₮28.6 тэрбумын зураг төсөлтэй гүүрний тендер дахин зарлагдлаа
Түгжрэлийг бууруулна хэмээн төлөвлөж буй нэгэн ажил бол Туул голын дээгүүр тавигдах ган татлагат гүүрэн байгууламж. Үүний зураг төслийг 28.6 тэрбумаар хийлгэхээр төлөвлөж, тендер зарласан үеэс эхлэн бид мэдээлж буй.
Анх тендер зарлагдсан үеийн мэдээлэлтэй дараах линкээс унших боломжтой.
Тодруулбал, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хүрхрээн ам хүртэл/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/ Багц-2” боловсруулах зөвлөх үйлчилгээг авна" хэмээсэн юм.
ТЭЗҮ-г тодруулан харвал урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийг 28.6 тэрбумаар хийлгэнэ. Харин 2.8 их наядаар барилга угсралтаас ашиглалтад орох хүртэлх ажлыг хийлгэнэ гэж төлөвлөсөн байдаг.
Уг тендерийн материал хүлээн авах хугацаа энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр дууссан бөгөөд дараах найман байгууллагаас 18.4-20.8 тэрбум төгрөгийн үнийн санал БНХАУ, БНСУ-ын 2, Монгол 6 компани ирүүлсэн байдаг.
Тус найман компанитай холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Тэгвэл тус тендерт үнийн санал ирүүлсэн ирүүлсэн ч саналыг цуцалсан байдаг.

Улмаар тус тендер дахин зарлагдлаа. Ингэхдээ үнийн санал, ажлын төлөвлөгөө нь өмнөхтэйгөө ижил байгаа юм. Тус тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 20-ны өдөр дуусах аж.

О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энийгээ больчё оо, хэдүүлээ! 2,300,000,000,000₮ бидэнд одоо байхгүй. Төсөв тасарлаа. Амьдралаа бодоцгооё. Романчигла-лаа түр хойшлуулъя!
Хаха Нямкач азтай юмдаа
Хэджн мега төсөл гэж тооцоо судалгаагүй, эдийн засгийн үр ашиггүй төсөлд поп улстөрчид амны зоргоор подроод, хэдэн цүнх баригч бацаанууд учраа мэдэхгүй дагаж хөөрч гүйгээд. Эцэст нь хэдэн бацаан ах нарынхаа өмнөөс шоронд ороод л дуусах байх даа.
Ха ха мөнгөнд хөтлөгдсөн өлөнгүүд нь цавчсаар байгаад ажил хийлгэх үү
Нүхтийн аманд юү байгаа юм?
ҮҮгээр ХЭДЭН ХҮН, ХЭН явах вэ
Үүгээр хэдэн хүн, хэн явах вэ
Улсын эдийн засаг уналтад орсон дотооддоо хямдаар жижиг гүүр барисан нь дээр том төсөл гэж тооцоо сушдалгаагүй явсаар өрөнд унаж дефолт зарлах вий
Хүрхрээн аманд хэн гэдэг баян нь амьдраад байнаа гүүр мүүр бариулаад
Над гүүр чин түгжрэлийг бууруулхуу түгжрэл ихтэй газраараа зам нэмж тавьдаг болхоос хулгайч нар өөрсөдөө зориулсан зам хийж нтр шал хэрэггүй гүүр бна наадах чин
Энэ чинь автомашины гүүр биз дээ, бас юун хөнгөн төмөр зам /LRT/ болчихов. Сайхан будилуулж бн аа. Туулыг хурдны зам гэж цуцалсан. Тгэнгүүтээ төсвийг нь хагас их наядаар нэмсэн. Ямар нөхдүүд юу л хийгээд бн даа.....
Зайсангийн хэдэн малд зориулж гүүр барьж байхаар орон нутгийн замд байрихгүй дээ.ядаж арын гэр хороолол дундуураа.
Одоогоор энэ гүүр ач тусаар өгөхгүй харин хурдны зам арай үр дүнтэй
Төлгөн коммунист ямар нэгэн компанитай тохирч чадаагүй бол тендер хойшилсон.10 % гэж байхгүй ээ
УБ Хотын Төслийн удирдлагын газрынхан маань, төсөвлөсөн энэ мөнгөнөөсөө хэмнэлт гаргаж чардайж байгаад, ганц гүүр биш нэмээд хажуу тийш салаалж хорооллууд руу орсон, цаашаа бусад төв замууд руугаа нийлсэн 10 дэд зам барьчихлаа. Хугацаанаас нь өмнө, төсөвтөө багтаагаад, анх төлөвлөснөөс том ажил хийчихлээ гэж мэдээ уншдаг болох юмсан. Австралид бол ингэж тендер болгон нь мэдээлэгдээд сүржигнээд байхгүй, нэг өглөө ажил эхэлсэн байдаг, дахиад нэг өглөө шинэ замаар явж байдаг даа, золиг гэж. Тайланд, Малайзад харин маш олон дутуу гүүрэн замууд харагддаг, асуухаар аан манай улс төрчдийн байж байгаа царай, авлига нэхсэнээс болоод хийж байсан компани нь дампуураад, гүүрний ажил зогссон гээд байж байдаг. Тэрэн шиг баахан тал гүүртэй, ашигладаггүй дүүжин тээвэртэй болох вий дээ.