
БНХАУ-ын Хубэй муж дахь Ухань хотод шинэ төрлийн коронавирус хамгийн анхлан дэгдсэн билээ. Тус хотын Жуанькөү эмнэлэгт Өвөр Монгол эмч нар ажилладаг юм байна. Тэд эмнэлгийн ахмадын тасагт хадаг барин монгол ардын дуу дуулжээ.
“Zanda Zanda” нэртэй нэгэн Фэйсбүүк хэрэглэгч өөрийн нүүр хуудсанд нэгэн бичлэгийг байршуулсан юм. Үүнийхээ тайлбар хэсэгт,
“Үханий Жуанькөү түр эмнэлэгт харьцангуй хөнгөн өвчтнүүд эмчлүүлж байгаа бөгөөд эмч нар нь эмчилгээ сувилгааны хажуугаар өвчтнөө зугаацуулах, сэтгэл санааг нь дэмжин ажиллах үүрэг хүлээдэг юм байна. Тус эмнэлгийн өндөр настнуудын тасгийн өвөр монгол эмч нар Мартын 8-ныг угтаж Ч.Дагвадоржийн шүлэг, С.Цэрэнчимэдийн аялгуу “Ээж минь дээ” дуугаар хүнд өвчтэй хятад хөгшдийг “тойлж” байна” хэмээн бичжээ.
Х.ЭРХЭС
Өвөрмонгол ахан дүүсдээ баяр хүргье. Өвдөж зовсон өрөөл бу######д монгол хүний эелдэг дулаан сэтгэлээр тус####ж Монгол үндэснийхээ нэрийг сайнаар дуртгаж байгаа тун сайн байна. Монгол хүн болгон тэгж л яваасай.