НИЙГЭМ

ФОТО: “Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюун Төрийн соёрхол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын рок поп хөгжлийн амьд домог “Харанга” хамтлагийн таван бүтээл, зохиолч С.Оюуныг Төр соёрхлоо.

2019 онд 30 жилийн ойдоо зориулж “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэн тэдний “Толин хул”, “Үгүйлэн санана”, “Амьдрал”, “Зөвхөн Монголдоо”, “Үгүйлэн санана” гэсэн таван бүтээлийг Ерөнхийлөгчийн зарлигаар Төр соёрхлоо.

Монгол түмний шимтэн үзэх дуртай “Тан руу нүүж явна” кино, “Хорвоод ганцхан ээждээ”, Эрхлэн жаргах бидэн хоёр”, Үнсье чамайгаа үнсье” зэрэг олон түмний сэтгэлд хоногшиж, зүрхэнд хүрсэн олон арван бүтээлээрээ утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг дархалсан Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Санжаажавын Оюун Төрийн соёрхол хүртлээ.

Ингэснээр Монголын гурав дахь эмэгтэй зохиолчийг Төр соёрхлоо. Булган аймгийн Могод сумын харьяат түүнээс өмнө С.Удвал, Э.Оюун нар Төрийн соёрхол хүртсэн юм.

Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн Төрийн соёрхол хүртсэн таван дууны нэг нь болох “Үгүйлэн санана” дууны үгийг С.Оюун зохиосон юм. Өөрийг нь, уран бүтээлийг нь нэг өдөр Төр соёрхсон нь ховор тохиолдол.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгдээрээ гавьяат одоо төрийн шагнал солиорол юмаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоо төрийн шагнал үнэгүй боллоо хөөрхий. Гавьяат эмч Чинбүрэн,олон хүний амь аварсан залуу 2-оос бусад нь илүүдлээ. Ерөнхийлөгчөө өөрөө оф

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Оюундаа томын том баяр хүргье! !!!!!!!!!!

Атаархаж байна жигшүүцэж байна
Атаархаж байна жигшүүцэж байна

Өөрөө өөрийнхөө төлөө сайн ажиллаа гэж төрөөс шагнасанд баяр хүргье
Хэн нэгэнд тусаллаа сайн санааны үйлс хийлээ гэж лав дуулдаагүй

Холбоотой мэдээ

Back to top button