хүн угаартаж амиа алдсаны дараа угаар мэдрэгч суулгасан"

БГД 22 хороо Зүүн нарангийн гудамж Зургийг Б.Эрдэнэбаяр

БГД-ийн 22 дугаар хорооны нийгмийн ажилтан сэтгүүлчийн асуултад дараах байдлаар хариулав.

-Угаар мэдрэгч тухайн айлд байсан уу?

-Тэр айл дамжуулагчтай угаар мэдрэгчтэй байсан.

-Угаар мэдрэгч нь ажиллаж байгаа эсэхийг хаанаас шалгадаг вэ?

-Манайх дөрвөн удаа шалгасан. Гэхдээ угаар мэдрэгчийг Тавантолгой түлш ХХК-ийнхан өөрсдөө шалгадаг.

Харин угаараар амиа алдсан эмэгтэйтэй хамт амьдарч байсан нагац ах нь дараах мэдээллийг өгөв.  

-Танайд угаар мэдрэгч байсан уу. Харамсалтай хэрэг гарах үед ажиллаж байсан уу?

-Энэ талаар яривал бас бөөн юм болох байх. Угаар мэдрэгч сая хэрэг гарсны дараа ирж суурилуулсан” гэсэн юм.


Манай редакц дараах шууд дамжуулалтыг хүргэв.

10.13 минут

ХЭРГИЙН ГАЗРААС ШУУД: Зургаан хүн угаартаж нас барсан айлын хашаанд эзгүй гэр, мөн "Нүүдэлчин" зуухыг гадаа нь тавьж, гэр нь яндантай байдалтай байна. Хөршүүд талийгаач эмэгтэйг "Тохь томоотой, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан" гэж мэдээлэл өглөө

10.30 минут

Зургаан хүн угаартаж нас барсан Баянгол дүүргийн 22-р хорооны нийгмийн ажилтан: "Илтгэх хуудас бүхий мэдээллийг бид бэлтгээгүй, задлаагүй. Тухайн айл "Нүүдэлчин" зуух авсан, галлаж чадалгүй гаргаад тавьсан байх" гэлээ

11.31 минут

Угаартаж амиа алдсан талийгаач эмэгтэйн нагац ах "Яг одоо бидний сэтгэл санаа хүнд байна. Хэрэг гардаг өдөр дөрвөлжин утаагүй түлш түлж хоносон" гэв.

11.42 минут

"Нүүдэлчин" зуух төслийн менежер: Манай зуухыг зөвхөн гэрт тавьдаг. Тухайн айл хэрэглэлгүй гаргаад тавьсан байсан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амарсайхан
Амарсайхан
2 сар 7, 2025 14:41

Дээрэлхүү новш вэ. Үхсэн хүний яс өндөлзүүлээд. Утааны нэр барьж мөнгө идсэн хүмүүсийн гэр орноор орж дөвчигнөөч дээ. Мөнгөний бичээч юм даа

Зочин
Зочин
2 сар 7, 2025 15:03

Хүний зовлонгоор тохуурхахаа бүгд зогсоо Яасан хүний мөсгүй улс бэ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 15:54

Huud tuslaachee tor zasagaa

Зочин
Зочин
2 сар 7, 2025 21:51
Reply to  Зочин

Muu noshnuud tuslah bish bvvr buruutan bolgoh geed bna shvv tsereg tsagdaa n taarchihsan dampuursan

Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:22

zavaarsan tor

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 7, 2025 21:05

БҮХЭЛ БҮТЭН 6ХҮНИЙ АМЬ ХОХИРЧИХООД БАЙХАД ХЭРЭВ МОНГОЛ ХҮН МӨН БОЛ МАШ ИХ ХАРАМСАЖ 1.ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭХ БАЙСАН!!! 2.УУЧЛАЛ ГУЙХ БАЙСАН 3. ӨӨРӨӨ ОГЦРОХ БАЙСАН!!! ГЭТЭЛ БАХ ТАВАА ХАНГАЖ БАЙГАА ЮМ ШИГ ҮЙЛДЛҮҮД ХИЙЖ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ САНДАЛ СУУДАЛТАЙГАА ЗУУРАЛДАЖ БАЙГАА НЬ ХЯТАДЫН ТАВИУЛ ГЭДЭГ НЬ ТОВ ТОДОРХОЙ БАЙНА!!! АЛТАНГЭРЭЛЭЭ!!! НААД ХУЖАА ОЮУНЭРДЭНЭЭ ШАЛГА!!! НААДАХ ЧИНЬ МОНГОЛ ХҮН БИШ БАЙНА!!!!

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2 сар 7, 2025 21:31

Зөв ярьж, зөв бичээч ээ. Цагдаа мэдээлэл тараасан байв�##� Удирдлагыг нь чөлөөлнө гэдгийг юү гэж ойлгох вэ? Мэдээлэл тараасан хэргээс нь чөлөөлнө гэж байгаа юм уу? Харин ч шийтгэж, �##�бан ажлаас х�##�даггүй юм уу? Бичиг мэддэггүй хүмүүс юм бичээд байна уу? Хэрэв тийм бол бичиг суурв�##� зүгээр юм даа.

Нэргүй
Нэргүй
2 сар 8, 2025 05:57

Нам дагасан �########� Одонтуяа ЧИ хариуцлагаа хүлээх хэрэгтэй ЧИ хаанахын шахааны зуух агч хүн �##�сан бэ

Зочин
Зочин
2 сар 8, 2025 06:01

Дээрэлхүү төр

125
125
2 сар 8, 2025 07:09

Одонтуяааа

Тѳгс
Тѳгс
2 сар 8, 2025 08:16

Хайх хэрэггүй Хэро Баатар л ийм хогийн мэдээ цацдаг шүүдээ

ЗочинНэргүй
ЗочинНэргүй
2 сар 8, 2025 08:16

За хө Одонтуяа сайд арьсаа хамга�##�чихлаа хө

Зочин
Зочин
2 сар 8, 2025 08:22

Зовлонгоор нь битгий тоглолт хий дүр эсгэхээ зогсоо. Хэн ч байсан Монголын иргэн . Хэн тэр гэр бүл цэргээс х�##�агдсан з�##�ууг доромжлоод байгааг тодорхойлж шийтгэх. Сэтгүүлчид ялаа мэт шавж байгаа асууж байгаа асуултаа зөв гэж ойлгож байна уу арчаагүй харагдах. Бусад асууд�##� дээр харагдахгүй үхсэн мэт байдаг сэтгүүлчид мэдлэг түй ч байхгүй ялаа мэт байхыг хараад ой гутлаа.

Иргэн
Иргэн
2 сар 8, 2025 08:23

Энэ хүү зоригтой �##�хам хийсэн. Маш зөв! 49х, шүүх шинжилгээ хүлээнэ..бүгд худ�##� шүү. Хэргийн мөрийг б�##�лаж хэнч хариуцахгүй болно. Т�##�ийгчдын гомдсон сүнс, өөрийн сэтгэл санаагаа бодоод араас нь тэмцэж үгээ хэлж, нийгэмд шүгэл үлээснээр бага ч гэсэн тайвшр�##�ыг олно Харин үеэл ах энээ тэрээ хүмүүс худлаа шүү! Гэм буруутай, эрх мэдэлтэй, хариуцлага �##�дсан хүмүүс арьсаа хамга�##�ах гэж янз бүрээр үзэж бн. Ойрын хүмүүсийг нь худ�##�даж авах нь.Бузар булай, увайгүй үйлдэлд нь хэмжээ �##�га. Бүгд дээрээсээ гэдэг нь ойлгомжтой бн. Хүүгийн амьдр�##�ын бат�##�гааг төр хангах ёстой. 6 хүний амь насны төлөөсийг үлдсэн ганц хүү нь авах ёстой.

Болортуяа
Болортуяа
2 сар 8, 2025 08:35

АН аймаршүүүүү

Хүн
Хүн
2 сар 9, 2025 11:50

ккк. Аргагүй л МАНгарынхан нэг иймэрхүү сэтгэдэг тархитай гэдгээ харуулж бх юм до. МАЛаа м�##� кк

Зочин
Зочин
2 сар 8, 2025 10:27

Оюунэрдэнэ ч сайдтайгаа л үлдэж байв�##� юуч хийхээс буцахгүй амьтан дөө өөрийгөө т�##�бай дээр шатаадаг з�##�ууг бас эрхэлсэн ажилгүй cd зардаг хүн бсан гэх мэтээр доош нь хийгээд өнгөрсөн

БатБабатБатБат
БатБабатБатБат
2 сар 8, 2025 11:50
Reply to  Зочин

Амьдр�##�д гэнтийн осол золгүй тохиолдол их бага гэлтгүй гардаг энэ бүгдэд Төр Засаг огцрох биш бодит байд�##�ийг тодруулж зохих арга хэмжээ авах ёстой

Манлайбаатао
Манлайбаатао
2 сар 8, 2025 11:25

Энэ хужаагаар хийлгэсэн түлш. Хужаа нараар бэлдүүлсэн мах бүгд монголын хүн амыг сөнөөх цөөлөх бодлогоо зогсоо энэ төрийн толгойд байгаа хоосон толгойнуудыг �######�уулахгүй бол бүгд хужаа гар�##�тай хулгайч нар төрийн толгойд гарсан монгол мөхөж явааг бүгд л харж б а

Зочин
Зочин
2 сар 9, 2025 22:42

Дөрвөлжин. Түлш. Байсан гэх юм . Бас тийм түлш байдаг юм уу ? Аль үйлдвэрийнх нь юм болдоо .

Гашуун үнэн
Гашуун үнэн
2 сар 8, 2025 12:11

Зуухыг гаргаад өрхийн бүтээсэн бнх шдээ.м�##�аа

Unen
Unen
2 сар 8, 2025 12:32

Сэтгүүлч нар худ�##� үнэн юм битгий бичээд байгаарай.Ш�##�г�##�тын дүн гарсан дараа учир нь олдоно

Тамир
Тамир
2 сар 8, 2025 12:49

Бурхан минь түүнд энэ з�##�ууд туслаарай

Зочин
Зочин
2 сар 8, 2025 15:46

Архиуудаггүйбайсаныгдуулаадбаярлаж бн болсонявдлындараахүниимөсгүйжудаггүйиимюмбайжболохгй

Зочин
Зочин
2 сар 8, 2025 19:07

Угаар мэдрэгч тавихыг ерөөсөө ойлгохгүй юм. Учир угаар гарна гэдгийг хүлээн зөвшөөрсөн зүйл ш дээ. Угаар гарахаар тэгээд нүүрсээ түлэхгүй хөлдөхийн болов уу? Яахав. Угаар мэдрэгч бол авч байгаа арга хэмжээ биш ээ гэдгийг харуулаад байна.

зочин
зочин
2 сар 8, 2025 22:19

Зуух утаа хоёр холбоотой байх !?
Найдваргүй зуух байх нь!?

Зочин
Зочин
2 сар 9, 2025 00:11

ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин
2 сар 9, 2025 06:25

П.Урнаа та ямар их нуршуу, ээрч муурч ярьдаг хүн бэ? Хэл яриагаа зүгшрүүлэх шаардлагатай байна.

Зочин
Зочин
2 сар 9, 2025 07:26

Одонтуяа �########� хариуцлагаа хүлээ , анх тарааж байхад ерөөсөө х�##�даггүй зуух бн гэж хэсгийн ахлагч хэлж байсан

Хуульч
Хуульч
2 сар 9, 2025 07:57

Нүүдэлчин зуух Отуяа сайдын бизнес. Тэр гэрт хүн үлдээгүй. Зуухыг нас барсны дараа гаргасан байж бно. Хэргийн газрын үзлэг дээр ш�##�гах

Монгол
Монгол
2 сар 9, 2025 10:00

Корэй драм болгочих юм аа. Хүний зовлонгоор наадахаа болиосой гүлэгнүүд

Зочин
Зочин
2 сар 9, 2025 11:33

Ene niigmiin ajiltan ni erguu huuhen be haalgaaraa ch garch chadahgui. Ys zuigui erguu

Судлаач иргэн
Судлаач иргэн
2 сар 9, 2025 11:40

Ямарч байсан угаартуулсөн зуухыг гадаа гаргаж тавьжээ..энэ нүүдэлчин зуух бол луйврын сүлжээ..ногоон автобусны үргэлжлэл..Нямбаатар Одотуяа хоёр бол яар аргагүй нүүдэлчин зуухны сүлжээнтэй холбоотой байна...зуухыг сурт�##�члаад байсан тв иргэд бүгдийг ш�##�гах хэрэгтэй..угаартуулна утаа гарна гэдгийг Одонтуяөа Нямбаатар хоёр мэджээ л байсан ..цавчаагаа тохироод л тэндэрт ш�##�гаруулсан нь ойлгомжтой..АТГ одоо Одонтуяа Нямбаатар хоёрыг барьж ш�##�гах хэрэгтэй...

Зочин
Зочин
2 сар 9, 2025 12:42

Одоо болноо энэ зуух үнхээр хэрэггүйюм байнлээ маш их тортог угаар гардаг

иргэн
иргэн
2 сар 9, 2025 12:52

Одонтуяа сайдынт өөрийнхөө хүү бэр охины компаний тараасан " Нүүднлёин" зуухаас л болсон. Гэр хооллын бүх айлууд шахмхл түлш түл байгаа тэд бөөнөөрөө угаартаж үхээгүы ш дээ. Нүүдэлчин. зуух. авсан айлууд энэ зуух ажиллахгүй бн гээд бүгд эсэргүүцээд зуухыг нь эрэглээгүй. Зөвхөн энэ айл хэрэглээд 6 хүн угаартаж нас барсан бн. Нүүдэлчин зуухнаас л болж нас барсан. Иимд Одогтуяа сайд хүүхдүүдтэйгээ цэвэр буруутай. Одонтуяа сайд, хүүхдүүдийнхээ хаит хариуцлага хүлээх ёстой

Зочин
Зочин
2 сар 10, 2025 08:43

Найрлага зүй гэж авах юм �##�гаа

Зочин
Зочин
2 сар 10, 2025 11:52

Гэмтний гэм бурууг хаацайлж,зовж зүдэрсэн нэгнээ дээрээс нь улам дэвсэлж бусармаг үйлдэлийг хийж байгаа хүн дүрстнүүд хүн мөн үү.Ямар ч цаг үед,юу ч болж байсан хүн хүнээрээ үлдэх чинь шудрага үнэнд нийцнэ.Шудрага бусаар хийсэн үйлдэл,хэлсэн үг,бодсон бодол чинь энэ насны хийгээд дараа дараагийн төрөлд чинь хар толбо, шийтгэл гэмшил болж ирнэ.Хүн юм бол хүн шиг байж үнэн шудрагын төлөө тэмцэцгээе.

zochin
zochin
2 сар 13, 2025 17:15

Bolson bloogui setguulch nert bugs uxagsd ysnch olon yum.

Зочин
Зочин
2 сар 18, 2025 21:21

иргэн : Г�##�лагаа хийхдээ хянуур болгоомжтой хийцгээe. иргэд хэрэглээд дадсан зуухыг сонгохгүй яасан бэ? ,Энэ утааг яанаа, гэртээ л хордож үхлээштэй!!! хотын төв гэр хороолол 2 ялгаагүй утаатай. утааны цунами ,монгол хүн их гэнэн юм аа. бүх юманд итгэдэг. Сайд хүн �##�ь ч яаманд чадвартай , с�##�бараа сайн мэддэг, мэргэжлийн хүн байх нь зөв гарц байх аа. Нас 40 -өөс дээш эмэгтэй хүн анхаар�##� төвлөрөлт буурдаг гэдэг.сүүлийн 2 жил үeр, газны дэлбэрэлт , утаа гээд ямар хатуу жилүүд байн аа. Муу мэдээ сонсохгүй байх их хувь заяа юм аа даа.

Зочинэр
Зочинэр
2 сар 18, 2025 21:35

зочин : 25тв-ийнхэнтэй хотоос сонгогдсон гишүүд ийг утаатай орчинд “Танайд хоноe’ нэвтрүүлэгт оролцож , иргэдийнхээ амьдр�##�ыг экологийн болон эдийн засгийн чадамжийн тадаас судлаач.

Зочин
Зочин
2 сар 19, 2025 13:44

иргэн: Шахм�##� түлш хэрэглээнд нэвтэрч эхлэх үед тус компанаас иргэдийн зуухны бүрэн бүтэн байдлыг ш�##�гах, бүх төолийн янданг хөөлөх, зөв г�##�лагааг дадуулах заавар зөвөлгөөг тв-ээр явуулж компанит ажил явуулж байсан шүү.телеизүүдэд уг реклам хапг�##�агдаж байгаа бол үнэгүй цацаж сайн үйлс хийвэл сайн байна. Саяхан хагас , бүтэн сайн өдрөөр көвхөн зуухны онгорхой цоорхойг ш�##�гаад бүртгээд мэргэжлиийн бус хүмүүс явж байсан.Захиргаа төрийн байгуулагыг удирддаг хүн ийм ажил хийжчадахгүй нь батлагдлаа . ТТ хк-ны Ганбаатар даргын үед аюулгүй байдлыг сайн хангаж ажилаж байсан санагдаж байна.хэрэглээнд нэвтэрч аюулгүй ажиллагаа нь батлагдсан зуухыг иргэдээс сан�##� авч түгээхгүй яасан юм бэ? Мэдлэггүй х�##�уун сэтгэл тэнэгийн төрсөн дүү , тэнэг хүн тэнгэрээс өндөр гэгч болждээ. ард иргэд маань өдөр тутмын амьдр�##�ын ойр зуурын асууд�##�даа сатаараад г�##�лагаагныхаа аюулгүй байдлаа орхигдуулдаг юмшиг санагдлаа.Ард иргэддээ эрүүл энхийг хүсье дээ! зуух бүтэн байсан ч яндан хөөлөх чух�##� шүү.м�##�гайтай яндан ойрхон хөөлөхгүй бол дээрээ үзүүртэй мөөгний м�##�гай шиг болоод хагас битүү болдог юм байна шүү.тэгээд утаа муу гараад хагас угаартлаа .яндан хөөлдөг мэргнжлийн хүн чух�##�.нийслэлээс бас анхаардаг.мөнгө бодож ажлаа хийдэг арчаагүй дарга бидэнд хэрэггүй.АН-ын хамгийн гайгүй нь энэ шүүдээ.

Холбоотой мэдээ

Back to top button