Нийгмийн

“Урт цагаан”-ы түрээслэгчид эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна

“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан тус хэсэгт үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчид бухимдан, жагсаж байна. COVID-19 вирусийн цар тахал дэгдсэн өнөө үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр болон түүнээс дээш иргэд нэг дор бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байгаа. Гэтэл түрээслэгчид хүнд хэцүү энэ цагт соёлын өв бүхий “Урт цагаан”-ыг нураахыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Тэд энэ тухайгаа “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-ын цахим хуудсаар лайв хийн иргэдэд мэдээллийг дамжуулсан юм.

Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас ашиглалтын шаардлага хангахгүй буй барилга байгууламж, тэр дундаа урт цагааны үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг мэдэгдэж байсан. Тус барилгыг 30 иргэн, АНН нийслэлтэй гэрээ хийж түрээсэлдэг хэдий ч бодит байдал дээрээ 200 гаруй иргэн, АНН-д түрээсэлдэг байна.

Тус барилга нь анх 1958 онд Хоршоологчдын холбооны хөрөнгөөр баригдаж “Үйлчилгээний артель” нэртэйгээр ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Их Хурлын 1999 оны “Аймаг, Нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжсэн бөгөөд 2000 оны НИТХ-ын 09 дугаар тогтоол, НЗД-ын 194 дүгээр захирамжийн дагуу “Худалдааны гудамж-2005” төсөл хэрэгжиж, 2003 онд Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 117/232 дугаар тушаал, захирамжийн дагуу Урт цагаан үйлчилгээний төвийг Жуулчны гудамжны шаардлагад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-03-25 16:51

Хувийн сонирхол ноёрхожээ. Ашгаа олчихсон бол харин сайхан байрнас нь түрээслэхээ бод. Арай муухай болсон байна лээ. Өөрсдөө засаж чадахгүйгээс хойш яах юм.

Бат & Бат
Бат & Бат
2020-03-25 19:18
Reply to  зочин

ХАРИН ТИЙМ ЭЭ !

Бат & Бат
Бат & Бат
2020-03-25 19:16

МЭРЭГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТ ГАРСАН ЮМ БИЛЭЭ , НУРЖ УНААД ОЛОН ХҮНИЙ АМЬ НАСАНД ХҮРВЭЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЮМ ! НЭГ Л ИХ ЭРХ ЯРЬЖ ХУВИА БОДСОН ХҮМҮҮС , ХҮН БҮХЭН ДУРААРАА БАЙХ ЮМ БОЛ ТӨР ЗАСАГ ХУУЛЬ ДҮРЭМ ГЭЖ БАЙГААД ЯАХАВ ДЭЭ !

Зочин
Зочин
2020-03-25 19:26

төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон ,

Холбоотой мэдээ

Back to top button