НИЙГЭМ

Т.Ганболд хүнд өвчтэй ээж, гурван бяцхан охины гэр бүлд орон сууц бэлэглэхээр болжээ

12 настай бяцхан охин С хүнд өвчний улмаас хэвтэрт орсон ээж, хоёр дүүгээ хүүхдийн мөнгөөрөө халамжилж, амьдралаа авч яваа тухай мэдээ цахим орчинд түгсэн билээ. Охины ээж Ц.Наранцэцэг нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж осолд орсноор суумгай болсон юм.

Тэдний гэр бүлд туслах аяныг NTV суваг телевизийн хамт олон зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр /2020.03.04/ “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд Ж.Наранцэцэг болон түүний охидтой биечлэн уулзсан байна. Ингээд орон сууц худалдан авч өгөхөө амлажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button