Нийт 26 км урт, 33 зогсоолтой трамвайн төслийн нээлттэй тендерийг 6-р сараас өмнө зарлана

Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар трамвайн шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа аж.
Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Улмаар барилга угсралтын ажил эхлэхтэй холбогдуулан 6-р сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлахаар болсон байна.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 зогсоолтой байх бөгөөд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шугам “Steppe Arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 зогсоолтой байхаар тооцоолж буй юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нисэхгүйгээс хойш машинаас ялгаагүй байлаа төслөө зогсоох ёстой. дэмий л хэдэн хүн мөнгө угаах ш�##�тгаан болно. газраас дээгүүр агаарт явдаг юм хэрэгтэй.
нөгөө хэдэн орк нь мөргөөд явуулахгүй дээ
Газраар явах зам т�##�бай байхгүй. Бодвол гүүрэн замаар явах юм хийж байгаа байлгүй.