НИЙГЭМ

“Харанга” хамтлагийн Төр соёрхсон таван уран бүтээл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Харанга” хамтлагийн таван уран бүтээлийг Төр соёрхсон билээ. Эдгээр таван уран бүтээлийг уншигч та бүхэнд сонирхуулъя.

НЭГ: Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”

Газар үнэрлэн омогшиход толгод хотойно
Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна
Зурхай эргэж гарахад наран сугарна
Зуныг элдэж хурдлахад дээл сэмэрнэ
Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол оо
Амгайгаа зажилан үүрсэхэд уяа сэргэнэ
Арай ядан тогтооход цулбуур ирчилнэ
Аймгийн галыг тойроход хараа булаана
Аядуу уртад сойход салхи амарна
Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам
Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам
Тогоруу халтрын салхинд туг нь намирсан Монгол оо
Арвайн домог сэдрэхэд өвгөд хуучилна
Адтай гийнгоо цангинахад асар эзгүйднэ
Үрээ морьдын давихаанд дагуул олширно
Түрүү магнайд ирэхэд нь хадаг ховордоно
Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам
Ар халхынаа энгэртээ торгоор уралдсан наадам
Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монгол оо

ХОЁР: Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”

Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хослосон хорвоод
Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч
Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм
Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм
Аливаа бүхнийг үзэх юм даа

Хүсэл хяслын хоёр туйлд хүний сэтгэлийж эцэж туйлдлааж
Алдаж гишгэдэг цөхрөл гуниг, онож гишгэдэг баяр баясалыг
Арвин ихээр бэлэглэдэг юм даа

Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа

Наран саран ээлжлэн мандаж цаг хугацаа улиран улирсаар
Насны хуанли эргэн эргээд уудам орчлонг таних тусмаа
Ухааны хэргэм нэмэх юм даа

Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа

Ухааны хэргэм нэмэх юм даа
Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч
Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа


ГУРАВ: Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа

Усны тунгалагийш би зөвхөн уулнаасаа амслаа
Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ


ДӨРӨВ: Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”

Санана даа чи намайг санана
Сар нарыг унтуулан сэрээж санана
Нартайд чи намайг санаж гандана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ
Нартайд чи намайг санаж гандана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ

Үгүйлнэ дээ чи намайг үгүйлнэ
Үдэш унтавч зүүдэндээ үгүйлнэ
Өглөө босоод харцандаа үгүйлнэ
Өр зүрх чинь намайг үгүйлнэ
Өглөө босоод харцандаа үгүйлнэ
Өр зүрх чинь намайг үгүйлнэ

Би хаа ч явсан үргэлж чамтай
Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа
чи хаа ч явсан үргэлж надтай
Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна

Хүснэ дээ чи намайг хүснэ
Хүнийг хэлэлтгүй би өөрөө хүснэ
Хол газар хилийн дээсэн дээгүүр
Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна
Хол газар хилийн дээсэн дээгүүр
Хоёр сэтгэл үгүйлэн бие биенээ хайна

Би хаа ч явсан үргэлж чамтай
Сэтгэл зүрхэнд чи дандаа хамтдаа
чи хаа ч явсан үргэлж надтай
Хоёр сэтгэл тэмүүлэн бие биенээ хайна.


ТАВ: Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш”.

Бодлын олон нугачаанд дунд бүдэрч яваа миний
Хүсэл мөрөөдөл хоёрын заагаар хөндлөн алхсан чамайг
Санах бүрийд зүрх булгилж
Санаа алддаг учирдаг хэдий ч

Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсаан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсаан

Хангал согоо биенд чинь хүсэл мөрөөдлөө алдаагүй
Гэрэлт цагаан чиний царайнд хайр сэтгэл минь алдраагүй
Уучлаарай би хүн болохоор
Хоёр биш ганцхан зүрхтэй
Уучлаарай би хүн болохоор
Хүний сайхныг бишрэн дээдэлдэг

Онгон зүрхэндээ дээдэлж явдаг ханьтай үртэй миний бие
Орчлонг таних насны босгоор орчиж одсон чамайг
Харах бүрийд сэтгэл догдлоож
Хамаг бүхнийг мартдаг учиртай ч

Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсаан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсаан

Хайрлаагүй ч би хараад баймаар
Хангал согоо шиг чамайгаа
Хүсээгүй мөртлөө бодоод байсан ч
Хайрын үгийг чамд хэлэхгүй

Хоёр биш ганцхан зүрхтэй
Харахын төдий эрхтэй болохоор
Хүний сайхныг бишрэн шүтэх
Хүслийн онгодоо чамдаа дуулъя аа

Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсаан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсаан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Snake
Snake

Mongolchudin sanaand niiceh ym bh bish zda danda myaln oorsdo chadkuges hoish zuger l shut up

Bold
Bold

Haitan tsetseg oroh bailaa

Бид
Бид

Сайхан дуунууд л даа. Гэвч Төрийн соёрхол хүртээхэд арай л жулдана. Эдгээрээс аль ч талаараа хол илүү бүтээлүүд байна шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button