Нийгэм мэдээ

Хотын дарга эмийн үйлдвэрийн барилгыг шөнө албадан чөлөөлөв

Олон жил маргаантай байсан хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгыг нийслэлээс өчигдөр шөнө /2025.04.15/ 00:00 цагт албадан чөлөөллөө.

Тус барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, Ж.Хатанбаатар нар ямар ч төлбөргүй одоог хүртэл ашиглаж байгааг болиулж, газрыг төр шилжүүлэн авч, дуудлага худалдаагаар зарах болсныг хотын дарга хэлсэн юм.

Барилга чөлөөлөх үеэр хотын дарга Х.Нямбаатар: "Энэхүү эмийн үйлдвэрийн барилгыг олны танил Ж.Хатанбаатар эмч менежментийн гэрээгээр авсан. Тухайн үед менежментийн гэрээгээ хангалттай биелүүлсэн гэж үзээд орон сууц бариулах шийдвэр гаргуулж. Энэ шийдвэрийн хугацаа дуусаж хүчингүй болсон байна. Менежментийн хувьчлал хөрөнгө оруулалт гэж ийм балгасыг хэлэхгүй. Тус барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн нураах шийдвэр гаргасан. 2010 оны НЗД, НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна. Одоо энэ газар нийслэлийн өмчид бүхэлдээ шилжиж ирсэн. Ж.Хатанбаатар эмчийн хамаарал бүхий хүмүүст энэ сарын 15-ны өдөр гэхэд барилга, газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү 3150мкв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдана.

Энэ бол овжин залхай хүмүүс төрийн өмчийг хумсалж, нууж дарагдуулж байгаа объектуудын нэгээхэн хэсэг. Саяхан Ж.Хатанбаатар эмч, Ерөнхийлөгчид “Бидний өмчлөх эрхэд халдлаа” гэх утга агуулгатай захидал илгээсэн байна лээ.

Ж.Хатанбаатар эмч төрийн өмчийн объектыг үнэгүйдүүлж, менежментийн хувьчлал нэрээр авч, ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй балгас болгож нураагаад, өөртөө хаус барихаар зөвшөөрөл авсан. Энэ санаархлынх нь хугацаа дуусгавар болсон" гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Малчин ард
Малчин ард

Энэ газар дээр улсын чанартай өсвөр хүүхдийн эмнэлэг баримаар юм эцэг эхийн ЭМДаатгалаар үйлчилгээ үзүүлдэг

Малчин ард
Малчин ард

Энэ газарт өсвөр залуус хүүхдийн улсын эмнэлэг баримаар юм эцэг эхийн ЭМДаатгалаар үйлчилгээ үзүүлдэг

Зочин
Зочин

Ер нь анх өмч хувьчлах үеэр ард түмэн мэдээлэлгүй байхад төрийн томоохон а лбан хаагчид өөртөө байсан а лбаны мэдээллүүдэд үндэслэн улсын өч төчнөөн өмч хөрөнгө, газар зэрэг эд баялагийг хамаа намаагүй гусч өгсөн бгаа юмаа ! Тэр цагт өмч хувьчлал нэрээр лусын хаан шиг загниж, идэж ууж, асгаж цутгаж бсан хүн нь одоо энэ Зика вирус шүү дээ !
Энэ нөхрийг одоо шүүж яллах хэрэгтэй !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энхболд жасрайн хийсэн хувьчлалыг дуусгасан, жасрай ман-ынханд өгсөн, энхболд төрд нэртэй бүх балгасыг цэвэрлэсэн. Менежментийн хувьчлалыг МАН хийсэн, энхболд менежментийн хувьчлал хийгээгүй.

Холбоотой мэдээ

Back to top button