МУБИС-ийн номын сан, АНУ-ын Конгрессын номын сан хоорондын ном солилцооны хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Улмаар Конгрессын номын сангаас боловсрол судлал, нийгэм, соёл, сэтгэл судлал, хиймэл оюун ухаан, ёс зүй, технологи, шинжлэх ухаан, аялал жуулчлал, домог зэрэг агуулгыг багтаасан 20 ном ирсэн байна.
Дээрх номуудыг нэгтгэн харвал хүн төвтэй мэдлэг, тархи, сэтгэлгээ, зан үйл, суралцах, хөгжих механизм, ирээдүйн технологи хиймэл оюун ухаан, нийгэм, дижитал өөрчлөлт, ёс зүйн чухалчлал шударга байдал, хариуцлага, олон салбарын нэгдэл шинжлэх ухаан, философи, боловсрол зэрэг салбарууд руу чиглэсэн бүтээлүүд байгаа юм. Түүнчлэн Монголын судалгааны түвшинд олон улсын эх сурвалжууд нэмэгдэж салбар дундын судалгаа хөгжих боломж бүрдлээ.
Дашрамд дурдахад, МУБИС-ийн номын сан 2025 оноос эхлэн дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээл болон Монгол судлалтай холбоотой ном зохиолыг өөрийн сандаа хүлээн авч Конгрессын номын санд үнэ төлбөргүй хүргэжээ. Одоогоор 99 ном Конгрессын номын сангийн сан хөмрөгт нэмээд буй аж.
Б.АЗЖАРГАЛ


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.