УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн “зангараг”-тай НҮҮДЭЛ

Ерөнхийлөгчийн гэнэтийн гэмээр нүүдэл цахим орчинд гол сэдэв болов. Тэрээр өчигдөр /2020.02.27/ үдээс хойш коронавирусийн халдварын голомт өмнөд хөршид айлчлан 30 мянган хонины тусламж үзүүлж ирчихээд оройдоо тусгаарлагдчихав.

Түүний эл үйлдлийг сайшааж ч буй, буруушааж буй. Сайшаал, буруушаалын дундуурх нүүдэл нь ямартаа ч анхдагч байв. Тахал үүссэний дараа хүн бүр л Хятад улсаас дайжин зугтаж, очихоос цаараглаж буй. Чухам энэ л үед өмнөд хөршид айлчилж буй анхны төрийн тэргүүн болсон юм.

-МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭДРЭМЖТЭЙ ЗАГНАЛТ ДЭЛХИЙД НЭР ХҮНДЭЭ ӨСГӨХ НҮҮДЭЛ-

Ямартай ч манай еөк мэдрэмжтэй загнаж дэлхийд нэр хүндээ өсгөх алхам хийлээ. Өөрийн биеэр айлчлал хийж, 30,000 хонь тусламж болгон бэлэглэсэн мэдээнүүд Хятадын Weibo сошиал медиагийн топ болж 2 цагт 65,8 сая хүн уншсан аж. Түүнчлэн Монгол ахан дүүсдээ баярлалаа гэсэн мэдээ, сэтгэгдэл комментууд хөвөрч, Хятадын телевизүүдээр “үнэхээр гайхалтай явдал болж байна” гэж онцолжээ. БНХАУ-д төдийгүй олон улсад Монгол Улсын нэр хүнд өсөв.

-ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ЭЕРЭГ АЛХАМТ НҮҮДЭЛ-

Хамгийн гол нь Ерөнхийлөгч эрсдэлтэй үеэр ийм нүүдэл хийсэн нь эдийн засагт чухал нөлөөтэй. Тодруулбал, наашлаад
Махны экспорттой холбоотой асуудал нэг шатаар ахина /600 сая юанийн үнэ бүхий 30 мянган монгол хонины буцалтгүй тусламж нь өмнөд хөршийнхнийг коронавирусийг давахад дэмжлэг болох. Монгол хонины махны сурталчилгаа болж, экспортоо өсгөх бодлого болов/
Нүүрсний экспортод чухал нөлөө үзүүлнэ /Жилээс жилд нүүрсний экспорт буурах хандлагатай байгаа. Ялангуяа өмнөд хөрш рүү л нүүрс экспортлодог манай улсын хувьд мөнхийн харилцаагаа улам бататгаж/
Цаашлаад Хятадын своп хэлцлийн сунгах асуудалд эерэг нөлөөтэй гэж харж байна. /Удахгүй Хятадын ардын банктай хийсэн спов хэлцлийн хугацаа дуусаж нилээдгүй том өрийн асуудал босч ирэх гэж буй. Үүнийг сунгах нүүрийг магадгүй ерөнхийлөгчийн энэ удаагийн нүүдэл тахалж мэдэхээр байна/

-УЛС ТӨРИЙН НЭГ АЛХАМТ НҮҮДЭЛ-

Мэдээж улс төрийн хувьд түүнийг Ерөнхий сайдаас өрсөж хөдөллөө гэх мессежүүд нийгэмд маш ихээр хөвөрч байна.

Учир нь дэлхийн таван тив 40 гаруй оронд тархаад байгаа коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар сайн ажиллаж байгаа гэгдэж буй. Энэ дүгнэлтийг хийхэд мэдээж эрт.

Харин энэ өдрүүдэд Ерөнхийлөгч төдийлөн үүрэг рольгүй мэт нам гүмхэн байв. Гэвч тэрээр эл нэр хүндийн алдагдлаа нөхөж Ерөнхий сайдаас давж улс төрийн нэг алхамт нүүдэл хийсэн нь энэ болох шиг.

-ДУСЛЫН ХАРИУД ДАЛАЙГ ОЛЖ ИРЭХ БОДЫН ХАРИУТАЙ БОГИЙН НҮҮДЭЛ-

Хэцүү цагт хэн хүнээс түрүүн зориод очсон нь хүн ёсны хувьд ч, улс төр, улс гүрний харилцааны хувьд ч өмнөд хөршийн тэргүүнээс том үнэлэлтийг аваад байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол Улсын Засгийн Газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүллээ.
Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн болж байна гэсэн юм. Түүнчлэн дуслын хариуд далайг өгөхөө илэрхийлсэн билээ.

Ерөнхийлөгчийн нүүдлийг буруушааж буй өнцгүүд ч хөврөв.

Тухайлбал, “Шинэ коронавирус /Covid-19/-ийн халдвараас сэргийлж, БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоо хааж, агаарын тээврийг зогсоосон атал Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчилсан нь Засгийн газрын тогтоол шийдвэрээ зөрчсөн явдал хэмээн буруушааж буй юм. Хөл хорионд ороод хөдөөнөөс хот руу орж чадахгүй байгаа иргэдтэй адилхан эрхтэй байх ёстой” гэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ггннх
ггннх
2020-02-28 09:23

Зангараг гэдэг үгээ хашилтаас гарга

Зочин
Зочин
2020-02-28 09:40

БӨГС ДОЛООГЧ НАР ПЯЛДАГА ГАРЧИГ ӨГӨХ ЮМ АА МОНГОЛ УЛСЫГ ХЯМДХАН ОРОС ХЯТАДЫН ДАГУУЛ ГЭЖ ХАРАГДУУЛЖ БНА ДАА ХӨӨРХИЙ

Зочин
Зочин
2020-02-28 11:00

Ерөхийлөгч, ерөнхий сайд хоёрынхоо хооронд яс хаяад байгаа ч юм шиг, сонин юм бичих юмаа.

Zochin
Zochin
2020-02-28 13:24

Ard irgedee taltsuulj xuwaasan ug xelleg xereglej ternees ter dawlaa ch gex shig boliochee xen ni ch bsan niitiin erx ashgiin toloo xiij bna

Зочин
Зочин
2020-02-28 13:24

Eрөнхийлөгч, eрөнхий сайд хэн хэн нь сайн ажиллаж байгаа шүү. Миний бодлоор бол гар сэтгэл нийлж байгаа юм шиг л санагддаг.

Зочин
Зочин
2020-02-28 13:26

Eр нь хүмүүсийн хооронд яс хаяж, өрсөлдүүлж мууд�##�цуулдаг муухай монгол зангаа хаях хэрэгтэй.

Зочин
Зочин
2020-02-29 22:48
Reply to  Зочин

Naa chn mongol zan bish shuu , gadnii nuluunuus l orj irsen zan baih

Зочин
Зочин
2020-02-28 13:27

Eрөнхий сайдын айлчл�##� өөр асуудлуудыг шийдвэрлүүлнэ. Нэг хүн хэт олон сан�##� тавьж болохгүй биз дээ

зочин
зочин
2020-02-28 14:18

Eөк голомт Хятад явахаар зангарагтай, хүнлэг... юу юу ч билээ болчихдог. Энгийн иргэд болохоор голомтгүй хөдөөнөөс гэртээ очиж болохгүй.

Зочин
Зочин
2020-02-28 20:07
Reply to  зочин

Оркууд нь хөдөөнөө л байж байсан нь дээр. Хотод орж ирж хот бузарлах шаардлагагүй. Оркууд байхгүй болсон чинь хөдөлгөөн сийрэг болж стрэсс б

zochin
zochin
2020-02-28 23:57

eronhii said irgediinhee toloo zov alhmuudiig zorigtoi hiij bga eronhiilogch harin ovchin hurts#aj ehelj bhad odoo ch ailchlal hiigeed yvna

zochin
zochin
2020-02-29 00:14

30000 honi ni belen bga ymuu m#lchid zarna uu l gehees zvgeer ogoh durgvi bolson dooshoo l ih hvndrel uchruulah ym da dagaldsan zardal ih

zochin
zochin
2020-02-29 00:18

heden bagiin darga nar ni hvnii urdaas bainga guilga guij nuruugaa avsan mori shig bolson bas yaj guilga guinaa ih asuudaltai shvv ogoh amar

zochin
zochin
2020-02-29 00:23

eronhiilogch golomttoi gazar yvj bolood bhad bid yagaad hodoonoos yvj boldoggvi ym gd postond hvndrel uchruulaad bna da

Холбоотой мэдээ

Back to top button