НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

30 гаруй орны 150 судлаачид "Монгол судлал"-аар илтгэл хэлэлцүүлж байна

Тус ЭШХ-ыг 2013 оноос “Монгол судлалын шинэ эрин” гэх нэрийн доор өнөө хүртэл зохион байгуулж буй. Энэ удаагийн хуралд нийт 150 гаруй эрдэмтэн судлаач оролцож байгаа бөгөөд зургаан салбар хуралдаанд 100 гаруй илтгэл танхимаар, 20 нь цахимаар, бусад нь ханаар танилцуулагдах аж.

Түүнчлэн Монгол Улс, ОХУ,  БНХАУ, Япон, АНУ, Казахстан, Энэтхэг зэрэг орны 30 гаруй их, дээд сургууль, 20-оод судалгааны байгууллага, хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач биечлэн болон цахимаар оролцож байгаа нь онцлог юм байна.

Тус хурлаар монголын түүх археологи, нийгэм хууль эрх зүй, улс төр, монгол болон харьцуулсан хэл шинжлэл, монголын уран зохиол, сэтгүүл зүй олон нийтийн харилцаа, соёл судлалын өргөн хүрээнд асуудлыг хэлэлцэх юм. Дашрамд дурдахад, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монгол судлалын сургууль 2004-2010 он хүртэл “Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” нэртэйгээр жил бүр зохион байгуулдаг байсан бол 2011 оноос МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол Судлалын Хүрээлэн “Монгол судлалын шинэ эрин” нэртэйгээр хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулдаг болжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button