ДЭЛХИЙ

Охид бүсгүйчүүдийг сүрдүүлж, нүцгэн зургийг нь зардаг байсан этгээдийг илчилжээ

Цахим ертөнцөөр дамжуулан охид бүсгүйчүүдийн компьютер, гар утсыг хакердах замаар тэдний хувийн зургийг олж, улмаар сүрдүүлэн зургийг зарж мөнгө олдог байсан этгээдийг БНСУ-ын цагдаагийн байгууллагаас илчилжээ.

Гэмт этгээдийг ойролцоогоор 58 эмэгтэй, нас биед хүрээгүй охидыг айлгаж сүрдүүлэх замаар нүцгэн зураг болон бичлэгийг төлбөртэй грүп чатад байршуулдаг болохыг илчилсэн байна.

Гэмт этгээдийг хэдийгээр нийтэд зарлах нь хориотой боловч, илчлэхийг хүссэн 5 сая гаруй иргэдийн гарын үсэг бүхий өргөдөл цугласнаар ийн нэр болон зургийг нийтэд зарлаад байгаа аж. Тус этгээдийг Чо Жү Би гэдэг бөгөөд өдгөө 25 настай байна. Одоогоор грүп чатын гишүүдийг ч мөн шалгаж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-28 03:42

Uhaantai humuus aihtar yumaa bas..huzuu ni ovdsiin bodson say l bodoj olloo haha tongoij nuuree nuuh hodolgooniigbni hyazgaarlaj iim yum zuusen bnshd kk bas boduushgai l yum bna

Холбоотой мэдээ

Back to top button