Нийгэм мэдээ

"Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлай тэнгэрт дэвшлээ

"Харанга" хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

1980-аад оноос эхлэн Монголын урлаг, соёлын ертөнцөд хүнд рок урсгалыг анхлан нутагшуулахын төлөөх их үйлс нь "Харанга" хамтлаг болон үргэлжилж, тэд тавуул 35 жилийн турш тайзан дээр амьдарлаа.

Хамгийн сүүлд Европ дахь аялан тоглолтоос буцаж ирэхэд нь Ц.Энхманлайгийн дүү нас барж, хамтлагийнхан нь эмгэнэл илэрхийлж байв.

Талийгаачийн ар гэр, найз нөхөд, "Харанга" хамтлагийнханд гүн эмгэнэл илэрхийлье.


Ц.Энхманлай нь 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо төрсөн.

1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж "Ногоон гэрэл" хамтлагт гитарчнаар орж, Я. Одсүрэнтэй хамт тоглодог байсан. 1977-78 онд "Айзам" хамтлагт бөмбөрчнөөр тоглож байв. 1978 онд цэрэгт татагдан "Соёмбо" хамтлагт орж, 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. "Соёмбо" хамтлагт Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Х. Лхагвасүрэн нартай танилцсан байна.

Я.Одсүрэнтэй "Ногоон гэрэл" хамтлагт тоглодог байхаасаа тэрээр хүнд рок хамтлаг байгуулахыг хүсч мөрөөдөж явжээ. Энэ мөрөөдөл нь 1989 онд биеллээ олж Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Я. Одсүрэн, Х. Лхагвасүрэн нартай хамтран "Харанга" хамтлагийг байгуулсан юм. "Харанга" хамтлагийн анхны тоглолтын нэр түүний үг, аяыг нь зохиосон, төрийн шагналт бүтээл болох "Амьдрал" дууны нэрээр нэрлэгдсэн юм. "Зэрэглээ" дууны үг, "Аялгуу" дууны ая, "Манан" дууны үг гээд олон олон хит дуу түүний урын санд бий.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
hgl
hgl

даруухан аятайхан хүн байсансан, харамс�##�тай бн

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

Он гарсаар урлагийнханд хүнд тусч байна! Хэд хэдэн хүн өөд боллоо...

Зочин
Зочин

urlagtaa bish ee hun bolgon l nas bardag

иргэн
иргэн

энэ жил Урлагийнханд их хатуу жил бололтой,

Ха ха ха
Ха ха ха

Тэнгэрт дэвшлээ гэж юун сонин юм бичдэг болов?

Зочин
Зочин
Reply to  Ха ха ха

yu gsen ug vee ingj l helj yaridag bsan shu de

Зочин
Зочин

Нөгөө л вакцинаас болоод байгаа гэж хүмүүс ярих нь үнэн юм шиг ээ! Одоо нэгэнт тэр нэг б�##�ай юмын тариулсанаас хойш яаж энэ гэнэтийн үхлээс сэргийлэх вэ? Яана даа!

Зочин
Зочин

Тэнгэрт дэвшээд бхдаа яахав дэ...

Зочин
Зочин

Ум мани бадмэ хум. Сайн төрөлд саадгүй төрөх болтугай

Холбоотой мэдээ

Back to top button