НИЙГЭМ

Гэр бүлээрээ салхинд гарахад тохиромжтой ОНЦЛОХ ЗУРГААН газар

Жил жилийн шинэ оны эхний өдөр хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг чухалчилдаг. Олонх хүн гэр бүлээрээ агаар салхинд гарч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай. Уншигт та өнөөдөр хаашаа явахаа төлөвлөж амжсан уу. Хэрвээ төлөвлөөгүй байгаа бол эндээс санаа аваарай.

НЭГ: “SKY RESORT”

Гэр бүлийнхэн, найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх боломжтой газрын нэг нь “Скай ресорт”. Улаанбаатараас ойрхон, агаарт гарангаа цана, снөүбоард зэрэг олон төрлийн хэрэгслээр гулгах боломжтой. Гулгаж чаддаггүй хүн ч тийшээ очоод гулгахад дараа нь сайхан дурсамж үлдэх нь тодорхой. За, тэгээд “Скай ресорт” ямрыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ дээ.

ХОЁР: НОХОЙ ЧАРГА

Өвөрмөц, сонирхолтой аялал байх нь гарцаагүй. Зугаалгаар явахдаа ихэвчлэн морь, машин хөлөглөдөг монголчуудад нохой чарга тун ч сонирхолтой байх нь мэдээж. Хэрвээ та бүхэн нохой чарга хөлөглөнгөө агаарт гарахыг хүсвэл Тэрэлж рүү машиныха жолоог залахад л хангалттай. Тэнд нохойн чаргаар аялуулдаг олон клуб бий.

Энд жишээ татан өнөөдөр аялуулах нэгэн клубийн хөтөлбөрийг сонирхуулъя.

• Аялал зохион байгуулагч: Монгол нохой чарга клүб.
• Холбогдох утас: 99005181.
???? Манай аялалд явснаар та:

• Морь унаж сурна. Нохой чаргаар явж олон хөөрхөн хаски ноходтой аялж газар нутагтай танилцана.
• Цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.
• Заавал өмнө нь морь унаж үзсэн,чаддаг байх албагүй.
• Олон найз нөхөдтэй болж танилын хүрээгээ тэлнэ.
• Шинэ сонирхол хоббитой болно.

Хөтөлбөр 1
Бид эхлээд өглөөний цайгаа уугаад нохой чарганы аялалын хөтөчөөс заавар зөвлөгөө авч дуусаад чаргатай аялалаа эхлүүлэх болно. Аляскаас туйлруу аялахад та бэлэн үү? Манайх 100 гаруй хаски ноходтой. Бүгд эелдэг эрх амьтад байгаа учраас та бүү айгаарай.

Хөтөлбөр 2
Дараа нь морио унаад модон дундуур, талаар салхи татуулан аялах болно. Манайд содон сайхан зүстэй хос морь, жороо морь, хүүхдийн номхон морь, хөнгөн хөлтэй, гээд сайхан морьдноос минь өөртөө тааруулан сонгон унаарай.

Хөтөлбөр 3
Нум сумаар харван наадаж цэц мэргэнээ үзээрэй. Шийтгэлтэй эсвэл хөөрхөн бооцоотой ч харваж болох юм тийм үү.

Хөтөлбөр 4
Мөсөн уул 13 метр. Мастер зааварлагч таньд зөвөлгөө өгч мөн хамгаалах бүрэн хэрэгслээр тоноглон аюулгүй ажилагаа ханган таныг бэлдэн авируулах болно. Та хэр зоригтой вэ. Хүн айдсаа дарж байж өөрийгөө ялдаг.

Хөтөлбөр 5
Өдрийн хоол буюу гал дээр хайрсан гурилтай сэгсгэр цуйван сүүтэй цайгаа уугаарай.

Xөтөлбөр 6
Mорин чарга гэхээр хамгийн түрүүнд Xөвсгөл нутаг санагдах байх. Tиймээ бид Tэрэлж нутагтаа морин чаргатай аялалаа шинээр нэмлээ та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Хөтөлбөр 7
Гал гал түүдэг гал ас ас бадран ас галын дөл өө өө дөөө гээд л тойрон бүжээрэй. ингээд манай нэг өдрийн аялал өндөрлөнө.

ГУРАВ: УУЛАНД АЛХАХ

Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хамтдаа байх гоё санаануудын нэг нь ууланд алхах. Агаарт гарна гэхээр л заавал яагаад хол явах ёстой гэж. Олонх хүн Богд уул руу алхаж, биеийн чилээгээ гаргангаа цэвэр агаарт гардаг. Ууланд алхангаа хийх боломжтой олон зүйл бий.

ДӨРӨВ: АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД ҮЗЭХ

Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог тус газарт Улаанбаатар хотоос баруун хойш засмал замаар 92,  шороон замаар долоон км явж хүрнэ. Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат. Энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

Сүмийг зорин очиход хамгийн түрүүнд “Асарт хаалга” угтах ба хаалганы дээд талд “Язгуурын гурван бурханы суварга” залагдсан байдаг. Хөх, цагаан, улбар шар өнгийн суваргууд байх ба Хөх өнгөөр монголчуудыг ивээгч сахиус Очирваань бурханыг, цагаан өнгөөр аливаа аюулаас аврагч Чагши Жанрайсиг бурханыг, улбар шар өнгөөр оюун ухааныг дээдлэгч Манзушир бурханыг төлөөлүүлжээ. Мөн зарим тохиолдолд “Насны гурван шүтээн” болох Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан дар эхийг төлөөлүүлэн улаан, шар, цагаан өнгийн суваргыг залах нь буй.

Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүм, Сонин содон зүйлийн музей, Газрын даруулга яст мэлхий, Алтан өндөг, Найман хөлт арслан, Үст загас, Дархлагдсан мод, Үүдэн хад, Эргэх хавцал, Арга билгийн шүтээн, Эхийн сав, Амьдралын үүд мод, Заан хад, Ембүү хад, Лам хад, Тэнгэрийн нударга хад, Мөр хад, Суудал хад, Хүрдэн гишүүнт мод, Гулсдаг хонгил, Үдэлтийн суудал хад, Очирваань бурханы хөрөг гэх мэт газруудыг үзэх боломжтой.

ТАВ: БОЛОРЫН АГУЙ

Улаанбаатараас 75 км-т орших Болорын агуйг юугаараа бусдаас өвөрмөц юм гээд гайхаж байж магадгүй. Социализмын үед Монголын хамгийн том болор олборлох уурхай тэнд байсан газар билээ. Тэгэхээр та бүхэн байгалийн унаган тогтоц, хүний гараар өөрчлөгдсөн сонирхолтой бүтцийг харах боломжтой. Магадгүй та тэндээс хөөрхөн чулуу, болор олж ч магадгүй. Болорын агуйн үүдээр ороод л ягаан болор, усан болор харагдана гээд та төсөөл дөө. Олон янзын мөсөн хананцар бүхий ийм чулуун хонгил 40 метр үргэлжилнэ. Ёстой нөгөө үлгэрт гардаг эрдэнэс дүүрэн газар очсон мэт сэтгэгдэл танд төрөх болов уу. Та тэнд очихоосоо өмнө гар чийдэнгээ мартав аа. Гар чийдэн тусган, өнөөх олон төрлийн болорыг гялалзуулж байгаад зураг авч байна гээд төсөөл дөө.

ЗУРГАА: ЦОНЖИН БОЛДОГ

Монгол хүн бүхний очихыг хүсдэг газруудын нэг нь Цонжин болдог. Тэнд дэлхийн хамгийн том морьт хөшөө болох 250 тонн ган төмрөөр урласан Чингис хааны хөшөөт цогцолбор бий. Тус музейгээс та бүхэн хамгийн том монгол гутал, Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрний үеийн олон дурсгалыг үзэх боломжтой. Тэндээс та бүхэн нисдэг тэрэг түрээслэн аялах боломжтой.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
2 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
MNBR
MNBR

Болорын агуй гэж хаана байдаг вэ?Огт сонсоогүй юм байх юм

Ариунжаргал
Ариунжаргал

Сайхан юм байна утасны дугаараа өгөөч

Зочин
Зочин

Болорын агуй гэж хаана байдаг юм бэ. Заагаад өгөх хүн бна уу. 99244888

Зочин
Зочин

tereljid bdag

Зочин
Зочин

Тэрэлжийн яг хаана нь байдаг юм бол

Эргүү сэтгүүлч
Эргүү сэтгүүлч

Болорын агуйгаа хаана байдаг талаар бичээч малаа.

Зочин
Зочин

Bolorin agui xaana baidag yum be? Todorxoi xelj ogooch 80816646

Back to top button