УЛС ТӨР

О.Баасанхүү: Зээл хойшлуулах шийдвэр дээр банкууд залилан хийж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэрэглээний зээлийг гурван сараар хойшлуулах Засгийн газрын шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна хэмээн шүүмжиллээ.

Тэрээр, “Нэгдүгээрт, Эдийн засгийн энэ хүнд үед зээл хойшлуулъя, зээлийн хүүг царцаая гэдэг асуудлыг би тавьж Монголбанк, Сангийн яам, Монголын банкны холбоонд албан бичиг хүргүүлж байсан.Энэ албан бичгийн дагаа Монголын банкны холбоо “ингэвэл зээл царцааж болно” гэдэг боловсруулалтын хийж Сангийн яаманд хандсан байдаг. Тухайн албан бичигт бодлогын хүүгээ бууруул, активаа багасгавал бид зээл төлөлтийг гурван сараар хойшлуулъя гэдэг санал дурдагдсан. Энэ дагуу Монгол банк бодлогын хүүгээ бууруулж, активаа багасгасан. Гэтэл банкууд эргээд иргэдийг бодохгүй, чирэгдүүлээд байна. Зээл хойшлуулах шийдвэр дээр банкууд залилан хийж байна.

Эдийн засгаа сэргээх гэдэг ойлголт руу явж байгаа энэ үед эрх баригч МАН зургаан шийдвэрийг яаралтай гаргаж өгөхийг хүсэж байна.

  • Зээл хойшлуулах, царцаах асуудлыг яаралтай шийдвэрлэх, хариуцлага тооцох
  • Аймгийн Засаг дарга нарт чиглэл өгч, түрээс багасгах алхам хийх
  • НӨАТ-ыг гурван хувь болгох зэрэг шийдвэрийг гаргахыг хүсэж байна гэсэн юм.

Хоёрдугаарт, Ноолуурыг дэмжье гэдэг нэрийдлээр нөгөө л хэдэн компаниудад дэмжлэг үзүүлж хөрөнгөө өгөх гээд байна. Малчдад тэр мөнгө нь очих ёстой болохоос банкаар дамжаад ноолуурын үйлдвэрүүдэд очих нь шударга бус.

Гуравдугаарт, Монгол Улсын төсөв маш хүнд байдалд ороод байна. Бид хоёр их наядын алдагдалтай төсөв баталсан.

Дөрөвдүгээрт, намууд мөрийн хөтөлбөр биш, мөрөөдлийн жагсаалт гаргалаа. МАХН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан дундаж цалинг таван сая төгрөгт хүргэж, өрх бүрийг орон сууцтай болгох бодлого нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, намын дарга хүний хувьд ийм боломжгүй зүйлийг амлаж буйд эгдүүцэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-03-25 14:31

Bank bus sanxuu ooroo zeel choloolood ooroo zeel gargadag yum bna. Zeelee yagaad zugeer nemeed ogch boloxgui gej arai l bgaa shyy zeel choloolox ni odriin xyygeer bodood yabaxaar xed bolox bilee ingej l ard irgedee toxuurxaj bna sh dee

Зочин
Зочин
2020-03-25 21:15

Төрийн түшээ хүн ороо бусгаа үед ингэж шүдэнз зурж болохгүй.

Оожоо
Оожоо
2020-03-26 09:02

Банкууд нүдэн дээр л баяжиж байгаа шүү дээ. Хүү багатай -г Монголд оруулж ажиллуулна гэхэд манай банкууд тайлбар тависаар байгаад болиулсан.Хятадын банк болохгүй байг Япон ч юмуу бусад улсын банкийг оруулж ажиллуулмаар юм

Оожоо
Оожоо
2020-03-26 09:09

Тэгвэл энэ банкууд хүүгээ бууруулж зээл авч байгаа ард түмний нуруу тэнийх байхдаа. Банкийг баяжуулах гэж ард түмэн
нуруугаа бөгтийтэл ажиллаж ,зарим нь олон жил зээл төлж хүүний дарамтанд орсоор байгаад насны эцэст өөрийгөө ч эмчлүүлэх мөн

Оожоо
Оожоо
2020-03-26 09:17

мөнгөгүй. Одоо болохоор зээл хойнлуулах болохоор з�##�илаад л сууцгааж байна.Манай банкуудын үйл ажиллагаанд ядуу,болон дундчуудын амьдр�##� хэзээ ч өндийхөөргүй системээр ажилж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button