Н.Учрал: Цахилгаан, дулааны үнэ нэмэх шийдвэрийг хойшлуулах чиглэл өглөө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
-Өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын сангийн сайдын мэдээллийг сонслоо. Олон улсын худалдааны дайн Трампын тарифтай холбоотойгоор үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал дээр холбогдох арга хэмжээ авахыг Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт өглөө.
Монгол Улс бол төрийн байгууламжийн хүрээнд нэгдмэл улс энэ ч утгаараа 21 аймаг нийслэлд ямар нэг төлбөр, хураамж, татвар нэмэгдүүлэхийг ЗГ-ын шийдвэрээр хориглож байгаа.
Тиймээс цаашдаа УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжуудыг дагалдуулаад татвар, төлбөр нэмдэг бүх төрлийн төлбөр, хураамж нэмдэг байдлыг зогсоох шийдвэр гаргасан.
Манай Улсын экспортын бүтээгдэхүүний голлох хувийг нүүрс, төмрийн хүдэр эзэлдэг. Харин дэлхийн зах дээл дээр болж буй худалдааны дайн Трампын тарифтай холбоотойгоор экспортын бүтээгдэхүүний үнэ унаж байна. Ийм цаг үед бид цаашид шаардлагагүй төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлуудыг түр хугацаанд царцаах хэрэглээгээ хумих тодорхой бодлого чиглэлүүдийг авч хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төсвийн хүрээнд зохицуулалт хийж явахаар шийдвэрлэлээ.
Мөн Монголбанкны зүгээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар мэдээлэл хийхдээ ирэх 7,8 дугаар сараас эхлээд эрчим хүчний үнэ нэмэх ЭХЗХ-ны шийдвэр гарсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдээлсэн.
Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад бид ЭХЗХ-ноос гарсан шийдвэрийг хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр ЗГ-ын зүгээс үүрэг даалгавар өгч байгаа. Цаашид бид экспортын гарцыг нэмэгдүүлж, биржийн хуульд өөрчлөлт оруулах, экспортын бүтээгдэхүүнүүдийг боомтоор гаргах, орц гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна.
Ард иргэдийн зүгээс ямар нэг үнэ, татвар нэмэгдүүлэх тал дээр санаа зовох зүйлгүй. Засгийн газар цаашид үнэ, татвар нэмдэг шийдвэрүүдийг хориглох шийдвэр гаргасан.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Эгийн голын УЦС-ын төслийн мэдээллийг сонслоо. Уг төсөлд холбогдох зардлуудыг шийдсэн. Мөн Хөгжлийн банкыг экспорт, импортын банк болгох Хөгжлийн банкны хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажил хангаж байгаатай холбоотой танилцуулгыг хийлээ.
Мөн Ганцмод-Гашуунсухайт хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулаад БНХАУ-ын Үндэсний хөгжил шимтгэлийн хороотой ЗГ олон улсын гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь эдийн засгаа тэлэх цаашлаад олон улсын нөхцөл байдал хүнд үед экспортын гарцыг нэмэгдүүлж эдийн засаг тэлэхэд маш том ач холбогдолтой төсөл. Тиймээс олон улсын гэрээнд гарын үсэг зурсантай холбоотойгоор соёрхон батлуулах шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийгл телевиз Трампыг их дэмжиж байна лээ. Энэ телевизыг хаах хэрэгтэй
Нэмэх юмнуудаа бүгдийг нь нэмчхээд одоо ахиад юм нэмэргүй гэж юуугаа солиороод байгаа Буряад вэ!!! Эцэг нь з�##�ь мэхээрээ зартай Буряад байсан хүү нь мөн адилхан юм бн!!!
Нэмэх юм юуч үлдээгүйштэй тэнэг засаг төртэй байсны гор гарч байна даа Оюунэрдэнэ нямөаатар 2 өөрчилж чадахгүйээ
Нэмсэн татвараа цуцлаад тэнэг төр