Нийгэм мэдээ

Бэлтгэгчид малчдаас ноолуурыг нь зээлээр авч, өрөө дараа төлнө

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргана гэж мэдэгдсэн. Зорилгоо малчдын орлогыг тогтвортой байлгаж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэж тодорхойлсон байна.

Tодруулбал, энэ онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлж вексель гаргах аж. Иймд мэдээллийг дэлгэрүүлье.

Вексель гэж юу вэ

"Вексель" нь төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн.

Харин ноолуурын салбарт

Өрийн бичиг буюу векселийн үүрэг нь санхүүжилтийн хэрэгсэл болон ашиглагддаг. Өөрөөр хэлбэл тодорхой хугацааны дараа тодорхой мөнгөн дүнг төлөх амлалт бүхий бичгээр баталгаажсан баримт юм. Энэ нь ялангуяа хөдөө аж ахуйн түүхий эдийн салбарт, тэр дундаа ноолуурын салбарт дараах байдлаар үүрэг гүйцэтгэдэг.

  • Түүхий эд худалдан авах урьдчилгаа санхүүжилт

Ноолуур бэлтгэгчид малчдаас ноолуурыг бэлэн мөнгөөр шууд худалдаж авах боломжгүй тохиолдолд вексель ашигладаг. Жишээлбэл, худалдан авагч малчдад вексель гаргаж өгдөг. Энэ нь ирээдүйд тодорхой дүнг төлнө гэсэн амлалт. Малчид тухайн векселийг баттай төлөгдөнө гэж үзэн ноолуураа өгдөг. Зарим тохиолдолд малчид уг векселийг барьцаалан банкнаас зээл авч болдог.

  • Хугацаа хожих, бэлэн мөнгөн урсгалыг зохицуулах

Ноолуурын салбарын компаниуд улирлын шинж чанартай орлого олдог тул улирлын бус үед бэлэн мөнгө хомс байдаг. Ийм үед вексель ашиглан хугацаа хожиж, дараа төлөх нөхцөлтэйгээр түүхий эдээ авна. Борлуулалтаас орлого орж ирэхэд нь тухайн өрийг төлдөг гэсэн үг.

  • Эрсдэлийг бууруулах, гэрээний баталгааг сайжруулах

Вексель нь хуулийн хүчтэй баримт бичиг тул гэрээний хэрэгжилтэд баталгаа болдог. Хэрэв төлбөрийн хугацаа хэтэрвэл хуулийн дагуу нэхэмжлэл гаргах боломжийг олгодог онцлогтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 12:07

ИНГЭЭД МАЛЧДЫН МААНЬ ХАЛУУНД НЬ ХАЛЖ ХҮЙТЭНД ХӨРЖ БАЙМААЖИН ЦУГЛУУЛСАН АТГА ЧИМХ НООЛУУР ДАШИЙН ШОГ БОЛЛОО.ЗЭСИЙН ДАВАА ЦАСТАЙ ГЭНЭЭ ПАРТОЛЬ МАШААН ХАЛЬТИРНАА ГЭВЭЭ МАЛЧДАА НООЛУУРААРАА СУМЫХАА ДЭЛГҮҮРТ БАРЬЦААНД ТАВИАД ГУРИЛ БУДАА ЛЭЭВЧИГ БАНДААЖ АЛАВЧАА АВЦГАА ЮУ Ч ҮГҮЙ САЛАХ ГЭЖ БАЙГААГАА ОЙЛГОСОН ГЭЖ НАЙДЬЯА.ХУЛХИН ДЭЭРЭЭ ХАР САРНАЙ УРГУУЛЖ ХАШИРААГҮЙ ЮУ ГЭНЭН ТЭНЭГҮҮД ЮМААА

Зочин
Зочин
4 сар 24, 2025 17:10

Архины үнэ унаад байна наадахаа өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button