Нийгэм мэдээ

ГХЯ: БНТУ-д болсон газар хөдлөлтөд манай улсын иргэд өртөөгүй

Өчигдөр /2025.04.23/ Туркийн Истанбул хотын ойролцоо 6.2 магнитуд хүчтэй газар хөдөлж, 151 гаруй хүн бэртсэн гэж албаныхан мэдэгдсэн.

Тус газар хөдлөлтөөр манай улсын иргэд бэртсэн эсэхийг ГХЯ-наас тодруулахад, "Газар хөдлөлтөд Монгол иргэн өртөөгүй. Мөн одоогийн байдлаар БНТУ-д суугаа элчин сайдын яам иргэдэд олон нийтийн сүлжээг ашиглан мэдээлэл зөвөлгөө өгч байгаа" гэлээ.

Газар хөдлөлтийн дараа 50 гаруй чичиргээ нэмж мэдрэгдсэн байна. Гамшгийн улмаас орон сууцны барилгад эвдрэл гарсан тохиолдол бүртгэгдээгүй харин Фати дүүрэгт хүн амьдардаггүй нэгэн барилга нуржээ. Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая хэлэхдээ газар хөдлөлт гадаргаас долоон километрийн гүнд, гурван секундын турш үргэлжилсэн гэсэн юм. Хөдлөлтийн дараа 50 гаруй чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитуд байжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 24, 2025 16:19

Монголчууд хаа сайгүй л байгаа өртөөгүй нь аз шүү

Холбоотой мэдээ

Back to top button