НийгмийнНИЙГЭМ

Х.Одгэрэл: Бүр цөхрөөд бөөгөөс асуухад “Охин чинь бусдад барьцаалагдчихсан, зүүн урд зүгт байна” гэсэн

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хөтөлд амьдардаг иргэн Лхагвасүрэнгийн Нармандах өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд “Дэлгүүрээс нэгж аваад ирье” гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Охиных нь сураг гарах болов уу, гэртээ хүрээд ирж магадгүй хэмээн харуулдан суугаа ээж Х.Одгэрэлтэй нь утсаар холбогдон ярилцлаа.

Тэрбээр “Миний охин хүмүүжилтэй, томоотой. Өмнө нь ингэж явах нь битгий хэл аав, ээждээ хэлэлгүйгээр гадуур ч хонож байгаагүй. Ямар нэгэн юм л тохиолдсон байх. Хүний гарт орчих шиг боллоо” гэж онцолсон юм.

“ДЭЛГҮҮРЭЭС НЭГЖ АВААД ИРЬЕ” ГЭЭД ГЭРЭЭСЭЭ ГАРСАН ЮМ, УГ НЬ

-Өнгөрсөн хугацаанд охиноос нь ямар нэгэн сураг гарсан уу?

-Охин минь нэгдүгээр сарын 20-нд, 12.00 цагийн үед “Дэлгүүрээс нэгж аваад ирье, ээж ээ” гээд гарсан юм. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн сураггүй, гэртээ ирэхгүй байгаа. Сэтгэл маш их зовж, охиноо хүрээд ирэх болов уу гээд хүлээж сууна, нөхөр бид хоёр. Аргаа барахдаа лам, бөөгөөс ч асуулаа. “Зүүн урд зүгт хүнд барьцаалагдчихсан, битүү газар байна” гэсэн. Би ч бас хүний гарт орсон болов уу гэж таамаглаж байна.

Охины ангийн хүүхдүүд бидэнд их тусалж байна. Нөхөр, бид хоёр санаа амар гэртээ суух эрх байхгүй. Охиноо олохын төлөө бүхнээ зориулна, эцсээ хүртэл явна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг яг үнэн юм байна. Ороод ирэх болов уу гээд харуулдаж сууна. Уйлахаас өөр хийж чадах юм надад цөөхөн юм аа. Уйллаа гээд яах билээ. Одоо ч гэсэн хайсаар, харуулдсаар сууна, охиноо.

-Гэрээсээ гардаг өдөр утас нь холбогдож байсан уу. Танд юу гэсэн бэ?

-Гар утас, цүнхээ гэртээ үлдээчхээд гарсан юм. Манай эргэн тойронд олон дэлгүүр бий. Ерөөсөө тэгж хол явах, удах шаардлага байхгүй.

-Тэр өдөр ямар хувцастай байв?

-Ногоон куртиктай. Куртикных нь зах нь үслэг. Бор цоохор ороолтоой, хар өмд, богино түрүүтэй, хар өнгийн гуталтай байсан.

-Охин нь хэдэн настай вэ?

-30 настай. Бага насны хүүхэд бол төөрчихөж, найз нар нь уруу татаад дагуулаад явчихаж гэхсэн. Насанд хүрсэн охиноо сураггүй алга болсонд үнэхээр гайхаж байна. Яалт ч үгүй нэг юм болчихлоо. Түүнээс биш миний охин гадуур дэмий тэнэж, том толгойлж явах хүн биш ээ.

-Өмнө ямар нэгэн ажлаар хөдөө юм уу ийш тийшээ явна гэж ярьдаг байсан уу?

-Ёстой тийм юм ярьж байгаагүй. Хэрвээ тэгсэн бол би хамгийн түрүүнд шалгана л даа.

ХҮНИЙ ГАРТ ОРЧИХЛОО ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА

Түүний зургийг гэр бүлийнх нь зөвшөөрлөөр нийтлэв.

-Дотно нөхөрлөдөг найзуудаас нь асуусан байх. Юу гэх юм бэ?

-Найзуудаас нь асуулгүй яах вэ. Тийшээ, тэрэнтэй явж байна гэж хэлсэн юм алга. Нөхөр бид хоёр охиноо хүний гарт л орчихлоо гэж таамаглаж байна. Түүнээс биш охин минь яасан ч ингэж олон хоногоор сураггүй алга болохгүй.

-Танай охин өмнө нь ингэж олон хоногоор гэрээсээ явж байсан уу?

-Ёстой тэгж байгаагүй. Охин минь ямар нэгэн муу зуршилгүй, хүмүүжилтэй. Гадуур дэмий тэнэдэггүй. Ажлынхаа цагийг дуусангуут гэртээ ирдэг, томоотой. “Охин нь тэнд явна, замдаа түгжирчихлээ” гээд үргэлж холбоо барьдаг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх жил аймгийнхаа орос хэлний олимпиадад түрүүлж, улсад гуравдугаар байр эзэлж байсан. Тэгээд МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сурах эрхээр шагнуулж байсан. Охин маань сурлага сайтай, хүмүүжилтэй, олон нэр хүндтэй. Оюутан байхдаа ч гадуур хонож үзээгүй.

МУБИС-ийн ОЙРОЛЦОО АВТОБУСНААС БУУЖ ЯВАА НЬ КАМЕРТ БИЧИГДСЭН БАЙНА ЛЭЭ

Түүний зургийг гэр бүлийнх нь зөвшөөрлөөр нийтлэв.

-Цагдаагийн байгууллагад хэзээ мэдэгдсэн бэ?

-Маргааш нь. Хүүхэддээ би итгээд тэр өдөр нь шууд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. “За, найз нөхөдтэйгөө таарсан юм болов уу. Утсаар холбоо барих байлгүй” гэж хүлээсэн юм. Бүр санаа зовоод, сандарсандаа маргааш нь цагдаагийн байгууллагад мэдэгдэн, өргөдөл бичиж өгсөн. Тэд “Охиноо сүлжээгүй газар явж байгаа байж магадгүй. Түрдээ харзная” гэсэн. Би ч бас эхэндээ охиныхоо нэр хүндийг бодсон л доо. Нэг найз нь “Гялс энүүхэн рүү хамт явчхаад ирье” гэж яваад сүлжээгүй газар саатсан ч юм бил үү. Тэгж бодоод уужим хандсан л даа. Охин минь ээж, аавдаа хэлэлгүй хөдөө явах, гадуур олон хонох хүн биш.

Танай охин хамгийн сүүлд МУБИС-ийн орчимд явж байгаа бичлэг камерын дуранд үлдсэн талаар мэдээлэл гарсан. Энэ талаар та бүхэнд мэдэгдсэн үү?

-Хэлсээн, хэлсэн. Улаанбаатар хотын камернуудыг нэгдүгээр сарын 20-ноос хойш шүүсэн юм билээ. МУБИС-ийн урд дахь автобусны буудлын ойролцоо явж байгаа нь камерт бичигдсэн талаар өчигдөр бидэнд мэдэгдсэн.

-Ганцаараа явж байсан гэнэ үү. Цагдаа нар энэ талаар тодорхой мэдээлэл өгсөн үү?

Түүний зургийг гэр бүлийнх нь зөвшөөрлөөр нийтлэв.

-Нөхөр маань өчигдөр очиж камерынх нь бичлэгийг үзсэн юм. Охин маань автобуснаас буугаад ганцаараа алхаж байна гэсэн. МУБИС-ийн нүхэн гарц руу орж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байна лээ. Харамсалтай нь, ойр хавийнх нь өөр камерт бичигдээгүй. Хотын төвийн бусад камерыг шүүгээд охины минь бичлэг гарч ирээгүй.

Охиныг минь энд, тэнд явахыг үзсэн, харсан хүн байвал бидэнтэй холбоо барихыг хичээнгүйлэн гуйя. Охиноо олоход Монголын ард түмэн минь туслаарай. Ээж нь охиноо хүлээн, ороод ирэх болов уу гээд чимээ чагнан сууна. Хашааны хаалга дуугарах бүрт л “Охин минь мөн” үү гэсээр гэрээсээ гүйн гардаг.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

76 Сэтгэгдэл

  1. цагдаа нар утасны дуудлага уудыг нь ш####гаж байгаа байлгүй.ямар хүмүүстэй найз####ж нөхөрлөж байсан гэдэг нь анхаар#### татна.

      1. УТСАА ОРХИСОН ГЭЧИХЭЭД СҮЛЖЭЭГҮЙ ГАЗАР ЯВАА Ч ГЭХ ШИГ КАМЕРААР ЗҮВ ЗҮГЭЭР ЯВЖ БСАН ЮМ БОЛ ГЭРЭЭСЭЭ ЗУГАТСАН БАЙНА ӨДИЙ 30 ХҮРСЭН АВГАЙ БОЛСОН ХҮН ТОЛГОЙГОО МЭДЭЭД ЯВАА БИЗ ОЙР ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙ Л ХОЛБООТОЙ НЭГЖ АВАХ ГЭЖ ГАРСАН ХҮН УТСАА ОРХИДОГГҮЙ ЮМ ОЧИХ ГАЗАРТАЙ БОЛЖ ГЭРЭЭСЭЭ ЯВАХАД ХҮРГЭСЭН БНА ТА НАР

        1. Битгий тэнэгт хэзээ ч хүн гэрээсээ ийм байдлаар дайжиж явдаггүй юм. Утасаа орхисон гэчихээд сүлжээгүй газар яваа гэдэг нь м#### минь хамт яваа хүнийхээ утаснаас ярьна гэж бодсон хэрэг. Юу ч болсон байж магадгүй шдээ чи яаж ийм аймар мэдээд байгаан. Аав ээжид нь ямар хэцүү байгаа бол чи л дутчих илүү ам аа

          1. Huurhidu hun amitand darmtluuld nuhen hongild uulzy gej tsag towlsiin bishuu utsnii duudlaga ymr humuustei holbogddgig n l sn shalgamaar ym ene hergee gadrlaad eej aawda shijig hurgehiin tuld utsaa uldeesen ch ym biluu ichimhii noomoi humuus hetsuu shude

  2. Hun duudaal hargui utasgui garaad ir gesen bh, umnu ni ogt humuustei holboogui baisan bish bh, odoo ch medehgui dee, oldoj eej aavaa bayarluulaasai l gej zalbiriya, hot ruu yah gej shiheldeed bdgiim dee

  3. Baynhoshuund negj avii gej garaad mubis deer gantsaraa yvj bn geheer ooroo l yvj nz zaluutai bol utsaa avaad yvmaar yum huchinduuleed setgel sanaagaar unaad end tend amia horolson baij magad

  4. Сэтгэцийн асууд#### байсан байж магад.Учиргүй онц сурдаг МУИС ийн эдийн засаг онц төгссөн охин хаяа дэмийрээд шар хаданд эмчлүүлдэг болсонг мэдэх юм.Ганцаараа багшийн дээд дээр явсан гэхээр дурандаа л явж дээ

    1. Өөрийнх нь үр хүүхэд бсан бол дурандаа л гээд суухгүй л бх өөрийнхөө үр хүүхдийг эхээс нь өөр хэн мэдэхэвдээ

    2. Гэр бүл Ээж аавыг нь ялангуяа 30 хүртэл хүнтэй суугаагүй бол Аав гэх хүнийг ш####га ОРОЛДДРГ БАЙСАН Ч ЮМ БИЛҮҮ

  5. маргааш нь хотын төвд явж байсан юм бол гэрээсээ зугтсан л байна шд. хулгайлагдсан хүн зуга####аад явж байх уу?

  6. Nvhen garts ruu orsiim bol grsan bicleg ni bgamu bhq bol hurdan nvhen gartsaa negjeec ng hvntei tnd uulzy gd tohirsn c ym blvv tr ni tgd ynz bvr blgotsiim bshvv tsahimaar taniltssn hvnteigee uulzsn bj mgadgv l ym negj avah gj grsan hvn mubis dr yvj bh blomj bhq bzdee tgher ng hvntei taniltsaad tvvnige eej aavasa nuugad anh udaa uulzh gd grsn bj blhiin eej aavda hlegv shaltgaan ni gvel bttai vyrheegv ucraas hleh shaardlagagv gj bdson bh tmees camrera blon nvhen gartsiig sn shalga!!!!

  7. yg unen 30tai tgd hicheel nomdoo sn hun tgd bas daruuhan hun bol aaw eejeesee aij icheed zaluutai taniltssan gdgee helkuu nuusan bh magadlaltai negj awna gn garaad yaaj mubis hurtel ywhimbee ?? ……

      1. Багшийн дээд дээр явж байсан гэж байна нэр хороолол ямар ч хамаагүй өөрөө самар байтугай идмээр юм бишүү

  8. Daruuhan ajlaa taraad gertee irdeg, helelgvi haashaa ch ywahgvi, gaduur honoj bgagvi 30 nastai emegtei. Gaihaltai daruuhan yumaa. Tvgjrehdee hvrtel heldeg geh yum. Etseg eh n bnga hardaj tsagdaad daijsan yum bishvv. Iim hvmvvs genet sonin boldog. Gehdee muu yum holuur baigaasai

  9. 30 hvrsen hvn hashaa alga bolhowde ymar negj awhaa garsan hvn mubisiin tend ywjil bdg uuruu l ywjdee nz zaluutaigaa uulzah ged garsan yum bailguide aw ejese nuugaad ghdee heterhii daruuhan ichinhii

  10. Ene nuguu hunii naimaa yum bishuu. Baritsaalj zodoj nudej bieiig n uneluuldeg humuus bdag gesen. Hen ch bilee neg huuhen huuteigee niilj hih nyats boltol n zodoj setel sanaagar budaa bolgood bieiig n uneluuldeg yum gesen. heden jiliin umnu neg ohin tgj alga bolood arai hiij araas n huuj baij neg zuslangiin baishingaas oldson gej aav n yariltslaga ugsun baisan. Daraa n aav n zamiin osol gesen nereer burhan bolson… mashinaar zuuguud bieiig n zaraad ail ail heseeg yawj bj magadguidee ivii min’. Tsagdaa nar medej bga hernee nemergui bhoo… holbootoi bdag yumshig bnaleesht.

      1. Ядаж энд тэнд явж байна гэж хэл чимээ өгмөөр юмаа энэ ээж аав 2 нэг л сонин юм нуугаад байнадаа яг юу болоод гараад явсийн байгаан өөрсдөө сайн мэдэж байгаашдэ нэр нүүрээ бодоод байгаан байхдаа чааваас ийм болчоод байх####

        1. Яг үнэн
          30 гарсан авгайг охин гэж ирээд л.учиргүй хайртай ч …30 гарт#### нь цагдсан байна шүү пээ.Харин чзугтахаас аргагүй эрх чөлөөгөөр боогдмол байсан бишүү
          Ш####гахад буруудахгүй .Гэртээ харьцааны зөрчил байсан байж таараа.эцэг эхийн зар ямарч авц####даагүй

  11. Do you have a spam problem on this site; I also am a blogger, and I was curious about your situation; we have created some nice methods
    and we are looking to trade methods with others,
    why not shoot me an e-mail if interested.

    Here is my web page; pubg mobile hack uc

  12. Hmm it seems like your website ate my first
    comment (it was super long) so I guess I’ll just sum it up what
    I had written and say, I’m thoroughly enjoying your blog.
    I as well am an aspiring blog blogger but I’m still new to the whole
    thing. Do you have any points for newbie blog writers? I’d genuinely appreciate it.

    My site – pubg mobile hack

  13. I was wondering if you ever thought of changing the layout of your site?
    Its very well written; I love what youve got to say.
    But maybe you could a little more in the way of content so people could connect with it better.
    Youve got an awful lot of text for only having 1
    or two pictures. Maybe you could space it out better?

    Here is my web blog :: call of duty mobile hack download

  14. Right here is the perfect web site for anybody who really wants to
    understand this topic. You realize a whole lot its almost tough to argue
    with you (not that I really will need to…HaHa).
    You definitely put a new spin on a topic which has been written about for decades.
    Wonderful stuff, just excellent!

    Also visit my blog fleck 5600sxt parts

  15. But, the repairing service ought to be taken from certified technicians to resolve the issues shortly.
    Take the device to an authorized repairing heart to resolve the issues and get high finish performance consistently.

    To resolve the issues of device effectively, particular technicians must
    be employed by the users. Laptop is another useful machine of execs and students around the world.
    But, the company should hire skilled professionals in retrieving the misplaced documents.
    Every company is asking for computer literate
    candidate before inducting within the profession. It is helpful
    in getting jobs in trade after acquiring expertise in working computer.

    Otherwise, it could be wastage of money and time for the companies with out
    getting back the important documents. Based on Austin IT firms a virus of terminal nature can wipe
    out your files and unless you may have a backup they wont be recovered simply.
    The rarest cause of random shut down of a laptop is the computer virus. https://sharkacomputers.com/

  16. I absolutely love your blog and find nearly all of your post’s to be precisely what I’m
    looking for. can you offer guest writers to write content
    for you personally? I wouldn’t mind composing a post or elaborating on many of the subjects you write regarding here.
    Again, awesome web site!

    Also visit my homepage; call of duty mobile hack script

  17. Khuurhii hurdan oldoosoi.
    2jiliin umnu ajiliin gazariin egchiin 19 tei ohin ni alga bolood barag sar haisan baihaa. Ajilaaraa hurtel niilj avaad haigaad tsagdaa olj ugsun sh te. Showudaad yavsan baij bilee. Unen durak. Bas tiim khuuhduud baidiin bna lee sh te. Heseel showudaal bandi nartai honool. Teriigee geriihendee helehgui.

  18. Ёстой ойлгомжгүй юм. Бүх юмаа орхиод явсан Камер ийн бичлэг дээр ганцаар явна гэх юм.

  19. Нэгж авах гэж гарч байгаа бол утасаа аваад гарна. Бас гэрээсээ хол явж бүр багшын дээд хүртэл явдаг нь сонин юмаа.

  20. аав ээжтэйгээ муудаад гарсан юм болвуу
    эсвэл ямар нэг шашинтай холбоотой байх гэж бодлоо тэр ####чуураар толгойгоо боосон зураг хаана авхуулсан бэ

  21. Убп####асд мөнхнаран ээж з####бир#### долоо хоног болгоны 6 билүү 7 дахь өдрийн 10 цагт эхэлдэг эсвэл мөнхнаран ээж фесбүүк грүппэд нэгд мөнхнаран ээж гэх үг шидтэй

  22. Убп####асд мөнхнаран ээж з####бир#### долоо хоног болгоны 6 билүү 7 дахь өдрийн 10 цагт эхэлдэг

  23. Гэрийнхэнээ шийтгэхээр шийдсэн эсвэл сэтгэл санааны байдлаас болоод өөр газар байхыг хүссэн байх. 30 хүрсэн хүн хүүхэд биш шүү. Амьдр#### үзээд санаа сууцан хүүхэн байгаа. Зөв зүгээр өөр газар явж байсан бол ар гэр биш юмаа гэхэд өөр асуудлаас зугтаах гээд тэгсэн ч байж болно.

  24. шашны ямар нэг урсг#### бүлгэмд явдаг байха, тэр ####чуур битүү зангидсан, цаана нь муслим маягийн з####уу харагдана, яах аргагүй л шашны асууд#### байна. ээж аав энэ т####аар мэдэж л байгаа шд, бүх үнэнийг хэлж цагдаад тус больол хурдан олох магадл####тай. хүүхэд ####га болсон гэхээр 12-13тай охин юм бодлоо, энд бол нарийн учир бий байхоо

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button