УЛС ТӨР

Г.Мөнхцэцэг, Д.Дамба-Очир нар “хор найруулж” нэг тойрог БОСГОЛОО

Эрх баригч МАН нам хэдхэн сарын дараа болох 2020 оны сонгуулийн тоглоомын дүрмээ зохиоцгоогоод завгүй байна. Энэ долоо хоногт багтаж, аймаг, дүүргүүдэд хэдэн мандаттай байхыг хэлэлцэн батлах хуультай.

Тиймээс УИХ-д горилогчид өөрт ямар боломж бололцоо байгааг бүгдийг нь ашиглаж энд тэнд лобби хийж, хор найруулж яваа сураг бий.

МАН УИХ-ын сонгууль явуулах тойрог, мандатын тоог эхний байдлаар “аймгуудад 20 тойрог, 52 мандат, нийслэлийн хувьд есөн тойрог, 24 мандаттай байхаар” ярьсан юм.

Үүнээс нэг анхаарал татаж байгаа зүйл нь Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгосон явдал. Гэвч энэхүү тойрог хуваарилалт нь маргаан дагуулж эхлээд байна.

Тодруулбал, Дорноговь, Говьсүмбэр аймгаас анх удаагаа УИХ-д сонгогдсон яруу найрагч Г.Мөнхцэцэг, Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой нийлж Говьсүмбэр, Дундговь аймгийг сонгуулийн нэг тойрог болгож, хоёр мандаттай болгохоор зүтгэсэн нь ийн биеллээ олжсон явдал болсон гэж харагдаж буй.

Эл хоёр аймгийг нэг тойрог болгосон шалтгаанаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар тайлбарлахдаа “Харин Дорноговь аймгийн хүн ам өнгөрсөн жилүүд 10 гаруй мянгаар өссөн учир Говьсүмбэртэй нэгтгэхээ болиод Дундговийн хүн ам цөөрч 46 мянгад хүрсэн учир Дундговийг Говьсүмбэртэй нэгтгэсэн” хэмээсэн байдаг.

Г.Мөнхцэцэг гишүүний хувьд, 2016 онд Говьсүмбэр болон Дорноговь аймгийн тойргоос УИХ-д сонгогдсон. Дуугарсан үг, хийсэн ажил, баталсан хуульгүй тэрээр энэ удаагийн сонгуульд Дорноговиосоо урваж ийнхүү Дундговийг Говьсүмбэртэй нийлүүлэн горилохоор зэхэж байгаа нь энэ аж.

Д.Дамба-Очирын хувьд ч Орхоноосоо зайлж Дундговь, Говьсүмбэрийн тойргоос горилох нь. Тэдний найруулсан хор ямартай ч нэг тойрог босгочихлоо, сонгогдох эсэх нь цаг хугацааны асуудал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зОЧИН
зОЧИН
2020-01-29 14:57

ЖДУ-чдийг сонгохгүй шүү

Зочин
Зочин
2020-01-29 14:58

ЖДҮЧИН ДАМБА-ОЧИР ЯАЖ ГАРНА ГЭЖ БОДОО БЭ.ДУР ЭЗНЭЭ ГОЛОХГҮЙ ДУНД ЧӨМӨГ ЭЗНЭЭ ГОЛОХГҮЙ ГЭДЭГ ДЭЭ.

No name
No name
2020-01-29 15:02

Z##luul daa ingesn ch xen songohkue

зочин
зочин
2020-01-29 16:00

Дундговийн дундуур/дүндүүк/ард түмэн Наранхүүг дара�##�ан сонгоод байгаа болохоор л юмыг яаж мэдэхэв гэж горьдож байгаа байх даа,хөөрхийс.

Зочин
Зочин
2020-01-29 19:21

g###gnuud

Зочин
Зочин
2020-01-29 20:07

Дамба- Очир хэн гэдгээ олон удаагийн олон олон үйлдлээрээ харуулсан төрд түшээ биш төмөр саванд хэвтэж байх ёстой хүн дээ

иргэн
иргэн
2020-01-29 21:38

Энэ гишүүд жаахан ч гэсэн жудагтай байв�##� яасан юм бэ

Колиа
Колиа
2020-01-30 00:18

Арай үгүй блгудэ. Битгий гарга Ждүчин новш

Irgen
Irgen
2020-01-30 02:10

Dundgoviin Naranhuu metiin nohdoos 7 dugaar angiin huuhdiin surah bichgeer mongol heliin shalgalt yadaj avdag bolmoor yum.Naranhudahin

Холбоотой мэдээ

Back to top button