НийгмийнНИЙГЭМ

Говь-Алтай аймагт дахин 4.5 магнитудын газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, Тонхил сумын төвөөс зүүн зүгт 32 километрт орших Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 24-ний өдрийн 06:47 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгжээ.

Мэдээллийн дагуу ус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй" гэж мэдэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button