"Миний" дэлгүүрийн галыг унтраах үеэр осолдсон Д.Жанчив агсны гэр бүлд байр олгоно

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад жилийн өмнө гал гарсан. Энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүнээс хойш яг бүтэн нэг жил өнгөрч энэ сарын 08-ны өдөр Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн байдаг.
Тэрбээр, "Миний хань Д.Жанчив яг нэг жилийн өмнөх энэ өдөр “Миний сүлжээ” дэлгүүрт гарсан галыг унтраахаар, ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Тэрхүү харамсалтай явдлаас хойш албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй, өнөөгийн ханшаар 330 сая төгрөгийн орон сууц нэг удаа олгох хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө амь насаараа хохирсон аврагч, тэдний гэр бүлийг ялгаж байгаад харамсаж байна. Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан гурван албан хаагчийн ар гэрт орон сууц өгсөн ч миний ханийн хэргийг олны анхааралд ороогүй гэж байгаа мэт хэдэн хүүхдүүдэд минь ялгавартай хандсанд гомдож байна. Иймээс маргаашаас эхлэн суулт зарлахаа мэдэгдье" хэмээсэн.
Тэгвэл Д.Жанчив агсны гэр бүлд улсаас орон сууц олгохоор болсон байна. Одоогоор байрны түлхүүр, бичиг баримт зэргийг гардуулж өгөөгүй байгаа бөгөөд утсаар энэ мэдээг дуулгажээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ БОЛЖ БОЛЖ ЗААВАЛ ХАГАЦАЛ ЗОВЛОН ҮЗСЭН ЭМЭГТЭЙГ ИНГҮҮЛЖ БАЙЖ ӨГӨХ Ч ГЭЖ ДЭЭ ТЭР БАЙТУГАЙГ ЦУСЛАЖ БАЙЖ
Миний дэлгүүрийн эзэн Монхангайн Сэргэлэн байр аваад өгчинө дөө !
яамай даа
Харамс�##�тай сайхан хань ижлээ �##�дах ямар хэцүү �##�бан үүргээ гүйцэтгэж байгаад. ОБАлба хамга�##�ах хэрэгсэл �##�бан үүргийн да�##�гавар за�##�т хичээлийг сайн зааж зааварчлагаа өгөх. Техникээ хөгжүүлэл дээ. Ядаж ар гэрт нь хангамжийг нь хөөцөлдөж өгч бай. Мэдээлэл сонсогдоогүй нас барсан гэж.
Дэлгүүрийн эзнээс гаргагүй яасан юм вээ муу новш хэдэн хүүхдийг нь бодоод баыр гчих г үй дээ
Зөв байна ингэх л ёстой байсан юм. Дэлгүүрийн эзэн новшийн гар байна. Үйлийн үр ха�##�га андуурдаггүй