НИЙГЭМ

Зургаан настай А.Энххүслэн охин "гахай”-ндаа цуглуулсан мөнгөө ЭМЯ-нд хандивлалаа

Өнөөдөр /2020.03.08/ ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өгсөн. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд зургаан настай А.Энххүслэн охин хуримтлалын гахайндаа цуглуулсан бүх мөнгөө ЭМЯ-нд хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.

Image may contain: 2 people, people standing and indoor

Тэрбээр, "Коронавирусээс болоод цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа. Гэхдээ шинэ жил, цагаан сараар зөндөө мөнгө цуглуулсан. Ээж, аав хоёр маань энэ мөнгөөр машин авахыг маш их хүсэж байсан ч хандивлахыг зөвшөөрсөн.

Та бүхэн гараа сайн угаагаарай, амны хаалтаа сайн зүүгээрэй” хэмээлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2020-03-08 12:20

Ямар хөөрхөн зөв сэтгэлгээтэй юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button