УЛС ТӨР

Олны хэл амнаас “ИЧСЭН” гишүүд “Өвөл морь уралдуулах” хуулийн төслөө эгүүлэн ТАТЖЭЭ

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан билээ. Энэ хуульд өвөл хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байх Засгийн газрын шийдвэрийг эсрэг өвөл хурдан морины уралдаан зохион байгуулах боломжтойгоор зохицуулалт хийсэн байдаг.

Тодруулбал, уг хуулийн төслийн 8.12-т Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” нэртэй уралдаан зохион байгуулах заалтыг тусгаж өгсөн. Энэ нь сар шинийн 14-ний өдөр буюу хүйтний эрч сулраагүй, цас ханзраагүй үе.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулсан, Ж.Бат-Эрдэнэ Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нар өргөн барьсан хэмээн мэдээллэгдэж байв. Гэвч УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд хууль өргөн барьсны маргааш нь хуулийн төслөөс нэрээ татсан. Мөн удалгүй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслөөс албан ёсоор нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн байна.

Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн хувьд анхнаасаа хуулийг өргөн барилцаагүй байна. Нэр нь багаагүй аж. Тэгвэл Х.Болорчулуун гишүүн ахлан өргөн барьснаараа ганцаараа гүрийж гүлдийгээд үлдсэн.

Улмаар цагаан сарын өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Ерөнхийлөгч зарлиг гаргаж уяачдад цол олгодог учир чуулганаар яаралтай оруулж, батлуулах гэж зүтгэж байв.

Гэвч иргэд төдийгүй хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас  “Төслөө тат, хүүхдээ бод, хүйтэнд уралдуулахгүй” давлагаа өрнөж эхэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд өвлийн уралдаан зохион байгуулах хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийг шүүмжилж, хуулийн төслөө татахыг хатуухан шүүмжилсэн юм.

Ийнхүү олны хэл ам, шүүмжлэлтэй тулгарсан хуулийн төслийг УИХ хэлэлцэхгүй гэж шийджээ. Улмаар Х.Болорчулуун тэргүүтэй гишүүд ч “Ичсэндээ” төслөө татаж авахаа мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-27 10:30

Бааж шээхийг хүртэл хуульчилб�##� таарна

Зочин
Зочин
2019-12-27 10:32

Ичих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button