Top StoriesЭРЭН СУРВАЛЖЛАХ

Хэргийн мөрөөр #2: 10 ямааны хэргээр амиа хорлосон залууг цагдаа К.Ернар эрүүдэн шүүсэн үү

Баян-Өлгий аймагт хоёрдугаар сарын 06-07-ныг шилжих шөнө 25 настай Б гэх эрэгтэй цагдаа нарт байцаагдсаныхаа дараа ууланд амиа егүүтгэсэн байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Эргэн сануулахад: Өнгөрсөн оны 12-р сард Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэн Т.Баттулга 20-30 тооны ямаагаа алджээ. Эрэл сурал болохдоо өмнө нь хэд хэдэн удаа малаа нийлүүлж байсан талийгаач залуугийнд хэл дуулгаж. Талийгаач Б тухайн өдөр малаа шүүгээд "манай малд нийлээгүй, хээр тасарсан мал үзээгүй" гэх хариултыг өгсөн аж. Тухайн өдрөөс хоёр хоногийн дараа Т.Баттулгын бололтой 14 ямаа малд нь нийлсэн учир утасдаж хэлэх гэхэд дуудлагад хариулаагүй учир, зурвас бичээд үлдээжээ. Маргааш нь малаа алдсан Баттулга хоёр хүний хамт ирж "Том ямаанууд маань алга байна, чи зарчихсан юм биш үү" хэмээн хэлээд 14 ямаагаа туугаад явсан байна.

Үүнээс хэдэн хоногийн дараа талийгаач өөрийн ахын эзэмшлийн зургаан ямаа тууж нядалгаанд явах гэж буй малд нийлүүлж. Энэ үеэр ямаагаа алдсан Баттулгатай хамаарал бүхий этгээд холоос зургийг нь дарж, тус аймгийн цагдаагийн газарт "малыг маань хулгайлж, нядлуулахаар явж байсан" хэмээн гомдол гаргажээ.

Тус гомдлын дагуу талийгаач Б-г Буянт сумын хэсгийн төлөөлөгч А.Айболат /2025-02-06/-ны өдөр аймгийн төвд байцаалтад дуудсан байна. Улмаар тус аймгийн цагдаагийн газрын ахмад Д.Ган-Уял сэжигтнээр байцаасан нь тогтоогдоод буй.

Д.Ган-Уялын талийгаач Б-г /2025-02-06/-ны өдрийн 13.00-22.00 цаг хүртэл үргэлжилсэн. Үүний дараа 23.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын постоор цагдаагийн ахмад К.Ернар, Буянт сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч А.Айболат болон жолооч нарын хамтаар гарч Буянт сум руу хөдөлсөн байдаг. Чингэхдээ цагдаагийн байгууллагаас 200 гаруй км явна хэмээн шатахуунаа дүүргүүлж. Уг нь тухайн сум аймгийн төвөөс холгүй, ойролцоогоор 30 орчим км зай д оршдог.

Харин шөнөөр тэвдэж замд гарсан шалтгааныг есөн цагийн туршид байцаасан Д.Ган-Уял "Гээгдсэн ямааны арвыг нь нядлаад толгойг нь энд, тэнд хаясан гэж танай хүү хэлсэн. Түүнийг харахаар явсан" гэж гэр бүлийнхэнд нь хариулж. Эцэст нь хар шөнөөр гарсан 10 ямааны эрэл нэг хүний амь нас хохирсноор дуусгавар болж хажуу орчмоос нь хамт явсан хоёр цагдаа, жолооч нарын явсан машины мөр, уусан ундааны сав, татсан тамхины иш олдсон нь нотлогдож, цагдаа нар ч хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ байцаасан цагдаа нь бус сумын хэсгийн төлөөлөгч болоод хэрэг тулган хүлээлгэдгээрээ аймагтаа алдартай гэгддэг К.Ернар яагаад тэр шөнө талийгаач залуутай хамт явах болсон нь сэжигтэй хэвээр хоцорсон.

Энэ хэрэгт нэр дурдагдсан цагдаагийн алба хаагчид одоогоор хэвийн ажлаа хийж байна. Хариу тайлбар авахаар утасдахад "сэтгүүлч" гэхийг сонсоод шуудхан утсаа салгасаар буй. Иймд талийгаачийн амиа алдсан ууланд ахалж очсон К.Ернарын талаар энд өгүүлье.

Биднийг эл хэргийг мэдээлснээс хойш Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын ахмад К.Ернарт байцаагдаж байсан хэд хэдэн эх сурвалж холбогдон мэдээлэл өгсөн юм.

Баян-Өлгий аймгийн иргэн Б: 2024 онд хулгайн хэрэгт гүтгэгдэж К.Ернарт хэдэнтээ байцаагдаж хэвтэрт ортлоо зодуулж байсан

"2024 оны хавар дөрвөн сар. Зуд ихтэй байсан учир Говь-Алтай аймаг руу явж өвс тэжээл борлуулж нэг хэсэг л явсан. Тэгээд тухайн аймгаас есөн адуу худалдаж авсан. Тухайн үед адуу авсан Шарга сумын цагдаа, малын эмч нь байхгүй байсан. Тэгэхээр нь Говь-Алтай аймгийн төвийн пост дээрх цагдаад бүртгүүлсэн.

Түүнийг л хулгайлсан гэж хэдэнтээ гүтгэж К.Ернар намайг өрөөндөө дуудаж байцаасан. Тухайн есөн адууны эзний хувьд Говь-алтай аймгийн Дэлгэр сумын хүн байсан. Үнэнийг хэлэхэд уг есөн адуугаа тэжээлээр сольсон юм. Тухайн үеийн солилцсон зураг, бичлэг баримтаар надад байсаар байтал л гүтгэсээр байсан. Шалтгаан нь надтай хамт явсан найз минь өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байсан юм байна лээ. Тэгээд л К.Ернар байцаахдаа "Хулгайчтай нийлж хулгай хийлээ" гэсэн.

Хариуд нь би "Айлын бэлчээрт явсан мал туугаагүй, хашаандаа байсан адууг эзэнтэй нь наймаалцаж авсан байхад ингэж хүн хилсээр гүтгэхээ боль" гэсэн. Ингэж тайлбарлаад ч юу ч ойлгохгүй дайрсаар байсан болохоор адуугаа худалдаж авсан эзэдтэй нь ч яриулсан. Мөн л дайралтаа зогсоогоогүй "Шоронд чинь хатаана" гэсэн.

Хэд хэдэн удаа өрөөнд нь очиж байцаагдахдаа олон л шударга бус зүйл биеэрээ мэдэрсэн. Хэвтэрт ортлоо зодуулж бас К.Ернарыг ч би зодсон. Цагдаа байж болох ч хүний эрхэнд халдаж, албан тушаалаа урвуулан ашиглаж болохгүй биз дээ.

Гэмгүй хүнд хилсээр гэмт тулгадаг, хэрэг хүлээлгэдгийг нь нутаг усаараа л мэднэ. Гэхдээ бүр ингэж цагаандаа гарч дайрч болохгүй санагдаад Прокурорын газарт гомдол гаргаж, Цагдаагийн Ерөнхий газарт ч ярьж хэлсэн. Миний зарга гэхдээ эцэслэгдээгүй. К.Ернарыг прокурорт танил тал ихтэй гэж ярьдаг юм билээ. Тэгээд л над шиг бодит байдлыг нь илчилсэн хүний зарга хол явдаггүй юм байна лээ.

Сүүлд К.Ернарын хамаатан гэх Дэлгэр сумын цагдаа нэг залуутай хамт ирж намайг хэвтэрт ортол зодсон. К.Ернар л над руу явуулсан байх гэж бодоод үлдсэн" хэмээсэн юм.

Харин талийгаачийн ар гэрийнхний зүгээс "Өдөр нь урьдын адил хэвийн байсан хүү минь цагдаад байцаагдаж, хамт ууланд очсоныхоо дараа ийм байдалд хүрэв. Би яагаад ч шалтгаангүйгээр амиа хорлохгүйг нь сайн мэднэ. Тэр цагдаа нар айлгаж сүрдүүлсэн учраас л тийм нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Өөрөө ч амиа хорлоогүй байж мэднэ. Тэр явдлаас хойш тэр цагдаа нар манай гэрт ирсэн. Хүүгээс минь юу асуусан талаар нь асуухад "Нядалгааны талаар тодорхой хэдэн асуулт л асуусан" гэхээс өөр тодорхой зүйл хэлээгүй. Ер төрийн цагдаа иргэнийхээ төлөө бус амь хохироход хүргэчихлээ. Би гомдолтой байна" хэмээсэн юм.


Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын ахмад К.Ернар аймгийнхаа төвд 24 цагийн туршил ажилладаг дэлгүүр нээсэн тухай эх сурвалжууд мэдээлэл өглөө. Ингэхдээ "К.Ернар гэгч цагдаа шөнийн цагаар хулгайгаар архи худалдан борлуулдаг дэлгүүртэй. Ар тал сайтай учир хэн ч халдаж зүрхлэхгүй яваа. Үүнээс гадна казак хүмүүстээ элэгтэй Монголчуудыг үзэхгүй дархан эрхтэй цагдаа байна" гэв.

К.Ернарын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Хамгийн сүүлд буюу 2023 онд мэдүүлсэн ХОМ-доо

  • Нийт орлого 28.5 сая
  • Гэр бүлийн орлого 28.9 сая
  • Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 40 сая
  • 15 саяар үнэлэгдэх Toyota, Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй
  • 12.7 саяар үнэлэгдэх малтай, Адуу-6, Үхэр-8, Хонь-12, Ямаа-20
  • 20 саяар үнэлэгдэх эзэмших эрхтэй 407м2 газартай
  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 9 сая
  • Зээл нийт дүн: 40 сая хэмээн мэдүүлсэн байна.

Энэ нь хамгийн анх ХОМ мэдүүлсэн хугацаа буюу 2018 онтой харьцуулахад нийт орлого 17 саяар, гэр бүлийн орлого 23 саяар, Орон сууц, барилга байгууламж нийт дүн 25 саяар, Мал, аж ахуй нийт дүн 8 саяар, эзэмшлийн газрын дүн 5 саяар, хадгаламж 8.3 саяар өсөж автомашинтай болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 10, 2025 09:09

ЗА ТЭР МУУ ХАСАГ ЦАГДАА УУЛАНД АВААЧИЖ ДҮҮЖЛЭЭД АЛЖЭЭ ЛАЛАРЫГ НЭГ ХУДАГТ ХАТАА 99 ЖИЛ ӨГЧИХӨӨ ОВОО ГӨЛӨГ ЮМ ДАА

Зочинолдох
Зочинолдох
4 сар 10, 2025 09:21

10 ямааны хэрэгтэн з�##�уу нь монгол хүн байсан юм уу

Зочин
Зочин
4 сар 10, 2025 17:54

Баттулга гээд монгол з�##�уу байна.

123
123
4 сар 10, 2025 10:22

123

123
123
4 сар 10, 2025 10:22

м�##�ын хулгайч нарын толгойг илэх хэрэггүй

Зочин
Зочин
4 сар 10, 2025 11:13

Гомдол хүмүүс гаргаад байхад яагаад ша лгадаггүй. Хүнийг амиа хорлоход хүргэх гэж эрүүгийн хуулиар шийтгүүлдэг заа лт байдаг. Байцаагдсаныхаа дараа амиа хорлосон бол цагдаа нар амиа хорлоход хүргэсэн байх боломжтой харагдаж байна. Хүн амиа хорлоно гэдэг тийм амархан хэрэг биш шүү. Огцом хүнд нөхцөлд орсон үед за луу хүнд хэцүү санагдсан байж болно. Сүүлд уулзсан хүмүүс нь цагдаа нар тул шууд хамаар�##�тай. Тэр зургийг нь дарж цагдаад мэдэгдсэн хүмүүсийг хүн гүтгэсэн гэж цагдаад гомдол гарга !

Зочин
Зочин
4 сар 10, 2025 11:15

Ма лаа сайн харахгүй хүн амьтны ма лтай нийлж үү гэж асууж явахаа болиоч ! Хөдөөний хүмүүс ээ ! Дараа нь нийлчихэж гэж аваачиж өгөхөөр хулгайлсан болгоод ! 10 ямааны үнэтэй амь уу ?

Last edited 13 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин
4 сар 10, 2025 11:20

Хөдөө явж байхад хүмүүс ма лаа их асуудаг. Одоо тэр биш бол энд гэж хариулдгаа болих хэрэгтэйг ойлголоо. Тэгж хариулахаар ма лыг нь харсан сэжигтэн болдог юм байна. Өөрийгөө хүмүүсийг хол явуулахгүй ма лаа олоход туса лж байна гэж боддог байсан маань буруу байна. мэдэхгүй гэж хэлж байя ! Мань мэт нь ма л зүсэлж мэдэх биш бүүр амархан гүтгүүлэх боломжтой байна.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 14:38

ХАСГУУДЫГ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ГАРГАВАЛ ГОЛОМТ СҮЙРНЭЭ ГЭЖ...

Жалайр
Жалайр
4 сар 10, 2025 14:42

Ернар даварсан ...монгол хүнийг эрүүдэн шүүдэг Ернарт буу өгөөд бүх монголчуудыг бууд гэвэл буудаж �##�ах бх...монгол хуульд ернарт үйлчилдэггүй..өөрөө хууль зохиодог үнэдэсний хэт даврах үзэлтэй этгээд хүн �##�ах ернарт юу ч биш

Зочин
Зочин
4 сар 10, 2025 15:53

Muu hasagiig hori mordond band I bolgono...tanat atsaa hurdan shalga zda min

Халх хүн
Халх хүн
4 сар 10, 2025 17:05

Эрүүдэн шүүж худ�##� хэрэг хүлээ гэж дарамт�##�сан байна

Зочин
Зочин
4 сар 10, 2025 17:31

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Иргэн
Иргэн
4 сар 10, 2025 17:56

Т�##�ц�##� хуваагдлыг хүсэхгүй байна. Гэхдээ Хасагууд өөр шашинтай хүмүүс гэдгийг бид тэд ч ухамсарлаж явмаар

Зочин
Зочин
4 сар 10, 2025 18:20

Хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаа нар ч хэцүү дээ. Хаан заан мэт л

Irgen
Irgen
4 сар 10, 2025 18:46

Tiim l###riin tsagdaa turd yugaa hij tangarag urguj suudag bna tamine ajil meregjilde unench bj chadahgui estoi nowsh yuma tamine

Сэниг
Сэниг
4 сар 10, 2025 19:46

Цагдаа нар тэр з�##�ууг эрүүдэж худлаа хэрэг хүлээлгэх зорилгоор тамлаж аминд нь хүрсэн байнаа, ингээд цөөхөн монгол з�##�уусыг ёс зүйгүй олигтой сурсан юмгүй луйварчин цагдаа нар тамлаж амь насыг хохироосоор байх уу? Энэ яргачин цагдаа нарт арга хэмжээ авч ард олоныг тайван байлгах арга бодоочээ.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 20:47

hasaguudiig erhluuleed bai buh hasag hun mongolchuudiig yargalj alah dald huseltei baidag yum da

Багийн иргэн.
Багийн иргэн.
4 сар 10, 2025 21:01

С.Баттулга м�##�ын хулгайч шүү, энэ цагдаа нартай нийлж хулгай х ийж амь з�##�гуулдаг байж таарлаа, энэ нутгийнхан бүгд мэдэж байгаадоо????

Сүлэй
Сүлэй
4 сар 10, 2025 21:05

Цагдаа нар тэр з�##�ууд хийгээгүй хэрэг хүлгээлгэх зорилготой эрүүдэн шүүж байж аминд нь хүрч, амиа хорлосон болгож харагдуулах зорилгоор ууланд цогцосийг аваачсан байна, хардаж байна сайн ш�##�гах хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 10, 2025 21:16

Дархан эрхтэй Ернарыг хотод авчирч монголчуудын дунд ажиллуул

Зочин
Зочин
4 сар 10, 2025 22:48

Хэрэг зөрчилтэй цагдаа нар холбогдож,иргэдийн эрхийг зөрчиж,зодож,дарамт�##�даг тухай хэлж бичиж байхад яагаад цагдаагийн удирдлагад хариуцлага тооцохгүй байна? Хэргийг шуурхай илрүүлж,арга хэмжээ авахгүй өмгөөлж хамга�##�аад суудаг юм уу?

Нагц эгч нь
Нагц эгч нь
4 сар 10, 2025 23:42

Цог золбоотой хөөрхөн дүү маань 10ямаанаас ашиг хайх хүүхэд биш байсан. ямар хууль гэхлээр шөнө дөлөөр ууланд гарч байца�##�т авдаг бна. Баян Өлгий болон Монгол улсын цагдаагийн байгуулга хэргийн үнэн мөнийг шудрагаар шүүж нэр бүхий цагдаагийн ажилтануудад зохих хариуцгагыг нь хүлээлгэж дүүгийн минь нэрийг цагаатгаж өгхийг хүсэж бна.

Иргэн
Иргэн
4 сар 12, 2025 00:28

Муусайн казакууд газар нутаг гуйж амьдарчихаад хойноос ирээд хот минийх болжээ. Хэдэн муу хасагуудаас болж казак түмнээрээ муу хэлэгдэх болж бна

Зочин
Зочин
4 сар 12, 2025 10:54

�##�аач муу казак хувцасны. Голыг шоронд хий пяздаг

Холбоотой мэдээ

Back to top button